Амазон амьтны дэлгүүр Amazon pet store

Амазон амьтны дэлгүүр Amazon pet store Гэрийн тэжээвэр амьтны дэлгүүр/Амьтны хүрээлэн

Шэйр хийж өгч туслаарай. Эдгээр тотьнуудаас тус бүр 2, 2ш Мишээл экспогийн хавиас алдагдсан тул айлуудын цонхоор нисээд ...
27/06/2025

Шэйр хийж өгч туслаарай.
Эдгээр тотьнуудаас тус бүр 2, 2ш Мишээл экспогийн хавиас алдагдсан тул айлуудын цонхоор нисээд ороод ирэх өндөр магадлалтай байдаг тул ороод ирвэл бидэнтэй холбоо барьж өгч туслаарай.
98-190022, 88-190022
Амазон амьтны дэлгүүр Amazon pet store

26/06/2025
26/06/2025
Дэлхий дээрх нийт 3,900 гаруй зүйл могой бүртгэгдсэн байдгаас 600 орчим зүйл могой нь хортой гэж тооцогддог. Гэхдээ бүгд...
25/06/2025

Дэлхий дээрх нийт 3,900 гаруй зүйл могой бүртгэгдсэн байдгаас 600 орчим зүйл могой нь хортой гэж тооцогддог. Гэхдээ бүгд хүний аминд аюултай хэмжээний хүчтэй хортой биш бөгөөд тэдгээрээс 200 орчим зүйл могой нь хүнд хангалттай хэмжээний хортой ба амь насанд заналхийлэх хэмжээний хордлого өгдөг гэж албан ёсоор тооцогддог. Үлдсэн нь өөрийн идэх жижиг амьтдыг ангахад хэрэгтэй хөнгөн хор ялгаруулдаг боловч хүнд хоргүй шахам гэж хэлж болно. Огт хоргүй бөгөөд ямар ч аюулгүй 3300 орчим зүйл могойнуудаас сонгон могой тэжээгч үржүүлэгч нар гэрийн тэжээвэр амьтан болгож хүний гар дээр олон янзын өнгө хээний хувилбар гарган (morph гэж нэрлэдэг) хөгжүүлсээр байна. За цаашдаа хортой могойны талаар үргэлжлүүлэн бичье.
Могойн хорыг үндсэн 3 ангилалд хуваадаг:
1. Нейротоксин төрлийн хортой мэдрэлийн тогтолцоог хордуулж, амьсгалын саатал үүсгэдэг жишээ нь: Кобра, Тайпан, Краит г.м манай оронд байдаггүй.
2. Гемотоксин төрлийн хортой цус, эд эсийг гэмтээж, хавдар, цус алдалт үүсгэдэг жишээ нь: Хорт сугас, Viper (Манай бамбай хоншоорт могой үүнд хамаарагдана)
3. Цитотоксин төрлийн хортой эсийг үхжүүлнэ, эд гэмтээдэг жишээ нь: зарим pit viper, bushmaster.
Тэгвэл манай оронд ямар төрлийн могой байдаг вэ?

1. Бамбай хоншоорт (Gloydius halys)
Halys pit viper, Asian viper, Ancistrodon halys, Agkistrodon halys

Хортой бөгөөд Монгол дахь хамгийн аюултай хорт могой. Бор саарал өнгөтэй, нуруугаараа хээтэй. Нийт нутгаар өргөн тархсан, элбэг тохиолддог. Хазвал хүнд хэмжээний хор учруулдаг тул болгоомжлох мөн авах арга хэмжээг мэддэг байх хэрэгтэй. Энэ post-н зураг дээр түүнийг нийтэлсэн болно.

2. Эгэл загалмайт могой (Vipera berus)
Adder, Northern viper, Coluber berus

Хортой бөгөөд хорыг цэвэр химийн хүчээр нь тооцвол бамбай хоншоортоос илүү хүчтэй байж болох ч, хүний биед үүсгэх хор уршгаар нь үзвэл бамбай хоншоортоос илүү бага аюултай гэж тооцогддог. Хязгаарлагдмал тархацтай бөгөөд байгаль дээр ховор тохиолддог.

3. Сум могой (Psammophis lineolatus)
Steppe ribbon racer, Coluber /Taphrometopon/ lineolatus, Coluber caspius, Chorisodon sibericum, Taphrometopon lineolatum, Psammophis triticeus

Хортой боловч хүн амьтанд хор нь огт аюултай биш. Хөнгөн мэдээ алдуулдаг хор ялгаруулдаг бөгөөд хор ялгаруулдаг шүд нь хойд шүдэнд байдаг учир хүнийг хазсан ч ямар ч аюул учруулж чадахгүй. Яг могой тэжээгчдийн тэжээдэг hognose snake шиг ямар ч аюулгүй. Гол төлөв зүүн болон өмнөд хэсгээр бий.

4. Рашааны могой (Elaphe dione)
Steppes rat snake, Dione snake, Pallas’ coluber, Coluber dione

Хоргүй, шар, бор судалтай. Монгол даяар өргөн тархсан. Байгаль дээр жижиг мэрэгч, жижиг хэмжээтэй өндөг зэргийг иддэг.

