Biogiin Nohoi sonirhogch zaluus

Biogiin Nohoi sonirhogch zaluus Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Biogiin Nohoi sonirhogch zaluus, Dog Park, Ulan Bator.

03/11/2020
2020.10.08 temtseen
03/11/2020

2020.10.08 temtseen

12/02/2020

Нохойн бүх төрлийн сургалт:
-Ерөнхий дасгал.
1.Сургагчид дасгах
2.Хүзүүвч,оосор,хошуувчинд дасгах
3.Зугаал команд
4.Над руу команд
5.Зэрэгц команд
6.Суу команд
7.Хэвт команд
8.Зогс команд
9.Мөлх команд
10.Апорт команд (эд зүйл авч ирэх)
11.Урагшаа команд (саад давах)
12.Дуу команд (дуу чимээ өгөх)
13.Орхи команд (хэрэггүй үйлдэл зогсоох)
14.Байрандаа команд
Орчинд дасгах буюу нийгэмшүүлэх сургалт
болон тусгай дасгал сургаж байна. Холбогдох утас:80114587

10/02/2020
14/01/2020

Нохойн гударга өвчин:

Үндсэн ойлголт
Нохойн хамгийн аюултай халдварт өвчний нэг бол яах аргагүй гударга буюу Чумы вирус юм. Гударгын вирусаар халдварлахад нохойн насны ялгаа байдаггүй. Ихэвчилэн бага насны гөлөг тусах магадлал өндөр байдаг. Энэ өвчин нь вирусаар үүсдэг. Гударга нь амьсгал, тэжээл боловсруулах замаар дамжин халдварладаг. Вирус нь биед ороод цус болон бусад эдэд нэвтрэн ордог. Вирусын байрлах хамгийн дуртай газар нь хамар, нүд, гэдэсний салс бүрхэвч бөгөөд тэндээ үрэвсэл үүсгэнэ. Чанар муутай хоол тэжээл, нохойд витамин дутагдах, арчилгаа дутагдсан зэргээс гударга өвчин тусхад тус дөхөм болдог. Вирус гадаад орчинд нулимс, нус, шүлс, шээс, баас,арьсны мөхсөн хучуур эдээр дамжин гарч тархдаг. Халдварын гол уурхай бол өвчтэй нохой, арчилгааны хэрэгсэл, идүүр, багаж хэрэгсэл, байр, дэвсгэр юм. Харин хүн энэ вирусаар халдварладаггүй харин механик тээвэрлэгч болж өгдөг.Халдвар авсан үеээс эхлэн анхны шинж тэмдэг илрэх хүртэл 3-21 хоног хүртэл үргэлжилдэг. Энэ нь өвчний нууц хугацаа байдаг.Энэ үед нохой эрүүл юм шиг байгаа хир нь бусад нохдыг халдварлуулж болдог. Гударгаар өвчилсөн нохой организмдаа 3 сар вирус агуулан явж нохдыг халдварлуулж болдог.

