Animals Healthy мал эмнэлэг

Animals Healthy мал эмнэлэг Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7-р хороо 115-р байрны 4-р

Манай мал эмнэлэг нь Нохой муурны эмчилээ үйлчилгээ үзүүлхийн зэрэгцээ вакцин туулгалт, гадна болон дотор паразит устгах, нохойн үс засах, үс угаах, хумс авах гэх мэт нохойн салоны үйлчилгээг үзүүлдэг.

02/21/2026

Өнөөдрөөс хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Утас: 88044664

Call now to connect with business.

Нохойгоо сургаж байхад хамгийн их гаргадаг алдаа. Эмнэлэг дээр ирээд гөлөг нь бусад гөлөгнүүдрүү дайраад, эсвэл орчинлос...
01/28/2026

Нохойгоо сургаж байхад хамгийн их гаргадаг алдаа. Эмнэлэг дээр ирээд гөлөг нь бусад гөлөгнүүдрүү дайраад, эсвэл орчинлосоо айгаад сатаарсан үед нь "Суу!!!", "Суу!!!" гээд байдаг.

01/24/2026
01/24/2026

Гөлөг худалдан авах гэж байгаа хүмүүст хэрэгтэй!!! Авах гэж байгаа гөлгөө энэ бичлэг дээрх гөлөгнүүдтэй харьцуулж хараарай.
Эрүүл өсөж байвал яг л ийм байдаг.
Ялангуяа Golden Retriever үүлдрийн гөлөг авах гэж байвал энэ бичлэг танд хэрэг болно. Учир нь гөлөгний хоногийг нэмж хэлж зардаг үзэгдэл нийтлэг байдаг. 20 хоног хүрээгүй гөлгийг 45 хоногтой гэж зардаг тохиолдол их байдаг . Та авч буй гөлөгнийхөө хоногийг баттай мэдэх нь цаашдын гөлөгний эрүүл мэнд, хооллолт, асаргаа гээд бүх зүйлд маш чухал нөлөөлдөг. Ямар ч үүлдрийн гөлөгний өсөлтийн жинг хоногтой нь харьцуулсан өсөлтийн график харуулсан хүснэгт байдаг. Болж өгвөл эхний вакцинаа хийлгээд дор хаяж 14 хоног болсон гөлөг авбал эрсдэл багатай гэж үзэж болно.

Нохойн хумс урт байх нь ямар асуудал үүсгэдэг вэ?
01/22/2026

Нохойн хумс урт байх нь ямар асуудал үүсгэдэг вэ?

12/19/2025

Эвгүй дуудлага #
- Муурны туулга хэд үү? (Муур нь цагаан хорхойтчихсон бололтой)
- Жингээс хамаарна, давтамж нь ийм тийм гэх мэт олон тайлбар өгсөний дараа
- Аан тэгвэл унтуулвал хэд болох уу? ....
Аниа нар улам л харгис болоод байна даа.

Call now to connect with business.

Нохойд ТУУЛГА өгөх нь яагаад зайлшгүй хэрэгтэй вэ?Нохой гадуур салхилах, газар үнэрлэх,гудамнаас ялгадас идэх, түүхий ма...
12/04/2025

Нохойд ТУУЛГА өгөх нь яагаад зайлшгүй хэрэгтэй вэ?

Нохой гадуур салхилах, газар үнэрлэх,гудамнаас ялгадас идэх, түүхий мах идэх зэрэг нь гэдэсний шимэгч хорхой авах хамгийн түгээмэл замууд юм. Харамсалтай нь халдвар авсан ч шинж тэмдэг илрэхгүй удаан явдаг.

Туулга өгөх шаардлагатай түгээмэл паразитууд:

Дугарга (roundworm), Туузан хорхой (tapeworm), Анкилостом (hookworm), Whipworm, Протозой (Giardia, Coccidia)

Хэдэн сар, хэдэн настайд туулгах вэ?
Гөлөг (0–6 сар): 2 долоо хонгоос эхлээд, 2, 4, 6, 8 долоо хоногт, Дараа нь сард 1 удаа 6 сар хүртэл туулга өгөөд үүний дараа улирал тутамдаа туулга өгнө.
Нас бие гүйцсэн нохой:

3 сар тутамд 1 удаа (жирийн гэрийн нохой)

Гадаа их явдаг, түүхий мах иддэг бол → сар бүр ч туулгах боломжтой.

