Zwinger von DeDu

Zwinger von DeDu German Shepherd dog Mongolia

09/06/2026

Үзэсгэлэнтэй охин
Tobi von Dedu

07/06/2026
👍
06/06/2026

👍

"Гар хаздаг, юм мэрдэг нохойг яах вэ?"
Таны хүсэн хүлээсэн, тоглоом шиг л гарын аясаар байна гэж төсөөлсөн гөлөг анх илэх үеэс л гар хазаж, гэртээ авчирсны дараа яг л Журассик Паркийн махчин динозавр шиг😈 таныг хойноос чинь элдэн хөөж гар, хөл хазаж, замдаа тааралдсан бүхнээ хазаж, мэрж эхэлдэг. Энэ нь хэвийн үзэгдэл. Хүн гараараа бүх зүйлийг барьж танилцдаг шиг гөлөг амаараа эд юмстай танилцана.

Гэвч энэ үйлдлийг өөгшүүлж болохгүй. Гөлөгнүүд хоорондоо тоглож байхдаа нэг нь чанга хазангуут орилж тоглохоо больдог. Хэсэг хугацааны дараа дахиад л тоглож байгаа харагдана. Дахин чанга хазахад хазуулсан нэг нь зугтаж тоглохоо болиход хазсан гөлөг чанга хазвал тоглохоо болихыг ойлгодог. Яг үүнтэй адил та гөлөгтэйгээ тоглож байхдаа гар хазаж эхлэнгүүт 'Боль!' гэж чанга хэл, 10-20 секунд орхиод, дахиж тоглохдоо хазангуут дахин хэлж 10-20 секунд холд. Үргэлжлүүлэн тоглохдоо дахин чанга хазтал нь тоглож, гөлөг удаан тоглохын тулд хазахгүй байх ёстойг ойлготол энэ үйлдлээ хийгээрэй. Гөлгөндөө сонирхолтой олон тоглоом авч өгч, хүний гар хөлөөр биш тоглоомоор тоглох ёстойг ойлгуулаарай.

Чангаар хэлээд ч үр дүнгээ өгөхгүй байгаа чихгүй толгойнуудад🙉зориулж хазаад байгаа гар, хөлөндөө гашуун амттай зүйл (зориулалтын цацлага, түрхлэг) түрхэж болно. Нохой хүнтэй адил чихэрлэг, шорвог, исгэлэн болон гашуун амт мэдэрдэг. Нохой гашуун амтанд дургүй байдаг ч цөөхөн нэг нь харин ч эсрэгээрээ дуртай байдаг. Гашуун амттай зүйлээ маш багыг аманд нь түрэж үзэхэд нохой чинь толгойгоо сэгсэрч, шүлс нь гоожиж байвал дургүй байна гэсэн үг. Хазаж, мэрэхээс сэргийлсэн гашуун цацдаг шингэнийг гэртээ хийж болно. 2 аяга лимоны шүүс, 1 аяга цагаан цуу шүршдэг саванд хийж сайтар сэгсрэхэд л бэлэн болно. Шингэнээ тавилганы хөл, ирмэг гээд мэрж болохуйц бүх зүйл рүү цацаж (үүний хамт 'Боль!', ''Болохгүй!' гэдгээ байнга хэлэх хэрэгтэй) 2-4 долоо хоног болоход нохой дахин очиж үнэртэхээс өөр үйлдэл хийхээ болино.

Гөлөг юм мэрж хазах нь гурван шалтгаантай: Шүдлэх, энергиэ шатаах болон хэт ядарсан үедээ мэрж, хазна.

-Шүдлэх: Хаздаг тоглоом хөргөгчинд хийж хүйтрүүлээд гөлгөндөө хазуулбал шүдэлж байгаа буйлных нь өвдөлтийг намжаадаг.

-Энерги шатаах: Буцалж байгаа их энергийг нь хөдөлгөөнөөр алга болгох хэрэгтэй. Энэ нь ямар ч хяналтгүйгээр сул тавиад дураар нь байлгана гэсэн үг биш. Хамтдаа алхах, хаздаг тоглоом хазуулах, юм шидэж тоглуулах гэх мэтээр зөв ядраах хэрэгтэй.

