11/13/2026
Америкт Талархлын баяр ойртож байна. Энэ бол өөрт байгаа бүхэндээ талархаж, бусдад энэрэл хайр түгээх үе юм. ❤️
Нэг үнэтэй брэндын гутал авах үнээр өлсөж, даарч яваа олон нохой, мууранд амьд үлдэх боломж бэлэглэж болно.
Энэ баярын улиралд, ялангуяа боломж бололцоотой Монголчууддаа амьтдад энэрлийн гараа сунгахыг уриалж байна.
Гэр хороолол, хөдөө орон нутгийн амьтан хамгаалах
байгууллагууд, асрамжийн газар болон сайн дурын аврагчдыг дэмжин хандив өргөөрэй!
Aмь аварсан буян сэтгэлд үүрд оршдог. Бусдад өгсөн хайр таньд эрүүл мэнд, урт нас ерөөж буцаж эргэн ирэх болтугай.