Өвчний шинж тэмдэг:
Энэ вирусыг яг энэ гударга байна гэж шууд нүдээр оншлоход бэрх. Гэхдээ ихэнхдээ илэрдэг шинж тэмдэг бол багазэрэг ноомой, бие нь сул, амархан ядарна, үс нь бүрзгэр, хоолны дуршил багассан, хааяа бөөлжих, нүд хамар амны салст бүрхэвч хуурайшиж улайна, хамраас усархаг шингэн, нүднээс нулимс гоожно,бага зэрэг чацга алдаж болдог бөгөөд яг аль эрхтэн тогтолцоогоор дамжин халдварлаж байгаагаасаа шинж тэмдэгүүд өөр өөр байдаг. Эдгээр шинж тэмдэгүүд зарим нохойд тод биш сул илэрч болно. Өвчин дөнгөж эхлэж байхад халуунтай / Энэ нь 39,5-40градус/ 2-3 хоног хэвээрээ байгаад дараа нь аажмаар буурсаар хэвийн байдалтай болдог. Эрүүл мэнд, дархлаа сайтай, арчилгаа, хооллолт маш сайн бол өвчний явц маш цөөн тохиолдолд үүгээр дуусч болно. Сул биетэй нохой эдгэж байгаа юм шиг болоодгэнэт халуурч халуун нь 40-41 градус болно. Салст бүрхэвчийн үрэвсэл эрс хурцдана. Нүднээс нулимс гойжиж шар ногоон туяатай идээ болон хувирч зовхи наалдан нүд нь гэрэлд гялбах ба заримдаа нүдний эвэрлэг халс хатаж байгаа шигүүлтэнэ. Хамрын салст бүрхэвч улайж хавдана. Сарьсан хамрын үзүүр хатаж хагарна.Нохой найтаах ба сарвуугаараа хамраа ухаж хэлээрээ долооно. Хамрын нүхнээс эхлээд шингэн цагаан зүйл гарч байсанаа дараа нь идээ болон хувирч гарна.Хамраас гойжсон нус, идээ, хамрыг бөглөж хамрын нүхний захыг хатсан хальс бүрхэж амьсгаа авахад бэрхшээлтэй болно. Цаашдын явцад ханиалгах ба эхлээд зовиуртай хий ханайлгаж байсанаа сүүлдээ цэртэй ханиалгаж ирнэ.Амьсгалын зам гүндээ гэмтэхэд бронхи , уушигны үрэвсэл үүсэн амьсгал түргэсч 1минутад 60-80 хүрч хамраас эвгүй үнэртэй шар ногоон идээ гоожно. Зовиуртай ханиахдаа хацараа бөмбийлгөнө. Нохой арай хийж хөдлөн, хэвтэхдээ гаслан хавиргаа дарж хэвтэх дургүй байх ба хоолноос гарна. Улмаар маш их хэмжээгээр богино хугацаанд турна. Баас хатаж байгаад дорхноо цацга алдаж эхлэнэ. Ихэнх тохиолдолд ходоод гэдэс хүнд үрэвсэж үхүүлдэг. Өвчины үед буюу сайжирч эхлэхэд мэдрэлийн систем гэмтэж биеийн байдал ерөхийдөө ноомой цочимтгой болж янзбүрийн булчингийн мэдрэмтгий чанар муудах буюу илүү цочромтгой болж татна /нохой эдгэрсэний дараа аль нэг эрхтэн саажиж татанга болох нь элбэг байдаг/. Өвчний шинж тэмдэг ходоод гэдэсний зүгээс буюу амьсгалын эрхтний зүгээс эсвэл төв мэдрэлийн системийн зүгээс илүү тод илэрдэг гударгын хэлбэр байж болно.

Үүсгэгч вирусын тэсвэрт чанар:
Гудрагын үүсгэгч гадаар орчин болон физик химийн хүчин зүйлд маш тэсвэртэй.Цусанд 4С хүйтэнд 14 хүртэлх хоног, дэлүүнд 2 сар хүртэл, үхсэн амьтны хүүрний эд, эрхтэнд –20С–д 6 сар, цусанд 3 сар, нусанд 1-2 сар хүртэл хугацаагаар тус тус хадгалагдана. Харин 60С - ийн дулаанд 30 минут, буцалгахад агшин зуур идэвхээ алддаг байна. Вирус нь хлороформ, эфирт мэдрэмтгий бөгөөд 0,05%-ийн формалины уусмалд 4 цаг, 01%-ийн β–пропиолактонд 2 цагийн дотор идэвхээ алдана.

Нохойн гударгаас урьдчилан сэргийлэх:
Нохойг халдвар авахаас сэргийлж гадны нохой,муур, гудрагаар өвчилдөг бусад адгуус амьтан нэвтрэн орж чанахгүй байрандбайлгах хэрэгтэй нохойг жил бүр гудрага эсэргүүцэх тарилга вакцин хийлгэнэ. Эхээс төрсний дараа 28 хоног дээр нь гударгаас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэж үүнийг дахин 21-28 хоногийн давтамжтайгаар 2 удаа хийлгэсэнээр хамгийннайдвартай хамгаалалт болж чаддаг. Туранхай буюу мэдэрлийн өчүүхэн ч гажигтайнохойг гударга өвчинтэй нохой байж болох магадгүй гэж үзээд түүнээс хол байлгахнь чухал ялангуяа золбин нохдоос. Нохойг организмын халдварт өвчин эсэргүүцэхчадлыг ямагт сайжруулж хооллолт болон биеийг эрүүл чийрэг байлгах тал дээранхаарах нь зүйтэй байдаг. Гударга өвчний шинж тэмдэг илэрмэгц өвчтэй,сэжигтэй нохойг эрүүлээс яаралтай тусгаарлах нь зүйтэй. Бусад нохдыг ажигланөглөө, орой халууныг үздэг. Идүүр услуурыг хэрэглэсний дараа буцлаж байгаа халуун усаарариутгана. Гударга өвчин гархад нохойн хоол тэжээлийг сайжруулж зузаандэвсгэртэй цэвэр хуурай байранд байлгана.

