TTS - K9

TTS - K9 Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from TTS - K9, Dog Day Care Center, Улаанбаатар, Ulaanbaatar.

Дөрвөн сарвууны өдөрлөг дээр
02/08/2026

Дөрвөн сарвууны өдөрлөг дээр

Маргаашийн 4 сарвууны наадамд манайхан идэвхтэй оролцож олон олон гоё бэлэгний эзэд болохын хажуугаар нохойныхоо хошуувч...
04/07/2026

Маргаашийн 4 сарвууны наадамд манайхан идэвхтэй оролцож олон олон гоё бэлэгний эзэд болохын хажуугаар нохойныхоо хошуувч хөтөлгөө болон баасны уутыг бүү мартаарай!

Манайх очно
01/07/2026

Манайх очно

09/06/2026

Pet Store

Таны нохойд ямар сургалт хэрэгтэй байгааг та мэдэж байна уу?1. Дуулгавартай байдлын сургалт (Obedience)Энгийн командууд:...
16/05/2026

Таны нохойд ямар сургалт хэрэгтэй байгааг та мэдэж байна уу?

1. Дуулгавартай байдлын сургалт (Obedience)

Энгийн командууд:

* Sit / Суух
* Down / Хэвтэх
* Stay / Үлдэх
* Heel / Хажууд явах
* Recall / Дуудах үед ирэх

Эдгээр нь бүх сургалтын суурь болдог учир анхнаас нь маш зөв гүйцэтгэлтэй хийлгэх нь маш их ач холбогдолтой



2. Нийгэмшүүлэх сургалт (Socialization)

Нохойг:

* хүнтэй
* хүүхэдтэй
* бусад нохойтой
* машин, чимээ шуугиантай

тайван харьцаж сургана.



3. Харуул хамгаалалтын сургалт (Protection Training)

* хамгаалах
* барих
* эзнээ хамгаалах
* “Out” команд өгөх

зэргийг заадаг.



4. IGP спортын сургалт

3 хэсэгтэй:

* A — Tracking
Мөр үнэрлэж олох
* B — Obedience
Өндөр түвшний дуулгавартай байдал
* C — Protection
Хамгаалалт, зуух, дайрах



5. BH / WB сургалт

* Нийгмийн орчин дахь зан авир
* Дуулгавартай байдал
* Дуу чимээ

IGP өмнөх суурь шалгалт.



6. Show training (Ring training)

Үзэсгэлэнгийн сургалт:

* зөв хөдөлгөөн
* зөв зогсох (stack)
* шүд үзүүлэх
* тайван шалгуулах



7. Search & Rescue сургалт

* Хүн олох
* Үнэрээр хайх
* Аврах ажиллагаанд оролцох



8. Detection / Scent work

Үнэрээр:

* мансууруулах бодис
* тэсрэх бодис
* эд зүйлс

илрүүлэх сургалт.



9. Agility

Саадтай талбайгаар:

* үсрэх
* туннель
* тэнцвэрийн зам

хурдтай туулах спорт.



10. Household / Family training

Гэрийн хүмүүжил:

* хуцалт хянах
* зөв газар бие засах
* эд зүйл мэрэхгүй байх
* тайван зан төлөв

зэрэг өдөр тутмын сургалт.

Герман хоньч нохойн шоу болон үржлийн үнэлгээнд show rating гэдэг нь тухайн нохойн:* биеийн бүтэц* хөдөлгөөн* зан ааш* ү...
15/05/2026

Герман хоньч нохойн шоу болон үржлийн үнэлгээнд show rating гэдэг нь тухайн нохойн:

* биеийн бүтэц
* хөдөлгөөн
* зан ааш
* үүлдрийн стандарттай нийцэж байгаа байдлыг

шүүгч үнэлж өгсөн дүн юм.

