Нохойны зөвлөмж

Нохойны зөвлөмж Ямар нохой хамгийн их жаргалтай байдаг вэ?
хариулт нь: ?

25/01/2026

Test

06/07/2022
09/07/2020
БАГА НАСНЫ НОХОЙГОО/ГӨЛӨГИЙГ/ ГЭРТ ХЭРХЭН ЗӨВ ШЭЭЛГЭЖ СУРГАХ ВЭБага насны гөлөг эхний 5 сар хүртэл шээсээ барих чадвар с...
09/03/2020

БАГА НАСНЫ НОХОЙГОО/ГӨЛӨГИЙГ/ ГЭРТ ХЭРХЭН ЗӨВ ШЭЭЛГЭЖ СУРГАХ ВЭ

Бага насны гөлөг эхний 5 сар хүртэл шээсээ барих чадвар сул байдаг учир 2 цаг тутам шээж байдаг. Монголын нөхцөлд цаг уурын байдал, вакцинд бүрэн хамрагдсан эсэх зэргээс хамааран нохойгоо 2 цаг тутамд гаргаад байх нь бараг боломжгүй. Тиймээс гэрт бие засуулж сургах хэрэгтэй мэт санагдсан. Гэрт хэрхэн зөв зохистой бие засуулж сургах тал дээр өөрий хуримтлуулсан бяцхан туршлагаас хуваалцъя

1. Нохойныхоо биеийн хэлэмжийг анзаарах
Гөлөг голдуу унтаж сэрээд, хоолоо идэж усаа уусны өмнө эсвэл дараа шээдэг бөгөөд шээхээсээ өмнө шээх гэж байгаа орчноо үнэрлэдэг. Энэ нь шээх эсвэл хүндрэх гэж байгаа хэлэмж юм.

2. Дэвсдэг памперсан дээр шээлгэж сургах
Гөлөг унтдаг хэсгийн ойролцоо дэвсдэг памперс тавьж өгнө. Биеийн хэлэмж шээх дохио өгөх үед гөлөгөө дэвсдэг гудсан дээр хурдан өргөж авчирч шээлгэнэ. Шээж дуусангуут нэрийн дуудаж урамшуулж шагнан/хоол өгнө/. Магтуулж хоол идээд байхаар аяндаа сурна.

3. Гэсэн ч өөр газар шээгээд байвал яах вэ?
Памперсан шээж сурахад цаг орох бөгөөд уйггуу хийж байж сурна. Хэрвээ нохой тань шалан дээр шээвэл шээсийг нь үнэрлүүлээд болохгүй зүйл хийсэн гэдийг ойлгуулах хэрэгтэй. /Ингэхдээ зодож загнах биш хоолойны өнгө аяс болон биеийн хэлэмжээр ойлгуулбал сайн/. Миний хувьд бол үнэлүүлээд энэ ЭНЭ ЯАЖ БАЙГАА гэсэн үгийн хэлдэг. Мөн шалан дээр шээсэн байгаа тохиолдолд сайтар цэвэрлэх хэрэгтэй. Ингэснээр үнэр нь арилж ахин тэр газраа шээхгүй байх нөхцөлийн бүрдүүлнэ.

Бүх вакцин дуусах үед таны нохой аюулгүй гадаа гарж болох бөгөөд энэ үед гадаа шээх ёстой гэдгээ ойлгосон байна. Шаардлагатай тохиолдолд гадаа шээж баах үед нь шагнаж магтаад байвал за тэгээд аяндаа болоод явчихна. Мөн боломжтой бол гэрт шээж байгаа дэвсдэг парперсийг ойр ойрхон сольж байх хэрэгтэй боловч санхүүгийн нөхцөл байдлаар хамаараад тэр болгон чадаад байдаггүй. За тэгээд танаас чамгүй тэвчээр анхаарал шаардах болно шүү.

Манайх 1 нас, 3 сар хүрч байгаа 2 нохойтой. Бага нь одоо тогтмол дэвсдэг памперсан дээрээ шээдэг бөгөөд шээж байх үедээ байнга надруу харж дуусаад шагнуулна биздээ гэсэн харцаар харан харан гүйж ирнэ шүү дээ :)
Заримдаа ойр ойрхон жаахан дусааж олон шагнуулах ч тохиолдол байна хэхэ

02/03/2020

Хүмүүс надаас хэдэн настайгаас нь гөлөгийг сургаж эхлэх хэрэгтэй вэ? гэж асуудаг. Хариулт нь: ТЭР ДОР НЬ!
Эхнээсээ дуулгавартай, хүмүүжилтэй нохойг сургах, арчлах алхмуудын талаарх зарим зөвлөмжийг энд оруулна.

Шинэ гөлөгний эзэд нохойдоо зөв дагалдах суулгаж хүмүүжүүлэхийн оронд хэт эрхлүүлж алдаа гаргадаг. Тэд шинэ гөлөгөө хэрхэн хүмүүжүүлэх эсвэл юу заах талаар бодоход тун бага цаг зарцуулдаг. Нохойнд нь тэжээллэг хоол хүнс, амьдрах аюулгүй, дулаан газар хэрэгтэй боловч мөн биологийн хэрэгцээ болон удирдагч хэрэгтэй.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нохойны зөвлөмж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Нохойны зөвлөмж:

Share

Category