03/01/2020

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!!!

Би саяхан Фэсбүүкээс олон жил нохой тэжээсэн туршлагатай үржүүлэгч хүний бичсэн нэгэн сонирхолтой постыг олж уншсан юм, завтай үедээ орчуулж нохой сонирхогчиддоо хүргэнэ гэсэн боловч буцаагаад олохоо байчихлаа. Иймд тухайн үед өөрийн уншиж ойлгосон зүйлээ сийрүүлээд та бүхэнд бичиж өгийдөө!!

Надааас хүмүүсийн асуудаг мөнхийн асуулт:
эр гөлөг, эсвэл эм гөлөг авах уу?

Эр гөлөгний эзэн таньд:
Эр нохой нь байгалиасаа эзлэн түрэмгийлэх, дайчин, өөрийн хүсэлээрээ амьдрах сонирхолтой сэтгэлийн хөөрөл өндөртэй байдаг. Тиймээс эр нохойны эзэн та энэ бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй. Тэдгээр эр ноход нь өөрийн амь биеийг тоодоггүй бөгөөд өөрийн хийж буй зүйлдээ идэвхтэй, гадны нөлөөнд хариу үйлдэл үзүүлэх нь их, баатарлаг бөгөөд шийдэмгий. Эр нохойны эзэн нь нохойндоо цаг зав зарцуулах боломж ихтэй, идэвхтэй хөдөлгөөнтэй,нохойгоо салхилуулах, тоглох, сургалт хийж байх, нохойныхоо эрч хүчийг хөдөлгөөнөөр нь шатаах болон ялан дийлэх сэтгэл зүйг нь маш сайн дэмжин сэтгэл санааны таашаал өгч байх, нохойноос авах таашаал өндөртэй, нохойндоо цаг гаргадаг, олны анхааралд өртөх дуртай, сэтгэлийн хөдлөл өндөртэй, тодорхой хэмжээнд нэр хүндэд дуртай хүмүүс байх нь эр нохой нь цаашдын амжилт, нийгэмшилт, олны танил алдар нэрийг олж авахад чухал нөлөөтэй. Эр нохой өөрийгөө сүргийн манлай гэж боддог тиймдээч тийм байхыг хичээдэг танийг эзэнийгээ гэж бодохоос илүү сайн хамтрагчаа гэж боддог тиймээс түүний сайн хамтрагч байхын тулд хичээх хэрэгтэй тэгж байж та түүнд таалагдана тэр танийг хайрлаж хамгаалдаг болно. Хэрэв эр нохойнд амьдрах орчин болон эзэн та таалагдахгүй, зөвхөн хоол өгч байгаагаа тэжээж байна гэж боддог, түүний хайр хүндэтгэлийг хүлээж чадахгүй бол тэр дараачийн амьдралынхаа эрэлд гарахад хэзээд бэлэн байдаг !!!

