Сэлэнгэ үүлдрийн үхэр Дорнод

Сэлэнгэ үүлдрийн үхэр Дорнод Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сэлэнгэ үүлдрийн үхэр Дорнод, Ulaanbaatar.

21/05/2026
08/04/2026
Өнөөдөр малтай, тэр дундаа үхэр үржүүлдэг хүмүүст маш хэрэгтэй бөгөөд урьд өмнө нь анзаарч байгаагүй нэгэн сонирхолтой м...
13/03/2026

Өнөөдөр малтай, тэр дундаа үхэр үржүүлдэг хүмүүст маш хэрэгтэй бөгөөд урьд өмнө нь анзаарч байгаагүй нэгэн сонирхолтой мэдээлэл олж уншсанаа хуваалцъя гэж бодлоо.
Бид чинь үхэртээ булчингийн тариа хийх хэрэг гарвал ихэвчлэн хамгийн том булчинтай гэдгээр нь гуя юм уу хондлой руу нь шууд л хатгачихдаг шүү дээ.

Гэтэл энэ нь дэлхийн жишигт бол маш том алдаа бөгөөд малчдад асар их эдийн засгийн хохирол учруулдаг зүйл байдаг юм байна.

Яагаад гэж үү? Учир нь үхрийн гуя, хондлой бол хамгийн үнэтэй, зөөлөн цул мах гардаг хэсэг. Тэнд тариа хийхэд булчин зангирч буглаа үүсэх маш өндөр эрсдэлтэй бөгөөд нядалгааны үед тэр хэсгийн махыг тэр чигт нь тайрч хаяхаас өөр аргагүй болдог гэнэ. Дээрээс нь хондлой орчимд маш чухал мэдрэлийн судал байдаг учраас зүүгээ буруу хатгавал үхрээ доголцуулах, цаашлаад мэдрэлийг нь гэмтээх аюултай. Зарим үед бүр аргагүй байдалд орсон үед л гуяны арын булчинг ашиглаж болох ч, ер нь бол хүнсэнд хэрэглэх маланд энэ хэсэгт тариа хийхийг огт зөвлөдөггүй байна.

Тэгвэл яг хаана нь тарих ёстой вэ гэж та гайхаж магадгүй.
Дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн, хамгийн аюулгүй бөгөөд зөв цэг бол зүгээр л "Хүзүү". Малын эмч нар үүнийг бүр "Тарианы гурвалжин" гэж нэрлэдэг юм байна. Дээд талаараа шилний урт шөрмөс, доод талаараа хүзүүний нугалам, ар талаараа далны ясаар хязгаарлагдсан тэрхүү гурвалжин хэсэгт л булчингийн тариаг хийх нь хамгийн зөв гэнэ. Ингэснээр нөгөө үнэтэй махаа хамгаалж, мэдрэл гэмтээх эрсдэлгүй болохоос гадна, хэрвээ тарианы дараа хавдаж буглалаа гэхэд нүдэнд ил болохоор хянахад хамгийн амар байдаг аж.
Тариа хийх техникийн хувьд ч бидний анзаардаггүй хэд хэдэн нарийн учир байна.
Юуны өмнө нэг зүүгээр олон үхэр тарина гэдэг хамгийн муу зуршил. Зүү мохож хурц байдлаа алдах тусам малын махыг ухаж, эд эсийг нь үхжүүлдэг байна. Тиймээс тугалд бол 2.5 см орчим урттай нарийн зүү, харин бүдүүн үхэрт 2.5-аас 4 см орчим урттай бүдүүвтэр зүү хэрэглэж, үе үе шинээр сольж байх нь чухал. Мөн бороотой үед, эсвэл шавар шавхай болсон бохир арьсан дээр шууд хатгаж огт болохгүй.
Бас нэг маш чухал анхаарах зүйл нь, бид хурдан эдгээнэ гээд нэг дор их хэмжээний эм шахах гээд байдаг шүү дээ. Гэтэл нэг хатгасан цэгтээ 10-15 миллилитрээс илүү эм шахаж огт болохгүй гэсэн хатуу дүрэм байдаг юм байна. Хэрвээ үүнээс их тунгаар тарих шаардлага гарвал хүзүүнийхээ өөр нэг цэгийг давхар сонгож хувааж тарих ёстой. Зүүгээ арьсанд эгц буюу 90 градусын өнцгөөр, булчин руу гүн хатгаж тарина.

Эцэст нь хэлэхэд, эмийг хэрэглэсний дараа сүү, маханд нь эмийн үлдэгдэл байх хүлээлгийн хугацааг заавал баримтлах, мөн ямар малд хэзээ юу тарьснаа тэмдэглэж үлдээх хэрэгтэй. Тариаг зөв хийнэ гэдэг зөвхөн малаа эмчлээд зогсохгүй, таны гар дээрээс гарах мах, сүүний чанар, эдийн засгийн үр өгөөж, хамгийн гол нь хариуцлагатай, мэргэжлийн байдлыг илтгэдэг зүйл юм шүү.

Та бүхэн маань ч гэсэн малдаа тариа хийхдээ энэ тарианы гурвалжин буюу хүзүүний хэсгийг заавал ашиглаж заншаарай.

🫶🫶🫶🫶2026 ондоо үхэр сүрэг нь түм бум болон өсөх болтугай🫶🫶🫶🫶
31/12/2025

🫶🫶🫶🫶2026 ондоо үхэр сүрэг нь түм бум болон өсөх болтугай🫶🫶🫶🫶

23/09/2025

Address

Ulaanbaatar
41160

Telephone

+97691199900

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэлэнгэ үүлдрийн үхэр Дорнод posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share