UB shelter- Амьтан асрах төв

UB shelter- Амьтан асрах төв Mongolia’s first animal shelter
80005718
(1)

"Сайн санаа амьтдад" ТББ нь 2017 онд амьтанд хайртай залуус золбин гэх тодотголтой зовж шаналсан амьтдыг аварч хамгаалан, нийгэмд тэдний дуу хоолой болж хүн амьтанд ээлтэй эерэг нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулах зорилгоор үүсгэн байгуулагдсан ашгийн бус нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм.

Бид энэхүү зорилгынхоо хүрээнд UB SHELTER амьтан асрах төвийг Монголд анх удаа үүсгэн байгуулж,

эзэндээ гологдож хаягдсан, харгислалд өртөн амь тэмцэж явсан амьтдыг авран хамгаалж, эмнэлэгийн тусламж, асаргаа үзүүлж, хайр халамжаар тэтгэн сайн эздийн гарт хүлээлгэн өгөх үйлсийг эхлүүлээд байна.

Гоё машинаар гадуур явъя гэж хуураад мал эмнэлэг дээр заслагат оруулах гээд аваад ирэх үед 🤣🤣  Ийш тийшээ гүйгээд, эмчий...
19/08/2026

Гоё машинаар гадуур явъя гэж хуураад мал эмнэлэг дээр заслагат оруулах гээд аваад ирэх үед 🤣🤣 Ийш тийшээ гүйгээд, эмчийн өрөө бусниулсан болохоор шилдэж барихаас өөр аргагүй байлаа.

Зүгээр дээ. Нохой, муурыг буудаж устгадаг манай улсад үржил хаах мэс засал бол хамгийн хүнлэг бөгөөд үр дүнтэй гудамжны нохой, муурын тоо толгойг бууруулах арга юм.
〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️

When you were told “ Let’s go for a ride” but instead brought to vet for neutering 🤣🤣

It’s okay. In a country where dogs and cats are still shot and killed, spaying and neutering is the most humane and effective way to reduce the population of stray dogs and cats.

15/08/2026

📢🙋🏻‍♂️

Бяцхан гөлөг маань өнөөдөр эмнэлгээс гарахаар болсон. Энэрэх эмнэлгээс аваад Дамбад түр харагчид маань хүргээд өгөх боломжтой хүн байна уу?

Өнөөдөр эмнэлэг хаахаас өмнө авах хэрэгтэй байгаа юм.

Бяцхан гөлөгний эрүүл мэндийн байдлын талаар мэдээлэлБяцхан гөлгөө өнөөдөр эмнэлэгт үзүүлж, өвчин намдаах, тайвшруулах т...
13/08/2026

Бяцхан гөлөгний эрүүл мэндийн байдлын талаар мэдээлэл

Бяцхан гөлгөө өнөөдөр эмнэлэгт үзүүлж, өвчин намдаах, тайвшруулах тариа болон шаардлагатай эмчилгээ хийлгэлээ.

Анхан шатны үзлэгээр зүүн нүдний орчимд цус харвалттай, үе үе таталт өгч байгаа бөгөөд мэдрэлийн гаралтай гэмтэл байх гэсэн урьдчилсан онош гарсан. Мөн нойтон хоол идсэн, өчигдөр бол юм идэх, уух ч тэнхэл байгаагүй. Мөн өчигдөр бол нилээн ойр2 таталт өгч, зовиуртай хоносон. Одоогоор алхахгүй, хэвтэрийн байдалтай байгаа.

Мэдрэлийн гаралтай гэмтэлд одоогоор хийгдэх эмчилгээ байхгүй болохоор хөнгөн гэмтэл байгаасай, буцаад тэнхрээсэй гэж харзнах хэрэг гараад байна.

Маргааш эмнэлгээс шаардлагатай эм, тарианы жорыг бичүүлэн авч, цаашдын асаргаа, эмчилгээг өөрсдөө хариуцан хийж үргэлжлүүлнээ.

Бичлэгийг устгасан талаарх тайлбарӨмнө нь манай пейж дээр нийтэлсэн, гөлөг шидүүлж буй бичлэгтэй холбоотойгоор тайлбар х...
12/08/2026

Бичлэгийг устгасан талаарх тайлбар

Өмнө нь манай пейж дээр нийтэлсэн, гөлөг шидүүлж буй бичлэгтэй холбоотойгоор тайлбар хүргэе.