5. Хар мөрний цариг могой (Elaphe schrenckii) Amur rat snake, Great black, Manchurian black, Siberian rat snake, Coluber schrenkii

Хоргүй, хар бор биетэй, цагираг хэлбэрийн тод судлуудтай. Ойт хээр болон голын эргээр амьдардаг. Монголын хувьд тун ховор хязгаарлагдмал бүсэд оршдог. Оросууд тэжээвэр байдлаар түгээмэл тэжээдэг. Тэжээхэд хэт жижиг биш боломжын хэмжээтэй санагддаг.

6. Нарийхан могой, нарийн могой (Coluber spinalis)
slender racer, Masticophis spinalis, Hierophis
spinalis

Хоргүй, судал бүхий нарийхан урт биетэй. Говийн бүсэд тохиолддог.

7. Тэмээн сүүл могой (Eryx tataricus)
Tatar sand boa, Boa tatarica

Хоргүй, богино, бүдүүн биетэй, элс ухаж амьдардаг. Говийн элсэн манхан, хуурай бүсэд амьдардаг.

8. Усны могой (Natrix natrix)
European grass snake, Grass snake, Tropidonotus natrix, Coluber natrix

Хоргүй, миний хувьд Оросоос худалдаж авч ирээд тэжээж бсн болохоор энэ зүйлийг гайгүй сайн мэддэг болсон. 70–120 см заримдаа 1.5 м хүрдэг, өнгө хар нарны гэрэлд үл мэдэг ногоон туяатай, хүрэн судалтай, хүзүүнд улбар шар өнгийн чагт мэт хээтэй, намгархаг газар, гол горхи, нуур бараадан амьдардаг, биеэ хамгаалах үед амаа ангайх, исгэрэх, өөрийгөө хорт могой мэт харагдуулахын тулд биеэ хавтгайруулж өргөдөг. Мөн айх биеэ хамгаалах үедээ эвгүй үнэр ялгаруулдаг ч яваандаа хүнд сайн дасаад ирэх үедээ энэ байдал нь арилдаг. Монголын баруун хойд (Баян-Өлгий, Ховд), Хөвсгөл орчмын нуурууд, Сэлэнгэ, Орхон гол орчмоор цөөн тоогоор тохиолддог. Natrix natrix нь зарим амьтад шиг экосистемд хортон шавьж, мэлхий, жижиг загас зэргийн тоо толгойг зохих түвшинд байхад нь тодорхой нөлөө үзүүлдэг ашигтай амьтан.

Эдгээрээс онц аюултай бөгөөд элбэг тохиолддог хортой зүйл нь бамбай хоншоорт могой юм. Эгэл загалмайт могой мөн аюултай ч нэлээд ховор тохиолддог. Сум могойн хувьд хөнгөн хор ялгаруулдаг. Өөрийн олз болох жижиг амьтдад үйлчлэх хэмжээний хор ялгаруулах ч хүнд аюулгүй. Яагаад гэхээр хортой шүдний байрлал хүнийг хазлаа ч харьцангуй жижиг могой учир хороо шахаж хэмжээнд байж бараг чадахгүйн дээр хор хүний биед орлоо ч хортой нөлөө үзүүлж чадахгүй.

Иймээс бидний хамгийн болгоомжлох хэрэгтэй могой бол бамбай хоншоорт могой (Gloydius halys) бөгөөд хүний аминд аюултай хэмжээнд хор ялгаруулдаг, хордлогын шинж тэмдэг маш ноцтой байж болно. Иймд хазуулсан тохиолдолд авах анхны тусламж, эмчилгээний дарааллыг маш сайн мэддэг байх хэрэгтэй.

