04/06/2026
Таны гэрт эрхлэн суугаа өхөөрдөм муур үнэн хэрэгтээ хувьслын түүхэн дэх хамгийн төгс инженерчлэлтэй амьтан гэдгийг мэдэх үү? Хувьслын биологичид муурны төрлийн амьтдыг дэлхийн хамгийн "амжилттай" биет гэж нэрлэдэг байна.
Биологичид яагаад муурыг "Төгс" гэж нэрлэв?
Олон сая жил өөрчлөгдөөгүй төрөл зүйл: Баавгай гэхэд л амьдрах орчиндоо тааруулж хулсны баавгай, цагаан баавгай гэх мэтээр хоолны дэглэм, биеэ бүрэн өөрчилсөн. Харин муурнууд сая сая жилийн турш ердөө л хэмжээгээрээ (гэрийн муурнаас эхлээд арслан, барс хүртэл) ялгагдахаас биш, гавлын яс, биеийн үндсэн бүтэц нь яг ижилхэн хэвээр үлдсэн . Энэ нь тэдний анхны төрөл байгальд хамгийн шилдэг нь байсны баталгаа юм.
Ер бусын рефлекс ба бие махбод: Муурны нурууны яс нь үсрэх явцдаа агаарт 180 градус эргэж чадах уян хатан бүтэцтэй. Мөн хүнийхээс 6 дахин илүү харах шөнийн хараа, маш өндөр давтамжийн чимээг ч сонсох чадвартай.
Төгс ангуучид: Тэд маш уян хатан, чимээгүй бөгөөд ганцаарчилсан ангуучлалын урлагийг тултал нь эзэмшсэн.
Биологич доктор Анжали Госвами "Бусад амьтад бүх зүйлийг бага зэрэг чаддаг болох гэж оролддог бол, муурнууд ганцхан зүйлийг (ан хийхийг) дэлхийд хамгийн төгс хийж сурсан" гэжээ.