Тухайн бичлэгийг харсан гэр бүлийнхэн нь бидэнтэй холбогдож, ирж уулзсан. Тэд тухайн хүн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай болохыг эмчийн бичгээр нотолж, цаашид хараа хяналтгүй орхихгүй гэдгээ хэлсэн. Тухайн хүн эгчтэйгээ хамт амьдардаг бөгөөд эгч нь түр ажил амжуулахаар гарсан байх үед энэ явдал болсон байна.

Мөн бид цагдаагийн байгууллагад 16:19 цагт дуудлага өгсөн боловч бараг 2 цаг хүлээгээд ирээгүй ээ. Харин гэр бүлтэй нь уулзсны дараахан “дөнгөж сая л дуудлагыг нь авлаа” гэж холбогдсон.

Гэр бүлийнхэн нь бяцхан гөлөгний эмчилгээтэй холбоотой бүх зардлыг хариуцахаа илэрхийлсэн. Бид маргааш бяцхан гөлгөө эмнэлэгт үзүүлж, шаардлагатай эмчилгээ, шинжилгээний зардлыг гэр бүлийнхэн нь шууд эмнэлгийн дансанд төлүүлэхээр болсон. Тиймээс бид хувийн болон байгууллагын дансаараа тухайн гэр бүлээс ямар нэгэн мөнгө хүлээн авахгүй.

Бяцхан гөлгөний эмчилгээнд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн та бүхэндээ маш их баярлалаа. ❤️ Одоогоор эмчилгээний зардлыг гэр бүл нь бүрэн хариуцах болсон тул нэмэлт хандив шаардлагагүй болсон.

Мөн гэр бүлийнхэнд нь тухайн хүнийг цаашид хараа хяналтгүй орхихгүй байх талаар сайтар анхааруулсан.

Иймд бяцхан гөлөгний цаашдын эмчилгээг гэр бүлийнхэн нь хариуцахаар болсон тул өмнөх бичлэгийг устгасан болно.

Санаа зовниж, бяцхан гөлөгний төлөө дуу хоолойгоо хүргэсэн бүх хүмүүст баярлалаа. 🙏🐾. Биеийн байдал нь нилээн тааруу байгаа, та бүхэн минь хурдан эдгээсэй гээд залбираарай.

04/08/2026

🚨 Хашаа, байшинд нохой тэжээдэг хүмүүсээ!!! 🐶☀️

UB Shelter өдөр бүр ид халуунд 140+ нохойгоо залхууралгүй 1 гаруй цаг усалж, сэрүүцүүлдэг. 💦

Тэгэхээр та эдгээр халуун өдрүүдэд өөрийн 1–2хон нохойдоо өдөрт ердөө 5 минут зарцуулж чадна байхаа🙏

✔️ Цэвэр ус байнга тавих 💧
✔️ Нараас хамгаалах сүүдрэвч, үүр хийх 🌳🏠
✔️ Халуун бетон, төмөр дээр удаан байлгахгүй байх 🚫🔥

Нохой хэдий чонын үр удам, бие чангатай хэдий ч амьтан л юм хойно наранд халж, хүйтэнд даардаг, мөн өвдөлт мэдэрдэг мэдрэлтэй амьтан шүү.

Мөн манай shelter-ийн бүх ноход өдөржингөө гинжгүй, сул байдаг. 🐕✨

Бид 10+ жил ажиллахдаа нохойгоо удаан хугацаагаар гинжилж уяж байгаагүй. Тиймээс цөөхөн нохойтой та бүхэн ч гэсэн хашаандаа сул байлгах боломжтой байдаг шүү. 🙌

🔧 Хэрэв:
• Хашааны онгорхой хэсгээр гардаг бол → битүүлээрэй 🚧
• Газраар ухаад байвал → панер, банз, чулуу тавиарай 🪵
• Өндөр хашаа давдаг бол → тэр хэсгийг өндөрлөж, таглаж өгөөрэй ⬆️

Манайд хашаа ухдаг, өндөр хашаа давдаг ноход олон байдаг ч тухай бүрд нь аргыг нь олоод аюулгүй болгож чаддаг. 💪🐶

👌👌👌
Өнөөдөр нохойныхоо усны савыг шалгаарай. 💧
Өнөөдөр сүүдэртэй эсэхийг нь хараарай. 🌳
Өнөөдөр гинжийг нь тайлах боломж байгаа эсэхийг бодоорой. 🔓🐾

(Жич: зарим хашаандаа биёлэг хийхээ мартаад эхний хэдэн хашаан дээрээ л бичлэг хийжээ)

