09/08/2026
Дөлгөөн халтарын эцэг талын удамд орсон бусад насны улс , бүсэд орсон адууг тоолоод барахгүй байх шүү.
Зөвхөн их нас гэхэд Алтай зээрд , Сэлэнгэ хээр халзан , Янзага халзан гээд 3 төрийн түмэн эх , улсад айрагдсан их нас гэхэд Идэр хээр , Мөнгөнхуягийн Тод янзага , Даваажаргалын зээрд , Эрдэнэбаярын бор , Галбадрахын Цагаан ташаат хүрэн халзан , Галбадрахын хонгор халзан , Ч.Бадрахын хүрэн халзан , Мөнхбаярын Хулгар халтар , Чинзоригийн Дөлгөөн халтар гээд л...Заримыг нь мартсан байна. Бүсэд айрагдсан их нас гэвэл Шаравын Мөнгөн шагайн хүрэн , Отгонсэлэнгийн хээр , Батзоригийн шарга , Улам-Өрнөхийн бор , Мэндсайханы хээр гээд л хөвөрч өгнө дөө. Бүгдийг нь бичээгүй болно.