15/12/2023
Орон нутгийн залуустаа хандаж хэлэх зүйлс байна.
Хурдан адуу гэдэг лангуун дээр үнийн шошготойгоо байж л байдаг эд бараа биш, эзнээ хайдаг эрдэнэ юм.
Унаган эзэндээ хэрэгтэй үедээ хэргээ бүтээгээд, очсон эзэндээ ончтой цагт нь ажил бүтээдэг байхыг л хурдан адуу болон түүний арилжаа гэдэг.
Хүний хэрэгцээ шаардлага гэдэг үргэлж биш гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Хэн хэнийхээ ажлыг хүндлэх нь зүйтэй бизээ.
"50 уу" л гэцгээх юм. Наад 50-иудын чинь дийлэнх олонх нь огт давхихгүй шдээ гэдгийг зориуд хэлмээр байна. Ямар ч Тод манлайгаас асуугаад үзнэ бизээ, магадгүй үнэн хэлж ярих эсэх нь тухайн хүний л асуудал.
Түүний оронд харин 25 гэдгүүд нь амьдрах чадвараа ч бодсон, ачаалал даах, хөл шандасын бэх талаа ч харсан хамаагүй илүү. Мэдээж азарга тавихаар сонгогдсон 50-тай азарганы төл байвал бүр л сайн. Нөгөө хурдлаагүй үлдсэн дийлэнх олонхын эсрэг нөгөө хэсэгт хамаарч байна л гэсэн үг биз дээ. Маш энгийн ойлголт. Яахав манай зарим залуус алсдаа азарга тавих гээд л "өндөр цус" гэдэг байх. Явахгүй илжигээр азарга тавиад яах вэ дээ.
Баахан тоо биччихлээ харин. Дотроо бол би тоо ярихыг үзэн яддаг. Адуу тоогоор биш удмаараа хурдалдаг. Хүмүүс наадамд хурдалсан адуунуудын удмыг судлахын оронд тоог чухалчилсны л гор юм л даа. Хурдан адуу гэдэг чинь шал өөр шүү дээ...
Мэдээж би бусдад заах эрхгүй, гэвч заавал өөрийн биеэр туулж үзэх гээд муйхарлаж буй залуус цаг хугацаа, эдийн засгаар хохирч байгаа нь харагддаг учир сануулж хэлэх гэсэн юм. Давхидаг 1-р үеүүдийг үгүйсгэхгүй. Азарга тавих адууг гол нь ижил төрлийн адуунуудтай нь уралдуулж байж шийдээрэй. Цэврийн төл бүхэн давхидаг гэж ямар чөтгөр нь шивнээд байгааг бүү мэд дээ.
За тэгээд чатаар "50 уу, 25 уу" гэж асуусан хүмүүст тун дурамжхан хариулдаг даа, бараг зармаар ч үгүй санагдах үе бий...