#нохой

Манай цэцэрлэгийн унтлагын цаг 😴🥱Хүүхдүүд бүгд хоолоо идсэн, усаа уусан, бүгд сул чөлөөтэй, гинжинд хоригдоогүй тааваара...
30/07/2026

Манай цэцэрлэгийн унтлагын цаг 😴🥱

Хүүхдүүд бүгд хоолоо идсэн, усаа уусан, бүгд сул чөлөөтэй, гинжинд хоригдоогүй тааваараа. Үүнээс илүү жаргал хаана байх вэ 🙆🏻‍♂️

UB shelter 140 нохойгоо бүгдийг нь уяхгүй байлгаж чадаж байгаа юм чинь та ч бас хашаандаа 1,2 нохойгоо гинжгүй байлгаж чаднаа 🙏🏼

〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️

Our kindergarten's nap time 😴🥱

All our kids have finished their meal, had some water, and are now free to relax—no one is chained up. What could be more comforting than that? 🙆🏻‍♂️

If UB Shelter can keep all 140 of its dogs unchained, then you can surely let your one or two dogs roam freely in your own yard too. 🙏🏼

#нохой

ХАШАА БАЙШИНД НОХОЙ ТЭЖЭЭДЭГ ХҮМҮҮС ЭЭ 🙏🙏🙏✅Энэ их усан бороонд нохойгоо гинжнээс  нь сул тавиарай. Эсвэл ядаж борооноос ...
18/07/2026

ХАШАА БАЙШИНД НОХОЙ ТЭЖЭЭДЭГ ХҮМҮҮС ЭЭ 🙏🙏🙏

✅Энэ их усан бороонд нохойгоо гинжнээс нь сул тавиарай. Эсвэл ядаж борооноос хамгаалах түр үүрч болтугай өгөөрэй.

❌Нохой чинь чонын үр удам, араатан юм чинь бороонд норлоо гээд үхэв л гэж битгий бодоорой. Чоно хүртэл бороо орохоор бороонд нороод л зогсоод байдаггүй, аль болох нөмөрлөх газар хайдаг шүү дээ.

Нохой гинжинд байх тусам стресстэж, ааш зан нь эвдэрч, бусадруу дайрдаг болдог шүү. Харин сул гүйж харайж байх тусмаа илүү тайван байдаг шүү.

30/06/2026

Дүрээд идэх сүүтэй цай байхгүй юм уу гээд Авгай их л дурамчхан идлээ 🤣🤣

❗❗❗Энэ халуун өдрүүдэд нохойгоо аль болох гинжнээс нь сул байлгаарай.Нохойг уях ёстой цаг, суллах ёстой цаг гэж байдаггү...
29/06/2026

❗❗❗Энэ халуун өдрүүдэд нохойгоо аль болох гинжнээс нь сул байлгаарай.

Нохойг уях ёстой цаг, суллах ёстой цаг гэж байдаггүй. НОХОЙ ӨӨРИЙН ХАШААНДАА 24 ЦАГ СУЛ БАЙХ ЭРХТЭЙ.

Хэрэв үнэхээр гинжилж байхаас өөр аргагүй бол:
✅Гинж нь хамгийн багадаа 3 метр урт байх.
✅Үргэлж цэвэр, хангалттай ус тавих.
✅Үүр сав байхгүй бол ядаж сүүдрэвч хийж өгөх.

Нохой бие чанга байж болно. Чонын үр удам ч байж болно. Гэхдээ төмөр гинжинд хөдөлж чадахгүйгээр, шууд наранд хэдэн цагаар байхаар бүтээгдээгүй.

Энэ мэтээр өдөржин үүргүй, богино гинжинд наранд шатаж, амьсгаадан хэвтэж байгаа нохдыг харахаар үнэхээр зүрх өвддөг. Харин эзэд нь дотор сэрүүхэнд сууж, хүйтэн ундаа уугаад амарч байгаа даа.

Шөнө орой хальт хүн байна гэж хараад энэ хэдэээсээ цочих юмаа 😅😅Манай Авгай аавыгаа цочоосноо мэдэж байгаа ч юм алга.
28/06/2026

Шөнө орой хальт хүн байна гэж хараад энэ хэдэээсээ цочих юмаа 😅😅Манай Авгай аавыгаа цочоосноо мэдэж байгаа ч юм алга.

Address

Ulaanbaator
Ulaanbaatar

Telephone

+97680005718

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when UB shelter- Амьтан асрах төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to UB shelter- Амьтан асрах төв:

Shortcuts

Share