Эм гөлөгний эзэн таньд:
Эм нохойнд байгалиас заясан хамгийн чухал зөн совин бол үр удмаа үлдээх!?
Эм нохой нь тэсвэр хатуужил сайн, халдварт болон олдмол өвчин тусах магадал эр нохойноос бага хувьтай, өвчин тэсвэрлэх амьд үлдэх магадлал эр нохойноос өндөр хувьтай, гэрт тэжээхэд хялбар, уян зөөлөн хөдөлгөөнтэй, гэрсэг, дуулагвартай, суралцах чадвар сайтай, үржлийн үед арчилгаатай, анч шинж чанартай, бусад ноход болон өөрийн биш гөлгөнд тааламж муутай, итгэмтхий биш муу санатай(нухацтай). Ингээд гөлөгөө сонгоцгооё, мэдээж хүйсийн ялгарлал сайтай, зүс царай нь эмэгтэйлэг, нүд хурц бөгөөд дугуй хэлбэртэй дээд зовхи хүрээтэй бие нь сунагар, хэвлий хэсэг нь тавиу, хамгийн арын хавирганууд уртлаг байх нь зохимжтой ( хэрэв та эдгээр шинжүүдийг олж харж чаддаг бол). За ингээд эм гөлөг маань өсөж томрох үедээ эр гөлөгнөөс онц ялгаа байхгүй өсөж том болно. Ерөнхийдөө анхны ороо орох (8-11сартай) цагаас эхлэн эм нохойн зан араншин хүчтэй илэрч эхлэнэ. Эм нохой нь тиймч ууртай догшин биш гэхдээ гадны хүн болон таниж мэдэхгүй зүйлд тиймч таатай хандадгүй, хүлцэнгүй боловч өөрийгөө хамгаалхад бэлэн байдаг. Амьдрах тааламжтай нөхцөл байдалд дуртай бөгөөд идээшин тогтсон газраасаа холдох дургуй, тиймдээч хүмүүс эм нохой эзэн (гэр) амьтай гэж ярьдаг. Өөрт тааламжтай аюулгүй газар нь үр төлөө гарган бойжуулхад тохиромжтой гэж үздэг байх! Өөрийн амьдралыг эрсдэлд оруулах дургуй хоолтой, амьдрах орчинтой, үр төлөө үлдээж чадаж байвал гэрээ болон эзнээ орхин явах бодолгүй. Зөвхөн ороо нь орсон үедээ эзэнээ үл тоон ноходыг дагах магадлалтай гэхдээ энэ нь мөн л үр төлөө үлдээх зорилогтой нь холбоотой энэ үед эзэн та анхааралтай байхад илүүдэхгүй. Гөлөглөсөн эм нохой үр төлөө хамгаалахын тулд ширүүн догшин ааштай болж болно. Эм нохой улиралын болон үржилд орохын өмнө, хээлтэй болон төрсөний дараа гэх мэт жилд маш олон удаа өнгө зүс болон бие галбиг, зан аашны өөрчлөлтөд орно энэ үед эм нохойн эзэн тэвчээртэй бөгөөд хүлээцтэй байх нь чухал зарим үед таны хүсдэггүй ааш зан гарна, хархад гадна байдал өнгө үзэмж нь муудна магадгүй танийг нохой тэжээх сонирхолгүй болгох үе ч таарч мэднэ энэ бүх зүйлд бэлэн байх нь чухал. Эм нохойны нэр хүнд нь гарсан үр төлүүдтэй шууд хамаатай байдаг, сайн эм нохойны сайн үр төлийг гарган авах нь эзэн таний туршлага болон хөдөлмөрийн үр дүнгээс хамаарна. Та эм нохойг зөв сонгон авч, сайн тэжээж, зөв үржил хийж чадвал ирээдүйд танд олон сайн ноход, алдар нэр, баяр баясал магадгүй эд мөнгө бэлэглэж болно. Эм нохойн жинхэн эзэд бол тэвчээртэй, хүлээцтэй, хөдөлмөрч, цаашид үржлийн чиглэлээр тэжээх бол Герман хоньч нохойн талаар тодорхой мэдлэгтэй, алсын хараатай хүн байх нь зохилтой, ирээдүйд төрөх олон сайн нохойг хэрхэн гаргаж авах төлөвлөгөөтэй ихэнх тохиолдолд бидний мэдэх үржлийн газрын эзэд болон үржүүлэгчид байдаг. Тиймээс эм нохойны эзэн та эхлээд өөрийгөө хайж олох хэрэгтэй!

Ингээд эцсийн дүгнэлт хийхэд эм нохойны эзэд бол тухайн үүлдэрийн амин сүнснүүд байх шиг. Өнөөх мундаг нэр алдартай эр нохдыг үржүүлэн гаргаж авсан хүмүүс мөн л эм нохдын эзэд байж таараа. Харин би эр нохойны эздийг тухайн үүлдэрийн хөрөнгө оруулагчид юм болуу гэсэн бодолтой үлдлээ.

Магадгүй энэ пост нохойг гинжтэй хашааны манаач юмуу эсвэл гэрт байжил байдаг зүгээрэл нэг нохой гэдгээс өөрөөр, илүүгээр харж чаддаг хүмүүст золиулагдсан болноо!!!

За тэгэхээр Миний бодолоор та эр үү!? эм үү!? гэж бодохоос өмнө та өөрөө хэн бэ гэдгээ нэг бодож үзэх хэрэгтэй юм байна 🙂 сонирхон уншисан танд баярлалаа авах гээхийн сэтгэлээр хандан өөрийн бодол болон туршилгаараа өөрийн сонголтоо зөв хийгээрэй 🙂

