29/06/2026
Бид яагаад шинэ кафе ( Cloud cat cafeg) авсан бэ?
Сүүлийн үед шинэ салбар болон тэнд байсан муурнуудын талаар олон асуулт, буруу ойлголт гарч байгаа учраас үнэн нөхцөл байдлыг тайлбарлахаар шийдлээ.
Бид энэ кафег томрох гэж, эсвэл үржүүлэг хийх гэж аваагүй. Тэнд байсан үржүүлгэнд ороод байгаа муурнуудаас нь болж авсан.🥺
Энэ кафе 1 жилийн турш ажилласан ч анхны эзэд нь хувийн шалтгааны улмаас цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Тиймээс бид энэ кафег хүлээн авч, тэнд байсан бүх муурны хариуцлагыг өөр дээрээ авсан.
Харамсалтай нь кафег хүлээн авснаас хойш бид маш хүнд нөхцөлтэй тулгарсан. Бүх хүчээ дайчилж эмчилсэн ч герпесийн хүндрэлийн улмаас 9 зулзагаа аварч чадалгүй алдсан. Энэ бол бидний хувьд хамгийн хүнд үе байсан.
Үүнээс хойш бид муур бүрийн эрүүл мэндэд илүү анхаарч, вакцинжуулалт, эмчилгээ, мөн үржил хязгаарлах , хаах засах ажлыг үе шаттайгаар эхлүүлээд байна.
Мөн нэг зүйлийг маш тодорхой хэлэхийг хүсэж байна.
Cloud cat cafed төрсөн зулзагануудыг Cotton Cat Cafe төрүүлж үржүүлээгүй юмаа. Бид кафег хүлээн авах үед зарим муур аль хэдийн хээлтэй байсан бөгөөд бас зулзаганууд төрсөн байсан.
Cotton Cat Cafe нь муур үржүүлэх бодлого баримталдаггүй. Бид хариуцлагагүй үржүүлгийн эсрэг байр суурьтай бөгөөд бүх муурыг үе шаттайгаар үржил хааж эхэлсэн. Эдгээр зулзаганаас хойш манайхаас дахин ямар ч зулзага төрж, худалдаалагдахгүй.
Биднийг хамгийн их эмзэглүүлсэн зүйл бол Cloud cat cafe - д байгаа бүх муур өөрийн гэсэн нэргүй байсан явдал юм. Нэг жил гаруй хугацаанд кафенд амьдарсан ч тэднийг нэрээр нь дуудаж, насан туршдаа хайрлах гэр бүл байгаагүй.
Харамсалтай нь бид бүх муурыг урт хугацаанд кафены орчинд байлгах боломжгүй болсон. Тиймээс муур бүрийн эрүүл мэнд, зан ааш, онцлогийг харгалзан, хариуцлагатай шинэ эзнийг сонгон шинэ гэр бүлтэй болгохоор ажиллаж байна.
Бидний зорилго бол муур үржүүлэх биш.
Муур бүр өөрийн гэсэн нэртэй, өөрийг нь хайрлах эзэнтэй, аюулгүй амьдралтай байх ёстой гэж бид итгэдэг.
Та бүхэндээ ойлгож, дэмжиж байдагт баярлалаа. 🐾