21/08/2026
🐱 БЯЦХАН АМЬТАНД ХАЙРТАЙ ХҮҮХДҮҮДДЭЭ ЗОРИУЛСАН ОНЦГОЙ СУРГАЛТ 🐱🐾
Эцэг, эхчүүдээ ❤️
Хүүхэд тань мууранд хайртай юу? Муур тэжээхийг хүсдэг ч муурыг хэрхэн зөв асрах, юуг нь анхаарах, ямар хариуцлага хүлээх ёстойг мэдэхгүй байна уу?
Тэгвэл бид 4–5 хүүхдэд зориулсан, цөөн тоотой “Муурыг зөв асрах нь” сургалтыг зохион байгуулах гэж байна. 🐾
Энэ бол зүгээр л Cat Lounge-д ирээд мууртай тоглож өнгөрүүлэх event биш шүү. ❤️
Хүүхдүүдэд амьтантай зөв харилцах, ойлгох, асрах талаар бодит мэдлэг, зөв хандлага өгөх зорилготой сургалт юм.
Сургалтаар:
🐱 Муур тэжээхээсээ өмнө юу юу бэлдэх вэ?
🥣 Хооллолт, ус, ариун цэвэр, өдөр тутмын арчилгаа
🏠 Муурт тохиромжтой, аюулгүй орчин бүрдүүлэх
❤️ Мууртай хэрхэн зөв харилцах, өргөх, илэх, тоглох
🐾 Муурын зан ааш, биеийн хэлэмжийг хэрхэн ойлгох
🩺 Өвдсөн, гэмтсэн үед нь ямар шинж тэмдгийг анзаарах
🩹 Гудамжинд гэмтсэн амьтантай таарвал хэрхэн зөв анхны тусламж үзүүлэх
🏥 Хэзээ малын эмчид хандах хэрэгтэй вэ?
💛 Амьтан тэжээнэ гэдэг ямар хариуцлага вэ? зэрэг олон чухал зүйлийг ярилцана.
Мөн манай Cat Lounge-д одоо байрлаж байгаа муурнуудтай танилцаж, муур бүрийн зан ааш, онцлог шинж чанар, биеийн хэлэмжийг бодитоор ажиглан суралцана. 🐈✨
Хүүхдүүд маань зөвхөн сонсоод зогсохгүй, мууртай хэрхэн зөв харилцахыг бодитоор ажиглаж, суралцах боломжтой.
Мөн сургалтын үеэр бяцхан зочдодоо 🧁 cupcake болон 🥤 Moon drink-ээр дайлна. 💕
👨👩👧 Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хамт ирж болно.
Хүүхэдтэйгээ хамт сонсож, амьтныг зөв асрах талаар мэдлэг аваарай. 🥰
👧🏻👦🏻 Сургалт ердөө 4–5 хүүхдийн цөөн тоотой явагдана. Ингэснээр хүүхэд бүртэй ойр ажиллаж, асуултад нь хариулж, зөв дадал хэвшүүлэхэд анхаарна.
💰 Төлбөр: 20,000₮ / хүүхэд
🧁 Cupcake + 🥤 Moon drink багтсан.
Бидний хүсэж байгаа зүйл бол хүүхдүүдийг зүгээр нэг амьтанд хайртай болгох биш,
амьтныг ойлгодог, хүндэлдэг, зөв асардаг, хариуцлага хүлээж чаддаг хүн болгон төлөвшүүлэх юм. ❤️🐾
Учир нь амьтан бол тоглоом биш.
Тэд ч бас айдаг, өвддөг, хайрладаг, биднээс хамаардаг амьд амьтан. 🥹
🐾 Амьтныг хайрлах нь — зөв асрахаас эхэлнэ. ❤️
📩 Цөөн тоотой тул оролцох хүүхдийн бүртгэлийг мессежээр авна.
🐾 Анхаарах зүйл: Сургалтын үеэр гаднаас өөрийн муур болон бусад амьтныг дагуулж ирэхгүй байхыг хүсье. Манай Cat Lounge-д байрлаж буй муурнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж байгаа болно.