-Хэт ядраах: Шинэ эзэд гөлгөө үргэлж ноолж, эрхлүүлж хашлага, торондоо орж унтаж амрах цаг өгдөггүй. Гөлөг яг л нярай хүүхэд шиг маш олон цагаар унтах хэрэгтэй. Гөлөгтэйгээ хангалттай тоглож ядраасан бол заавал унтах цаг өгөөрэй.

Ядарч сульдсан гөлөг юм мэрж хазахаас гадна муухай ааш гаргаж эхэлдэг. Тиймээс гөлгөө стрессдүүлж ядраалгүй дараагийн бие засах, босч тоглох хүртэл нь амраaгаарай🙂

28/05/2026

Ангир андууд минь манайхаар зочилоод гарлаа 🦆🦆🌎

🤔 ✌️
19/05/2026

🤔 ✌️

НОХОЙ бүх эрх нь зөрчигддөг цорын ганц. амьтан
Тэд хүний гарт орсон цагаас баах, шээх, ус уух, хоол идэх, гадаа гарч салхилах, гүйх ,харайх бүх ЭРХ ХЯЗГААРЛАГДМАЛ болдог.
Амьдрах эрх нь тэр чигээрээ 100% ЭЗНИЙ үзэмжээр, цаг заваар, сэтгэлээр шийдэгддэг ХАМГИЙН ӨРӨВДМӨӨР амьтны төрөл...Тэд маш хүчтэй хэрнээ маш зөөлөн амьтад, учир нь тэд гомдоосон, зодсон хүндээ үхтлээ үнэнч байдаг цорын ганц амьтны төрөл....
Тэд эзэнтэй болсон ч заримдаа өдөржин шээс баасаа барьж зовдог, хоолгүй бүр УС ч үгүй өнждөг ч өдрүүд олон, заримдаа эзний гарт очисон цагаас алхах гүйх эрх нь насаараа хязгаарлагдаж 1 метр тойрогт ч амьдархад хүрдэг амьдрах эрхээ боолгосон өрөвдмөөр амьтад..Тэгсэн ч тэд ХАТУУ, ХҮЙТЭН, АМИА БОДСОН ЭЗЭНДЭЭ үхтэлээ ХАЙРТАЙ бас ҮНЭНЧ. Тэр эзнийхээ төлөө амиа өгөхөөс буцахгүй хоол гэхээсээ илүү хайр горьдсон харцаар эзнээ цаг минут бүр чавчихгүй харж чаддаг цорын ганц амьтан..
Нохдыг ад үзээд араатан гэж үргэлж занадаг ХҮН ТА ӨР ЗӨӨЛӨН нохойноос АЙХ биш зүрх хатуу ХҮНЭЭСЭЭ Л АЙЖ яваарай.
Нохойг ад үздэг хорвоод ганцхан хүн амьдрах гэж ирсэн мэт аашилдаг чулуун зүрхтэй хүн та өөрөө нохой тэжээх чадваргүйгээс хойш бурханы элч нохдыг хүүхэд шигээ халамжилан хайрлаж буй нохдын ЭЗДИЙГ ХҮНДЭЛЖ ЧАДДАГГҮЙ юмаа гэхэд амаа татаад дуугай өнгөрч сураарай..
Ноход бол үйлийн үрийн зургаар өмнө насандаа аав нь, ээж нь, хүүхэд нь хэн ч байж мэдэх тэдний ХУВЬ ТАВИЛАНГИЙН шалтгаан байдаг юм.
Үйлийн үрийн хууль хатуу, өнөөдөр та нохдыг ад үзсэн, зовоосон бол дараа төрөлд заавал НОХОЙН ТӨРЛИЙГ ТУУЛЖ мэдрэхийг санаж явахад илүүдэхгүй болов уу? Учир нь хүн ярьсан, хэлсэн, хийсэн бүхнээ заавал өөрөө туулаад гардаг нь байгалийн жам" өөдөө шидсэн чулуу өөр дээр буцхаас өөр буултгүй байдаг байгалийн хууль юм шүү дээ...

Address

Гурав нь шарга
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 21:00
Tuesday 10:00 - 21:00
Wednesday 10:00 - 21:00
Thursday 10:00 - 21:00
Friday 10:00 - 21:00
Saturday 10:00 - 21:00
Sunday 10:00 - 21:00

Telephone

+97677222580

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Zwinger von DeDu posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category