08/02/2022
EQUINE MAX-Адууны туулгалт
Ивермектин 1% болон Празикуантел 2,5%-ийн цийдмэгийг хэрэглэх заавар
1. Ерөнхий зүйл: Ивермектин болон Празикуантел агуулсан ягаан өнгийн цийдмэг
2. Олон улсын худалдааны нэр: 1% Ivermectin and 2.5% Praziquantel oral
3. Физик, химийн үзүүлэлтүүд: 1 мл бүр нь 1% эзэлхүүн/жин (w/v) ивермектин болон 2,5% эзэлхүүн/жин (w/v) Празикуантел агуулна.
4. Эм зүйн шинж чанар: Нематодиазис, акариазис болон бусад шимэгчтэх өвчнүүд, тэрчлэн бие гүйцсэн болон бие гүйцээгүй Dipylidium caninum and Taenia зэрэг зүйлийн мал, амьтны шистосомиазиа өвчнүүдийг эмчлэх паразитын эсрэг бэлдмэл. Мөн Echinococcus multilocularis-ийн үед эерэг үйлчилгээ үзүүлнэ.
4.1. Гадаад байдал: Ягаан өнгөтэй бэлдмэл
4.2. Эмийн хэлбэр: Цийдмэг
4.3. Савлалт: 300 мл.
6. Хэрэглэх заалт:
АДУУ
Нематодууд
Том стронгил:
Strongylus vulgaris (бие гүйцсэн болон судасны авгалдай),
Strongylus edentatus (бие гүйцсэн болон L4 эдийн авгалдайн шат),
Strongylus equinus (бие гүйцсэн),
Tridontophorus spp. (бие гүйцсэн)
Жижиг стронгил:
Cyathostomum: Cylicocyclus spp., Cylicostephanus spp., Cylicodontophorus spp., Gyalocephalus spp. (бие гүйцсэн болон үржиж байгаа салслаг шингэнийн)
Parascaris:
Parascaris equorum (бие гүйцсэн болон авгалдай)
Oxyuris: Oxyuris equi (авгалдай)
Trichostrongylus: Trichostrongylus axei (бие гүйцсэн)
Strongyloides: Strongyloides westeri (бие гүйцсэн)
Habronema: Habronema spp. (бие гүйцсэн)
Onchocerca: Onchocerca spp. microfilariae i.e. cutaneous onchocerciasis Уушгины хорхой: Dictyocaulus arnfieldi (бие гүйцсэн болон авгалдай)
Цестодууд (Туузан хорхой):
o Anoplocephala perfoliata (бие гүйцсэн),
o Anoplocephala magna (бие гүйцсэн),
o Paranoplocephala mamillana бие гүйцсэн)
Дифтери хорхой:
o Gasterophilus spp. (авгалдай)
7. Хэрэглэх тун, хэмжээ: Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ.
Адуунд амаар олгоход (энгийн тун):
Хүснэгт.
Малын төрөл /кг Сэргийлэх Эмчилгээ
Унага, Дааганд 50 кг > 2.5мл ***
100-150кг 5-8мл 10-13мл
Адуунд 200-250кг 10-13мл 15-18мл
300-350кг 15-18мл 20-23мл
400-450кг 20-25мл 25-30мл
Адуунд биеийн жингийн 50 кг тутамд 2,5 мл-ээр олгоно. Давтан тунг адуунд 14 хоногийн дараа дахин олгож болно.
8. Хэрэглэх арга. Амаар олгоно. Булчинд болон судсаар олгохгүй.
9. Хориглох заалт: Ивермектин болон Празикуантелд хэт мэдрэмтгий мал, амьтанд хэрэглэхгүй. Булчинд болон судсаар олгохгүй. Хоёр 7 хоногийн нас хүрээгүй унаганд олгохыг хориглоно. Хэрвээ ивермектиныг өндөр тунгаар олгох бол (тархины оргил үе нь олгосноос хойш 2-5 цаг байна) сүүн тэжээлтэнд цус-тархины саадаар олгож болохгүй.
10. Гаж нөлөө, эмийн харилцан үйлчлэл: Гаж нөлөө илрэх болон бусад эмтэй харилцан үйлчлэлцэж идэвхи нь сулрах, үйлдэл нь өөрчлөгдөх зэрэг мэдээлэл илрээгүй байна.
11. Биеэс гадагшлах хугацаа:
Химийн хувьд бүх эд эрхтэнд тархана. 140С празикуантел болон түүний метаболитуудын хагас задралын (гадагшлах) хугацаа нь хулгана, нохой, сармагчин болон хонинд 2-оос 3 цаг байна.
Празикуантел нь 4-гидрооксициклохексол хэлбэрээр хүн болон малын аль алиных нь элгэнд бодис солилцоонд орно. Празикуантел биеэс 48 цагийн дотор гадагшлах ба бие махбодид эргэшгүй эмгэг (үлдэгдэл үйлчилгээ) ажиглагдахгүй. Биеэс гадагшлах гэдэг нь бодис солилцооны нэг хэлбэр бөгөөд эзэн биеийн ялгадасаа гаргах явц биш юм. 40%- оос 71% нь шээсээр, 13%-аас 30% нь баасаар ялгарна.
Адуунд: 28 өдөр
Сүүнд: 7 өдөр
12. Хордлого саармагжуулах арга, хэрэглэх эм: Тусгайласан заалт байхгүй бөгөөд хэрвээ хордлогын шинж тэмдэг илрэвэл нийтлэг арга болон антидот хэрэглэнэ.
13. Хадгалах, тээвэрлэх нөхцөл: Сэрүүн, хуурай байранд хадгалаж, худалдаална.
14. Хүчинтэй хугацаа: 2 жил
15. Үйлдвэрлэгч улс, эмийн үйлдвэр:
БНХАУ, Хэбэй Тианяуан Фармасеутикал CO., LTD
No. 34 Чангшенг гудамж, Лукуан, Шижиазхуанг хот.
16. Монгол улс дахь албан ёсны гэрээт борлуулагч:
Монголиан Ветеринари Кооператив дундын хоршоо
ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.