Хөх Толбо Kennel

Хөх Толбо Kennel Дундад Азийн Хоньч Нохой, Монгол Банхараар дагнасан "Х?

Манай үржлийн газар нь 2013 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. МНСХ-ны дэргэдэх Дундад Азийн Хоньч нохойн үржлийн "Хөх Толбо" ТББ юм.

Монгол зон олон, ард түмэн, төрөл төрөгсөд, найз нөхөд, таньдаг мэддэг бүгдээрээ та бүхэн минь үндэсний бахархал болсон ...
11/07/2024

Монгол зон олон, ард түмэн, төрөл төрөгсөд, найз нөхөд, таньдаг мэддэг бүгдээрээ та бүхэн минь үндэсний бахархал болсон энэхүү сайхан баяраараа Дэнж Хотойлгож, Дэлхийг донсолготол сайхан наадаарай! 🇲🇳🇲🇳🇲🇳

“ULAANBAATAR SILVER COLLAR 2021” тэмцээн тун удахгүй… 2021.10.02нд 🐩🏆🏵
07/09/2021

“ULAANBAATAR SILVER COLLAR 2021” тэмцээн тун удахгүй…
2021.10.02нд 🐩🏆🏵

19/09/2020
“ХУДАЛДАНА” Нас бие гүйцсэн, удам сайн, үржил селекц, үзэсгэлэнгийн бүрэн карьертай, эрүүл чийрэг охин нохой худалдана.•...
10/05/2020

“ХУДАЛДАНА”
Нас бие гүйцсэн, удам сайн, үржил селекц, үзэсгэлэнгийн бүрэн карьертай, эрүүл чийрэг охин нохой худалдана.
•Холбогдох утас; 80073999 Наранбат Төмөрхүү
•Үнэ; 2.000.000
Жич; Монголын Нохой Судлалын Холбооны Экспортын Удмын Бичиг, Микро Чиптэй!
•Нэр; “Хөх Толбо Ж-Ло”
•Эцэг; “Гурхан Сенсей”
•Эх; “Хөх Толбо Хоние”
(Эцэг, эх, эмээ, өвөөгийн зураг хавсаргав!)

Манай энэ жилийн топ төрөлт болох “Z” төрөлтийн гөлөгнүүдээ танилцуулж байна.🔥Эр; Хөх Толбо ZIPPO💧Эм; Хөх Толбо ZUMA♠️Эц...
13/03/2020

Манай энэ жилийн топ төрөлт болох “Z” төрөлтийн гөлөгнүүдээ танилцуулж байна.
🔥Эр; Хөх Толбо ZIPPO
💧Эм; Хөх Толбо ZUMA
♠️Эцэг; ХӨХ ТОЛБО ZORRO
♥️Эх; АЛТАН ГЭРЭГЭ ZOLA
Kennel; “ХӨХ ТОЛБО”

ОХУ-н нохой судлалын холбоо болох РКФ байгуулга 2019 оны бүх шилдгүүдийнхээ чансааг гаргасан байна даа.
22/01/2020

ОХУ-н нохой судлалын холбоо болох РКФ байгуулга 2019 оны бүх шилдгүүдийнхээ чансааг гаргасан байна даа.

06/12/2019

Famous actor William Bradley Pitt loves alabai dogs. 🥰

"Хөх Толбо" үржлийн газрын маань аваргуудын энэ намрын нэгэн чухал төлөвлөгөөт нийллэг амжилттай хийгдэж дууслаа. Одоо и...
09/11/2019

"Хөх Толбо" үржлийн газрын маань аваргуудын энэ намрын нэгэн чухал төлөвлөгөөт нийллэг амжилттай хийгдэж дууслаа. Одоо ирээдүйн аваргуудаа хүлээх л үлдлээ.
"ХӨХ ТОЛБО ЗОРРО ❤️ ХӨХ ТОЛБО Ж-ЛО"

  🇲🇳Манай үржлийн газар нь 2008 оноос үржил селекцийн үйл ажиллагаагаа явуулж элхэн албан ёсоор 2009 онд Монголын Нохой ...
24/09/2019

🇲🇳
Манай үржлийн газар нь 2008 оноос үржил селекцийн үйл ажиллагаагаа явуулж элхэн албан ёсоор 2009 онд Монголын Нохой Судлалын Холбооноос хамгийн анхны Дундад Азийн Хоньч Нохойн үржлийн газар хэмээх тодотголтой үржлийн эрхээ аван өнөөдрийг хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулсаар байгаа бөгөөд энэ хугацаанд чамгүй их амжилт гаргасаар байна.
Өнөөдрийг хүртэл үе үеийн үзэсгэлэн болон тулааны олон Аваргуудын анхдагчид төлөөлөл нь манай үржлээс төрөн гарж байна.
Ийнхүү өөрсдийн амжилтаас товч дурьдхад;

Чемпион РКФ
Чемпион РФЛС
Чемпион МКФ
Чемпион Монгол
Гранд Чемпион Монгол

Чемпион Монгол

Юный Чемпион Монгол

Монголын Хүнд Жингийн Тулааны Аварга.
ЖИЧ; (Үе үеийн амжилт арвин аваргуудыхаа түүхэн зургуудын хавсаргав)

