Дискус мэдээлэл

Дискус мэдээлэл Дискус сонирхон тэжээгч хүмүүст хэрэгтэй мэдээлэлийг нэгтгэх зорилготой хуудас.

30/10/2024

Дискус тэжээнэ гэдэг нь маш төвөгтөй боловч маш сонирхолтой хобби. Өөрийхөө хоббигоор мэдээлэл хайж туршиж үзэж байж сонирхолтой болно гэж бодож байна. Энд оруулсан постуудыг зүгээр сууж байгаад санаанаасаа бичээгүй. Зөвхөн нэг пост нь л олон мэдээлэлийг уншиж, судалж, харьцуулж, туршиж байж бичсэн.

Энэ постуудыг сайн анхааралтай уншвал хэрэгтэй бүх мэдээлэл чинь байгаа. Хүн бүрт зориулж асуултанд хариулж зөвлөгөө өгөх боломжгүй. Утасаа өгөх боломжгүй, мессэжэнд хариулж чадахгүй уучлаарай.

Тайландаас 2018 онд анх оруулж ирсэн Snow leopard pair. Одоо Монголд нэлээд тарсан.
04/12/2022

Тайландаас 2018 онд анх оруулж ирсэн Snow leopard pair. Одоо Монголд нэлээд тарсан.

Улаан цагааны хослол. 2020 оны зураг.
04/12/2022

Улаан цагааны хослол. 2020 оны зураг.

04/12/2022

Red melon 1 настай. 2020 оны 1 сарын бичлэг.

10/01/2022

Дискусны түрс цагаарах шалтгаан, авах арга хэмжээ

1. Хэрвээ усны РН 7.5 аас их байвал эм бэлгийн эс дээр шохойжилт үүсэж эр бэлгийн эс нэвтэрч чаддаггүй. Хэрвээ РН 5.5 аас бага байвал эр бэлгийн эс шууд үхдэг.
Усны РН ийг 5.5-6.5 ийн хооронд болгох.
2. Усны цахилгаан дамжуулах чадвар буюу ТDS хэт их байх.
ТDS ийг 60 - 80 хооронд буулгах. RO хэрэглэж усыг шүүж байгаа үед багасна.
3. Эр дискус эм бэлгийн эс дээр үр тогтоохгүй байна.
Залуу эр бол хэд хэд шахуулж үзэх өөрчлөгдөхгүй бол солих.
4. Хосууд түрсээ сайн арчилж сэвэхгүй байх.
Хөгширсэн эсвэл орчин нөхцөл бүрдээгүй.
5. Усан дахь хүчилтөрөгчийн хэмжээ бага байх.
Түрс шахаж дууссаны дараа агааржуулагчийн хийн хэмжээг нэмэх.
6. Усны бохирдол их буюу амони болон нитритийн хэмжээ хэт их байх.
Усны сэлгээг нэмэгдүүлэх.
7. Мөөгөнцөр үүсэж түрсийг гэмтээх.
Усыг бүгээн цэнхэр өнгөтөй болтол Метилиний уусмал хийх.
8. Ямар нэгэн зүйл өндөгийг идэж устгах.
Дун эсвэл анчеструудыг аквариумаас авах бусад.
9. Эр дискус үр тогтоож байх үед аквариумд агааржуулалтаас болж урсгал үүсэх.
Түрс шахаж байх үед агааржуулагчийн хийх хэмжээг багасгах.

21/12/2021

Дискусны өсөлтийг дарангуйлах хорт бодис (Growth- inhibiting toxins)

