08/20/2026
Манай байгууллага Монголын гудамжны нохой, муурны талаар (дата) мэдээлэл цуглуулж байна.
Та бүхнийг манай вэбсайтад зочилж, богино (survey) судалгаанд оролцон, өөрсдийн санал бодлоо хуваалцахыг уриалж байна.
Манай байгууллага АНУ-д үйл ажиллагаа явуулдаг учраас Монголд амьдарч байгаа хүмүүсийн бодит санал, туршлага бидэнд маш чухал.
Тиймээс Монгол хүмүүсийг судалгаанд идэвхтэй оролцож, өөрсдийн бодол, санаагаа хуваалцаасай гэж хүсэж байна.
Монгол орноор тархан буй эзэндээ хаягдаж, өвчиндөө шаналсан, өлсөж цангасан, нохой мууранд бидний дуу хоолой маш их хэрэгтэй байна.!
Нэг хүний санал чухал гэхдээ олон хүний дуу хоолой нэгэн зэрэг дуугарвал бүр хүчтэй өөрчлөлт авчирч чадна.
Дараагийн залуу үе зөв ойлголттой өсвөл ирээдүйд мөнгөны төлөөх хяналтгүй нохой үржүүлэг, амьтан худалдах, хүчирхийлэх, гудамжинд хаях зэрэг асуудал ч аажмаар буурна.
Манай page дээр ч гэсэн өөрсдийн санал бодлоо post- оруулаарай.
Таны санал, мэдээллийг бид цаашдын судалгаа, дүн шинжилгээ, Гэрийн тэжээвэр амьтны хуулын хэрэгжилтийн бодлогын ажилд ашиглахыг зорьж байна.