"MKF GRAND CHAMPIONSHIP 2019" ALL BREED DOG SHOW "САС"Шүүгч; Lee Jae Duk (KOR) KKF, FCI"ХӨХ ТОЛБО" үржлийн газрын төлөөл...
21/09/2019

"MKF GRAND CHAMPIONSHIP 2019"
ALL BREED DOG SHOW "САС"
Шүүгч; Lee Jae Duk (KOR) KKF, FCI
"ХӨХ ТОЛБО" үржлийн газрын төлөөлөл 2 нохой минь өнөөдрийн тэмцээнд өндөр амжилт гаргасаар байна.
•Хөх Толбо Ж-Ло
Open Class (Female) III
•Хөх Толбо Зорро
(CH MNG, CH RKF, CH RFLS)
Champion Class (Male) CW, CAC, BOB, BIG,

Хоёр жилийн хүлээлтДва года ждала. Cобака как государствоЭнэхүү үйл явдал Москвагийн “Внуково” онгоцны буудал дээр болсо...
21/07/2019

Хоёр жилийн хүлээлт
Два года ждала. Cобака как государство

Энэхүү үйл явдал Москвагийн “Внуково” онгоцны буудал дээр болсон юм. Умард зүг рүү явах “Ил-18” онгоц руу хүмүүс орж байжээ. Хүмүүс тухтай, чимээ багатай онгоцны сүүл хавьцаа суухын тулд суудал булаацалдан орж байгаа харагдав. Харин нэг зорчигч огтхон ч яарахгүй байв. Тэрээр хүмүүсийг урдуураа оруулж байжээ. Тэрээр нохойтой байсан учраас хамгийн сүүлд орох гээд ийнхүү зогсож байжээ. Ингээд түүний орох ээлж боллоо. Тэрээр нохойндоо хүртэл тасалбар худалдаж авсан байв. Харамсалтай нь эмчийн магадлагаа байхгүйн улмаас нохойг онгоцонд оруулсангүй.

Тэр зорчигч онгоцны буудал дээр нохойгоо тэврээд хүзүүвчийг нь тайлаад түүнийг явуулжээ. Нохой тэр үед түүнийг зугаалуулахаар сул тавьж хэмээн бодоод онгоцны ойролцоо гүйж байгаад ирсэн боловч онгоцны хаалга хаагдаж нохой орж чадахгүй болсноо мэджээ. Тэрээр явж буй онгоцны араас нь хамаг чадлаараа л гүйсэн байна. Гэвч онгоц агаарт хөөрөн нисэн одов. Хөөрхий нохой ганцаараа нислэгийн талбай дээр үлдэж эзнээ хүлээж эхэлсэн байна. Эхний үедээ тэрээр нисэж буй бүх л “Ил” онгоцны араас гүйдэг байв. Энэ үед “Ил-18” хөлгийн ахлагч Вячеслав Александрович түүнийг олж харжээ. Хэдийгээр нислэгийн үеэр түүнд хийх ажил их байсан боловч тэрээр станцтай холбогдож “ Нислэгийн талбайн зурвасны хажууд нэг авчарк нохой байна. Эзэн нь байвал нохойгоо аваарай” хэмээн дамжуулсан байна. Үүнээс хойш тэр нохойг хэд хэдэн удаа харсан боловч нисэхийн ажилчдын нэгнийх нь нохой юм байх гэж боджээ.

Тэрээр онгоцны нислэгийн талбайд амьдарч байсан бөгөөд тэндээс нисэж буй онгоц сайн харагддаг байсан байна. Хэсэг хугацааны дараа тэрээр нисэж буй онгоц түүнд хайж байгаа хүнээ олоход нь тус болохгүйг мэдсэн бололтой онгоцны газардалтын тавцангийн ойролцоо амьдрах болжээ. Ажилчдын байдаг байрны доор амьдрах болсон тэрээр нисэж байгаа, ирж байгаа онгоцуудыг хардаг болсон байна. Онгоцноос дөнгөж хүмүүс буух үед тэрээр хүнээс зайдуу газар сууж эзнээ хайсаар байв.

Олон жил амьдарч, их зовлон үзсэн хөлгийн ахлагч нохойг хараад түүнийг нэг л гунигтай байгааг олж харсан байна. Тэрээр бензин түгээгүүрийн залууд хандаж: “Чи энд байсан нэг нохойг харсан уу? хэмээн асуужээ. “Манай нохой юу? Удахгүй онгоц хөөрөхөөр тэр ирэх байх” гэж залуу хариулжээ. Энэ нохой хэнийд амьдардаг юм бэ? гэж ахлагч дахин асуулаа. Хэнийд ч амьдардаггүй юм. Тэр хэнд ч бууж өгдөггүй юм. Түүнийг барих гэж оролдсон боловч чадаагүй. Мөн түүн рүү хэсэг нохойнууд дайрч чихийг нь сэтэлчихсэн” хэмээн залуу хариулжээ. Энэ нохой бороотой, цастай, шуургатай ямар ч улирал байсан онгоцны буудлаас холддоггүй гэнэ. Түүнийг нисэхийн ажилчид өөрийн нохой мэт үзэж хооллож байгаа хэдий ч тэр техникч Володинагаас өөр хэнийг ч өөртөө ойртуулдаггүй байжээ. Гэсэн хэдий ч тэр Володиныг дагаж явдаггүй. Учир нь тэр хүлээж буй эзнээ алдчих вий хэмээн айж байгаа байх.

