29/06/2026
Наадам тов #4
Ойтой аймаг сумдууд🐎🐎🐎
АЙМАГ, СУМДЫН БАЯР НААДМЫН ТОВ
Үндэсний их баяр наадам хаяанд ирж, монгол түмэн дэнж хотойтол наадах цаг ойртсоор байна. Өнгөрсөн жил түүхт 100 жилийн тэгш ой нь тохиосон нэг аймаг, 27 сумын нутагт наадамчин олон хөл хөдөлгөөн ихтэй, өргөн дэлгэр баярласан билээ. Тэгвэл энэ жилийн хувьд тэгш ой нь тохиож буй аймаг, сумдын тоо харьцангуй цөөн байна. Ингээд баяр наадмынхаа товыг албан ёсоор зарлаад байгаа аймаг, сумдын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
СЭЛЭНГЭ АЙМАГ
Зургадугаар сарын 26, 27-ны өдөр: Алтанбулаг
Долдугаар сарын 2, 3-ны өдөр: Зүүнбүрэн
Долдугаар сарын 3-ны өдөр: Шаамар
Долдугаар сарын 3, 4-ний өдөр: Баянгол, Мандал, Сайхан, Түшиг
Долдугаар сарын 4, 5-ны өдөр: Жавхлант, Хушаат
Долдугаар сарын 5, 6-ны өдөр: Орхонтуул, Сант
Долдугаар сарын 6, 7-ны өдөр Баруунбүрэн, Ерөө, Орхон, Хүдэр, Цагааннуур
Долдугаар сарын 8, 9-ны өдөр: Сэлэнгэ аймгийн баяр наадам
ӨМНӨГОВЬ АЙМАГ
Долдугаар сарын 2, 3-ны өдөр; Сумдын наадам
Долдугаар сарын 8, 9-ны өдөр: Өмнөговь аймгийн 95 жилийн баяр наадам
Долдугаар сарын 24, 25-ны өдөр: Цогтцэций сумын наадам, Тавантолгой ХК-ийн 60 жил
ХЭНТИЙ АЙМАГ
Долдугаар сарын 5, 6-ны өдөр: Сумдын наадам
Долдугаар сарын 8, 9-ны өдөр: Хэнтий аймгийн баяр наадам
СҮХБААТАР АЙМАГ
Долдугаар сарын 8, 9-ны өдөр: Сумдын наадам
Долдугаар сарын 24-26-ны өдөр: Сүхбаатар аймгийн баяр наадам