Герман хоньч нохойн хамгийн түгээмэл үнэлгээнүүд:

* VA (Vorzüglich Auslese) = Онцгой сайн шилдэг
Sieger шоуны хамгийн өндөр үнэлгээ.
* V (Vorzüglich) = Онц сайн
Нас бие гүйцсэн, шаардлага хангасан нохойд өгдөг.
* SG (Sehr Gut) = Маш сайн
Ихэвчлэн залуу ангиллын нохойд өгдөг.
* G (Gut) = Сайн
* Befriedigend = Хангалттай
* Mangelhaft / Ungenügend = Муу / Стандарт хангаагүй

Үнэлгээний ард байгаа тоо нь байр эзлэлийг илэрхийлнэ:

* V1 = Онц сайн, 1-р байр
* V2 = Онц сайн, 2-р байр
* SG1 = Маш сайн, 1-р байр
* VA1 = Хамгийн шилдэг онцгой сайн

Show rating нь дараах зүйлсээс тусдаа ойлголт:

* Ажлын шалгалт (BH, IGP, AD)
* Körung / KKL үнэлгээ
* HD/ED эрүүл мэндийн шинжилгээ

Гэхдээ эдгээрийг хангасан тохиолдолд V болон VA гэх өндөр үнэлгээ авах боломжтой болдог.

FCI-ийн баталсан нохойн ажлын спорт болох IGP (хуучнаар IPO/Schutzhund) нь Герман хоньч нохой болон бусад ажлын үүлдрийн...
14/05/2026

FCI-ийн баталсан нохойн ажлын спорт болох IGP (хуучнаар IPO/Schutzhund) нь Герман хоньч нохой болон бусад ажлын үүлдрийн нохдын оюун ухаан, дуулгавартай байдал, хамгаалалт, тэсвэр-ийг шалгадаг олон улсын спорт юм.

IGP нь 3 үндсэн хэсэгтэй:

A — Мөрдөх (Tracking)

Нохой хүний тавьсан мөрийг үнэрлэн дагаж, зам дээрх эд зүйлсийг олдог.

B — Дуулгавартай байдал (Obedience)

* Хажууд зэрэгцэж алхах
* Суу, хэвт, ирэх команд
* Апорт
* Үсрэлт
* Буудлагын тест гэх мэт

C — Хамгаалалт (Protection)

* Нуугдсан хүнийг хайж олох
* Bark & Hold
* Bite work
* Out команд
* Зориг, мэдрэлийн тогтвортой байдлыг шалгана

IGP-ийн түвшин:

* IGP1
* IGP2
* IGP3

IGP спорт нь нохойн:

* temperament
* nerve strength
* trainability
* control
* working drive

зэрэг чанаруудыг мэргэжлийн түвшинд үзүүлдэг.

Томоохон үүлдэр болох Герман хоньч гэх мэт нохойн үржүүлэгт IGP title маш өндөр үнэлэгддэг бөгөөд Körung, breed survey, Sieger show-д чухал нөлөөтэй байдаг.

AD Test гэж юу вэ?AD = AusdauerprüfungМонголчилбол:“Тэсвэр тэвчээрийн шалгалт”Ажлын нохойн:* биеийн тэсвэр* зүрх амьсгал...
13/05/2026

AD Test гэж юу вэ?

AD = Ausdauerprüfung

Монголчилбол:
“Тэсвэр тэвчээрийн шалгалт”

Ажлын нохойн:

* биеийн тэсвэр
* зүрх амьсгал
* хөдөлгөөний зөв байдал
* ачаалал даах чадвар

зэргийг шалгадаг тест.



AD тест хэрхэн явагддаг вэ?

🚴 Гол хэсэг:

Нохой эзэнтэйгээ дугуй дагаж:

Нийт 20km явна.

ойролцоогоор:

* 12–15 км/ц хурдтай
* тасралтгүй гүйдэг



Завсарлага

Замын дунд:

* 2 удаа амраана
* хөлийн ул шалгана
* амьсгал шалгана



Хэрвээ:

* доголох
* хэт ядрах
* ул гэмтэх
* сульдах
зэрэг нь шалгалтад унах нөхцөл болно.



Яагаад хэрэгтэй вэ?

AD нь:

* Биеийн хүчний тэсвэртэй байдал
* Ажиллах чадвар
* Körung (KKL) авахад хэрэгтэй



AD тест өгөх нас:

16сар эсвэл түүнээс дээш.

Address

Улаанбаатар
Ulaanbaatar
.

Telephone

+97698110540

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when TTS - K9 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share