Нэг аквариумд том, жижиг дискусуудыг зэрэг тэжээх үед том дискусууд нь үржлийн популяцийг удирдаж байдаг. Өөрөөр хэлбэл том дискусууд өөрийн өсөлт хөгжилтийг хамгаалахын тулд өсөлтийг дарангуйлах хорт бодис буюу гормоныг ялгаруулж жижиг загасны өсөлтийг дарангуйлж байдаг.
Өсөлтийг дарангуйлах хорт бодис буюу гормон нь усаар дамждаг тул хэдийгээр өөр аквариумд байсан ч гэсэн нэг системтэй бол бусад аквариумд байгаа жижиг загасны өсөлтөнд нөлөөлнө. Иймээс дискусыг худалдан авахдаа аль болох ижил хэмжээтэйг сонгох авч тэжээх нь энэ эрсдэл үүсэх боломжийг багасгана.
Мөн нэг биосампанд олон аквариум холбогдсон тохиолдолд энэ нөлөөлөл бий болох тул тухайн системд байгаа бүх аквариумд ижил хэмжээтэй дискусуудыг тэжээх нь үр дүнтэй юм байна. Гэхдээ жижиг загаснууд бүр өсөхгүй гэсэн үг биш өсөж болох хэмжээндээ л хүрэхгүй гэсэн үг.
Эцэг эхтэйгээ байгаа жараахайнуудад энэ гормон нөлөөлөх үү. Жараахайнуудын иддэг эцэг эхийн биеэс ялгардаг салс нь өсөлтийг дарангуйлах хорт бодисыг саармагжуулж байдаг юм байна. Гэхдээ хэт удаан хамт байвал өөрөөр хэлбэл эцэг эхийн биеэс ялгарсан салс уурагийг идэхээ больсон үед өсөлтийг дарангуйлах гормоны нөлөөлөл явагдаж эхэлнэ. Иймээс жараахай бор хоолондоо орсон үед аль болох эрт эцэг эхээс нь салгасан нь дээр. Мөн жараахайнуудийн өсөлт нь харилцан өөр байдаг тул аль болох том багаар нь ялгаж тэжээх нь үр дүнтэй.
Энэ талын судалгааны ажилууд нэлээд хийгдэж байгаа юм байна.

29/06/2021

Ганц зар оруулчья. Ханасан том 6 ширхэг blue diamond гаргана. Нийлээд 1500 000. Чат бичнэ үү.

28/04/2021

RO ийг хэрэглэж усны рН буулгах.

Туршлагатай дискус үржүүлэгчид RO хэрэглэж усны рН ийг буулгадаг. Гэхдээ том үржүүлгийн газрууд хэрэглэдэггүй. Учир нь шүүх усны хэмжээ маш бага байдаг тул их хэмжээний усыг бэлдэхэд нэлээд зардалтай байдаг. Шүүж байгаа усныхаа 80 орчим хувийг бохирлуу асгаж зөвхөн 20 орчим хувийг нь шүүж гаргадаг.
RO нэг төрлийн усны шүүлтүүр юм. 3 үе шаттайгаар усыг шүүдэг.
1. Механик шүүлтүүр. Тунадас, зэв болон хог хаягдлыг шүүнэ.
2. Нүүрстөрөгчийн шүүлтүүр. Органик нэгдлүүдийг багасгахаас гадна бусад бохирдол үнэрийг арилгана.
3. Усан дахь маш жижиг хэсгүүдийг шүүнэ.
Жирийн хэрэглээнд байдаг RO нь цагт 12 литр ус шүүдэг тул нөөцийн саванд нөөцөлж усны сэлгээ хийнэ.
Би худгийн ус хэрэглэдэг бөгөөд худгаас гарч ирсэн ус 7.7 байдаг RO оор шүүсний дараа 6.8 орчим болдог.

Жирийн шүүлтүүрээс арай өөр учир усны шүүлтүүр зардаг газруудад бараг байдаггүй. Эрдэнэ эх ХХК -д зардаг. Утас нь 91884411

14/04/2021

Дискус төл худалдаж авах.

Үнэтэй ховор төл худалдаж авахаасаа өмнө элбэг хямдыг авч тэжээж сурахыг бодоорой. Ихэнх тохиолдолд төлөө сайн томруулж чадахгүй үхүүлээд байна. Хэрвээ эхнийх чинь амжилттай болвол үнэтэй загас авбал зүгээр. Дискус төл 12 сар хүртэлээ өнгө нь бүрэн ордоггүй өнгө муутай байдаг.
Дараах шинж тэмдэгийг ажиглаарай.
- Хар толбо суугаагүй
- Хоол идсэний дараа гэдэс ордог
- Сүүл сэрвээ хумиагүй
- Нүд нь хэт том биш
- Аквариумны нүүрэн хэсэгт хүнээс айхгүй байдаг

18/03/2021

Хоолоо ингэж алалцаж идэж байвал загас чинь эрүүл байна гэсэн үг.

Address

Ulaanbaatar
1

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дискус мэдээлэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category