Via: Temulen Ganzorig copy

01/01/2020

1."Сэтгэл зүйн таатай байдал" нохой, тухайн орчин, эзэн, сургагчид дасч, айдасгүй, чөлөөтэй харьцаж эхлэх сэтгэл зүйн төлөв байдлыг хэлнэ. 2. "Контакт" сэтгэл зүйн таатай байдалд орсон нохой л эзэн эсвэл сургагчтайгаа хамтарч ажиллаж эхлэдэг. Үүнийг контакт тогтоох гэнэ. 3."Оройтсон ухаарал" хүмүүс гөлөгтэй болоод өөрөө шийдэж чадахгүй асуудал үүсэх хүртэл өөрийнхөөрөө нохойгоо тэжээдэг. Хамгийн гол нь нохойг өөрийн хэрэглээндээ тохируулан ямар нэгэн хэмжээгээр заавал сургах, нийгэмшүүлэх шаардлагатай юм байна гэж ойлгох хүртэл янз бүрийн хугацаа өнгөрүүлдэг. Нохойгоо насанд хүрсэний дараа сургах, нийгэмшүүлэх тухай бодож эхлэхийг "Оройтсон ухаарал" гэж хэлнэ.

4. "Темперамент" нохойн зан чанарын төрмөл өгөгдөл гөлөг сонгон авах хамгийн гол шалгуур.

5. "Меланхолик"хамгийн товчиор бол аймхай, эмзэг, сул дорой нохой. Тэжээхэд тохиромжгүй нохой.

6. "Флегматик" хамгийн товчиор тайван, дөлгөөн нохой. Настай хүмүүст хамгийн тохиромжтой.

7. "Холерик" хамгийн товчиор хөөрүү, идэвхитэй нохой. Спортлог хүмүүст тохиромжтой. Холерик зэрлэг амьтан гэж байдаггүй гэнэ. Ийм темпераменттай амьтан төрвөл эхний 1 жилдээ л үхдэг, үржих боломж гардаггүй гэнэ.

8. "Сангвиник" хамгийн товчиор сургалтанд хамгийн тохиромжтой нохой.

9. "Булууны яс" нохойнд өгхөд хамгийн аюулгүй яс. Яс мэрж байхдаа нохойн цусанд эндорпин буюу аз жаргалын гормон ялгардаг гэж үздэг ба энэхүү гормон нь стрессын гормоныг давамгайлсанаар стресс тайлах үр нөлөө үзүүлнэ. Мөн шүд цэвэрлэх, зөв зуулттай болгох, эрүүний булчин хөгжүүлэх, толгойн хэлбэрт эерэгээр нөлөөлдөг, булууны яс, холбоосноос кальци, коллаген, глюкозамин г.м. бусад нохойнд хэрэгтэй уураг, эрдэс бодисыг авхаас гадна цагийг аятайхан өнгөөрдөг юм.

10. "Баас идэх" гөлөг өөрийнхөө болон бусадын баас идэх тохиолдол байдаг. Шалтгаан нь 1. танин мэдэх, 2. шим тэжээлийн дутагдалаа нөхөх гэсэн ородлого юм. Ер нь сүүн тэжээлт амьтанд энэхүү үзэгдэл нь гений түвшинд суусан байдаг гэдэг. Зарим төрлийн амьтанд бол зүгээр л физиологийн шаардлага юм. Жишээ нь туулай. Нохойн гөлөгний хувьд халдварт өвчин тусах, паразит авах эрсдэлтэй тул үйлдэл дээр нь "Фу!" командаар таслан зогсоох хэрэгтэй.

01/01/2020

1. Нохойгоо сургаж байхдаа сэтгэл хөдлөлөө зөв тохируулж байх хэрэгтэй байдаг. Сэтгэл зүйн байдлыг нохой маш сайн мэдэрдэг тул аль болохоор тэнцвэртэй байдлыг хангаж ажиллана.
2. Зарим тохиолдолд нохойгоо сэргээх зорилгоор өдөөж хөөргөнө. Өдөөх болон тайвшруулах дасгалуудын шилжилтийг тогтмол хийлгэж байх хэрэгтэй! Жишээ нь: бөмбөгөнд гүйлгээд ирэнгүүт нь суулгаж хүлээлгэх, ринг тойруулж гүйлгэж байгаад зогс! командаар барилт хийлгэх г.м.
3. Сэтгэл зүй онцгүй байвал нохойгоо бэлтгэл хийлгээд хэрэггүй! Зүгээр л дагуулаад зугаалах хэрэгтэй. Тэр тусмаа мэдрэлийн систем сул нохой бол эзэний сэтгэл зүйг маш их мэдэрдэг. Юм болгон 2 талтай байдаг учир бидний дутагдал болгон ойлгодог сул мэдрэлийн системийн мэдрэг чанар нь зарим тохиолдолд давуу тал болдог юм.

Address

Ulan Bator

Telephone

80114587

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Biogiin Nohoi sonirhogch zaluus posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category