Үржлийн нохой (хээлтэй болох хөхүүл нохойд):

Хээл авсан үеээс хойш: 45–55 хоногт

Төрснөөс 2 долоо хоногийн дараа

Илрэх боломжтой шинжүүд:

Жингийн өөрчлөлт, Суулгалт / салсттай өтгөн, Үс гандах, унах, хөдөлгөөн муудах, идэвхи сулрах, хэвлий дүүрэх, Өт гарах (заримдаа харагдана)

Өглөө өлөн дээр нь, жин бодож зөв тунгаар өгнө.
Утас: 88044664

10/04/2025

Мууранд яаж эм уулгах вэ?

Эрхэм үйлчлүүлэгчидээсээ хүсэх зүйл байна!!! Утсаар ярихдаа асуултуудаа маш тодорхой, хурдан, шууд асууж байгаарай. Хаяг...
07/21/2025

Эрхэм үйлчлүүлэгчидээсээ хүсэх зүйл байна!!!
Утсаар ярихдаа асуултуудаа маш тодорхой, хурдан, шууд асууж байгаарай. Хаяг байршил, цагийн хуваарь зэрэг ойр зуурын мэдээллийг манай чатнаас хялбархан авч болхоор хийсэн байгаа. Сайхан наадсан уу? сайхан зусч байна уу? гэх мэт элдэв сул үгнүүд, асуултууд цаг хугацаа үрдэг. Учир нь өдөртөө маш олон дуудлагуудад хариулахын хажуугаар шууд амьтадтай харьцаж байдаг учир товч асуултанд товч бөгөөд тодорхой хариулахыг хүсдэг шүү. Баярлалаа.
Манай цагийн хуваарь Лхагва буюу 3 дахь өдрөөс бусад бүх өдрүүдэд 11-18 цаг
Манай хаяг: https://www.facebook.com/share/r/1AN8AE358D/ энийг үзээрэй.

Өнөөдрөөс хэвийн ажиллаж байна.Цагийн хуваарь:Лхагва буюу 3 дахь өдрөөс бусад бүх өдөр 11-18 цагийн хооронд ажиллана. Ут...
03/04/2025

Өнөөдрөөс хэвийн ажиллаж байна.
Цагийн хуваарь:
Лхагва буюу 3 дахь өдрөөс бусад бүх өдөр 11-18 цагийн хооронд ажиллана. Утас: 88044664
Хаяг: Доорх линк дээр дар.
https://www.facebook.com/share/r/19zBaAZSLN/

Ихэвчилэн хөгшин нохойд тохиолддог арьсны хавдарыг (Sebaceous Adenoma) хэсгийн мэдээ алдуулалтаар амжилттай авлаа. Уг но...
08/09/2024

Ихэвчилэн хөгшин нохойд тохиолддог арьсны хавдарыг (Sebaceous Adenoma) хэсгийн мэдээ алдуулалтаар амжилттай авлаа.
Уг нохой нь 11 настай учраас наркозны эрсдэл өндөр байсан.

Мууранд зориулсан бүх төрлийн гадна шимэгчийн эсрэг дусаалга ирлээ. 56 хоногоос дээш настай бүх насны мууранд зориулсан....
06/21/2024

Мууранд зориулсан бүх төрлийн гадна шимэгчийн эсрэг дусаалга ирлээ. 56 хоногоос дээш настай бүх насны мууранд зориулсан. Дулаан улиралд сард 1 удаа дусааыг зөвлөдөг.
Утас: 88044664
Хаяг: БЗД-н Сансарын Баянцээлийн зүүн хойно 115-р байр.

Address

New York, NY

Opening Hours

Monday 11am - 6pm
Tuesday 11am - 6pm
Thursday 11am - 6pm
Friday 11am - 6pm
Saturday 11am - 6pm
Sunday 11am - 6pm

Telephone

+97688044664

Alerts

Be the first to know and let us send you an email when Animals Healthy мал эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Animals Healthy мал эмнэлэг:

Share

Category