Техникч Николай Васильевич Володиныг бид онгоцны хажууд зогсож байхыг харлаа. Анхандаа тэр биднийг ирэхэд ямарваа нэгэн муу зүйл болсон бололтой хэмээн сэжиглэж нохойг хараагүй, хаана байгааг нь мэдэхгүй гэж хэлсэн байна. Харин бүх юм зүгээр байгааг мэдсэний дараа тэрээр: “Ил-18” ирж явна. Тэгвэл нохой ч гэсэн удахгүй энд ирнэ” -гэжээ. Тэд нохойд Пальма хэмээх нэр өгсөн байна. Онгоцыг зогсоход нислэгийн зурвасны нөгөө талаас авчарк яаран гүйж ирэв. “Хэрвээ эзэн нь олдвол өөрийнхөө мөнгөөр ч хамаагүй түүнийг эзэнд нь хүргэж өгөхөд бэлэн байна” -гэж онгоцны ахмад хэлжээ. Онгоцноос зорчигчид бууж ирэхэд тэрээр дөхөж очоод онгоцны хаалга хаагдтал зогсож байгаад хүлээсэн, хайсан хүн нь ирэхгүй болохоор газар хэвтэж шинэ нислэг ирэхээр дахин очиж эзнээ хүлээн, хайдаг байжээ.

Энэхүү нохойны талаар тэр үеийн сонин сэтгүүлд “Хоёр жил хүлээж байна” гэсэн гарчигтайгаар нийтэлдэг байсан байна. Гэвч эзэн нь нохойныхоо араас эргэж ирээгүй юм. Гэхдээ нохойны эзэний сураг гарсан байна. Техникч Володиныг Норильскт байхад нь бичгийн машинаар цохсон нэгэн захиа иржээ. Захианд: “Би найман сарын өмнө Москвагаас Енисэй рүү Норильскоор дамжин нисэх ёстой байсан. Нохойг таних шинж тэмдэг нь: Зүүн чих нь сэтэрсэн мөн зүүн нүд нь өвчтэй” -гэжээ. Энэхүү шинж тэмдгийг хэлсэн учраас захиа бичсэн хүнийг үнэхээр нохойны хуучин эзэн мөн хэмээн ахлагч бодсон байна. Эндээс үзэхэд, нохойны зүүн нүд өвчтэй байсан учраас түүний эзэнд эмнэлгийн магадлагаа өгөөгүй болов уу. Хоёр жилийн дараа өөрийн хийсэн энэхүү хэргийнхээ төлөө найз нөхөд, ойр дотныхоо хүмүүсээс айж зовсон нохойны эзэн өөрийнхөө талаар нууцлахыг хүссэн байна.

Янз бүрийн орноос маш олон хүмүүс нохойг өөртөө авахыг хүсч байжээ. Харин нохойг Киев рүү явуулсан байна. Киевийн багшийн их сургуулийн доцент Вера Котляревская нохойг авахаар ирэхэд Пальма (нохойны шинэ нэр) нэг л айсан байдалтай харагдаж байлаа. Түүний итгэлийг олж авахын тулд доцент Пальматай өдөр шөнөгүй хамт байжээ. Ингээд түүнийг Киев рүү авч явах болоход түүнд нойрсуулах тариа хийж онгоцонд суулгав. Нохойтой хамт шинэ эзэн Вера Котляревская болон малын эмч Андрей Андриевский явсан байна.

Эхэндээ Пальма амьдрах шинэ орчин нөхцөлдөө дасаж чадахгүй л байв. Гэхдээ Верагийн гэр бүлийнхэн нохойг ирэхийг мэдэж байсан учраас бүгд бэлтгэл сайтай байсан байна. Нохойг айлгахгүйн тулд бүгд чимээгүй ярьж, түүнийг баригдсан мэт сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд өрөөний хаалгуудыг огт хаадаггүй байв. Тэрээр шинэ орчин нөхцөлдөө бага багаар дасаж эхэлжээ. Нохойны шинэ эзэн Вера өдрийн тэмдэглэлдээ: “Пальма гэрт унтаж байсан охин дээр очоод эхлээд хацрыг нь долоогоод дараа нь чихнээс нь зөөлөн хазаж байсан” гэж бичсэн байжээ. Сүүлд Пальма нь 3 гөлөгтэй болсон гэнэ.

Address

Д1000
Ulaanbaatar

Telephone

95442442

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөх Толбо Kennel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хөх Толбо Kennel:

Share

Category