28/05/2026
PAWCAST подкастын шинэ дугаар та бүхэндээ хүрч байна 🐾✊
Нохойд хайртай, нохой тэжээхээр төлөвлөж байгаа, эсвэл одоо нохойтой хамт амьдардаг хүн бүрт зориулсан маш сонирхолтой бөгөөд хэрэгтэй дугаарыг бэлдлээ🐶🎙️.
Подкастын маань энэ удаагийн дугаарын зочноор Solace Canine Academy -ийн үүсгэн байгуулагч А. Наранбаяр оролцож, нохой тэжээх, сургах, ойлгох тухай бодит бөгөөд сонирхолтой яриа өрнүүллээ 🐶.
Энэ дугаараар:
• Нохой тэжээхээсээ өмнө юуг анхаарах вэ?
• Хүмүүс нохой тэжээхдээ хамгийн их юун дээр алддаг вэ?
• Нохойны сурах процесс хэрхэн явагддаг вэ?
• Жижиг нохойнууд яагаад илүү уур уцаартай мэт харагддаг вэ?
• Нохой сургах ямар төрлийн сургалтууд байдаг вэ?
• Нохойд “зөв, буруу”-г хэрхэн ойлгуулдаг вэ?
• Хүн яагаад нохой тэжээх хэрэгтэй вэ?
гэх мэт олон сонирхолтой сэдвүүдийг хөндөн ярилцлаа.
Нохойн хүмүүжил гэдэг зөвхөн нохой сургах тухай биш, эзэн хүн өөрөө суралцах тухай гэдгийг энэ дугаараас мэдрэх байх гэж найдаж байна ❤.
Дугаараа бүтнээр нь үзээд сэтгэгдлээ заавал хуваалцаарай.
👍 Like
💬 Comment
📌 Subscribe
🔄 Share хийж биднийг дэмжээрэй!
#АзтайСаварТББ #Подкаст
“Азтай Савар” төрийн бус байгууллага нь амьтны сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр ажилладаг, амьтан аврах, хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах ...