13/11/2026
хөлбөмбөгийн од Криштиану Роналду Холливудын найруулагч Мэттью Вонтой хамтран бүтээж буй “Day 1s” телевизийн цувралынхаа зураг авалтыг эхлүүлснээ зарлалаа.
Английн Премьер лигийн ертөнцөд өрнөх тус бүтээл нь “Брентфорд” багт тоглох мөрөөдлөө биелүүлсэн залуу хөлбөмбөгчин болон амжилтад хүрэхээс нь өмнө дэргэд нь байсан найзуудын тухай өгүүлэх инээдмийн цуврал юм.
Нийт 10 ангитай цувралын гол дүрүүдийн нэгийг “Homeland”, “Billions” бүтээлээрээ алдартай Британийн жүжигчин Дэмиан Льюис бүтээхээр болжээ.
Роналду болон Францын хөлбөмбөгийн домог Тьерри Анри нар ерөнхий продюсерээр ажиллаж байгаа бол “Kingsman” киноны найруулагч Мэттью Вон эхний ангийг найруулсан байна.