Сандрахгүй тайван байснаар зүрхний цохилтыг хурдсахгүй, хор биед илүү удаан тарах үндэс болно. Хазуулсан хүнийг хэвтүүлж, хөдөлгөөнгүй байлгана. Хазуулсан мөчийг зүрхнээс доогуур байлгах хэрэгтэй. Шархнаас дээш хэсэгт сулавтар боолт тавьж цус болон лимфийн урсгалыг удаашруулах хэрэгтэй. Артерийн цус хаагдахуйц биш! 15–20 минут тутамд суллана. Зүсэж огт болохгүй. Илүү гүн шарх үүсгэж, судас, мэдрэлийг гэмтээх магадлалтай. Цус алдалт нэмэгдэж, шок үүсч болзошгүй. Нэмэлт халдварын эрсдэл нэмэгддэг. Судалгаагаар зүсэлт хийсэн хүмүүсийн нөхөн сэргээлт муу, хүндрэл их байдгийг тогтоосон байдаг. Одоо болтол ямар ч улсын албан ёсны эмнэлгийн удирдамжинд анхан шатны арга хэмжээ авахад зүсэхийг зөвлөдөггүй. Амаараа огт сорж болохгүй. Сорж буй хүний амны хөндийд шарх, цусархаг үүдэл байгаа бол хор биед нь шингэж, хоёр дахь хүнд хордлого үүсгэж болзошгүй. Хорыг сорох үед ихэнх хор аль хэдийн лимф болон цусаар тархчихсан байдаг тул үр дүнгүй. Хүний амны хөндийд маш их бактери байдаг учраас шархыг бохирдуулж, мөн хоёрдогч халдвар үүсгэх аюултай. Нэг грамм хүртэл хор залгихад аюултай байж болно (зарим төрлийн хор ходоодонд хоргүй ч, зарим нь ноцтой нөлөөтэй байдаг). Мөс тавих нь цусны эргэлтийг муутгаж эд үхжилт үүсгэх аюултай. Бусад зарим тохиолдолд энэ аргийг хэрэглэдэг ч могойн хор (жишээлбэл, Gloydius halys-ын гемотоксин) нь цусны урсгал, эд эсийн бүтцийг эвддэг. Энэ үед эд эсүүд цусан хангамж муудаж, цусны судас гэмтэж, эсийн амьдрах чадвар муудсан байдаг учир хортой нөлөөтэй эд дээр нэмээд мөсөөр цусны урсгалыг бүр илүү бууруулдаг. Шарх дээр спирт шууд түрхэж болохгүй. Спирт нь арьсыг түлж, эдийн гэмтлийг улам нэмэгдүүлдэг. Хор болон шархны эдийг улам хуурайшуулж, цаашдын эдгэрэлтийг удаашруулна. Ариутгах зорилгоор уусмал хэлбэрээр ашиглах нь зөв боловч шууд шарх дээр түрхэхийг хориглодог. Мөн шээс ашиглаж болохгүй. Бүлээн биш цэвэр усаар зөөлөн урсган угааж ил цус болон гадны тоос шороог зайлуулаад цэвэрхэн боолтоор боох хэрэгтэй. Хатуу саван, химийн бодис ашиглахгүй байх. Саван, ариутгалын бодис бактерийг устгахад сайн боловч шархыг улам гэмтээж болно. Хөдөлгөх, алхуулж аль болох болохгүй. Зүрхний цохилт хурдсаж хорыг биеэр илүү хурдан тараадаг. Цусны урсгалын хурд 20-40см/сек хурдтай байдаг учир сорох, зүсэх, хэт чанга боох нь маш бага үр дүнтэй байдаг. Яаралтай 30–90 минутын дотор эмнэлэгт хүргэж эмч нарт хазуулсан цаг хугацаа болон могойны өнгө, хэмжээ, хээ боломжтой бол зураг бичлэг үзүүлж мэдээлэл өгөх. Эмнэлэгт цаг алдалгүй 6-8 цагтаа багтаж хийх хамгийн чухал зүйл бол ерөндөг (antivenom) тарьлага юм. Бусад шингэн нөхөх, өвдөлт намдаах, халдварын эсрэг, хордлогын шинжилгээ, нөхөн сэргээх, амьсгалын аппарат г.м бусад арга хэмжээг авдаг.
Эрт үеийн шинж тэмдэг 30 мин–2 цагт, хожуу үеийн шинж тэмдэг 4–24 цагт явагддаг.

Улайлт, хавдалт, өвдөлт, эд үхжилт, цус алдалт, бөөрний дутагдал, халуурах, бөөлжих, ухаан балартах, амьсгалын хүндрэл, толгой эргэх, зүрхний цохилт ихсэх, цусны даралт унах, шок г.м шинж тэмдгүүд үүсэж болно.

Хээр, уул, хадтай газарт явахдаа өндөр хатуу түрүйтэй гутал өмсөх. Майхнаа сайн хаах, тайлж тавьсан гутлаа шалгаж өмсөх, могой тааралдвал оролдолгүй холдох, өвс ногоог гараараа зулгаахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх тал дээр дулаан улиралд анхаарч сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

Монголын бамбай хоншоорт могойн хоронд гадны улсаас авах бол Polyvalent Antivenom буюу олон төрөлд зориулсан ерөндөг хэрэгтэй байдаг. Энэ ерөндөг нь Gloydius төрлийн могой болон бусад бүс нутгийн хортой могойнуудын хорыг хамрах чадвартай бөгөөд ихэвчлэн боловсруулалт нь хоншоорт могойн хортой нийцүүлэн хийгдсэн байдаг. Монголдоо гаргаж авах бол Monovalent Antivenom буюу тусгай төрөлт ерөндөг үйлдвэрлэж ашиглах бүрэн боломжтой юм. Бамбай хоншоортын хоронд таарах Monovalent Antivenom нь Орос болон Хятадад үйлдвэрлэгддэг.

Оройтсон ч гэсэн өнөө оройдоо Оросоос газраар, болон онгоцоор тариа ирж бяцхан охинд хийгдэх гэж байна. Одоогоор бөөрний...
25/06/2025

Оройтсон ч гэсэн өнөө оройдоо Оросоос газраар, болон онгоцоор тариа ирж бяцхан охинд хийгдэх гэж байна. Одоогоор бөөрний үйл ажиллагаа зогсонги болсон байдалтай болсон байгаа юм байна. Тусалсан хүмүүстээ баярлалаа. Хортой могойд хазуулсан тохиолдолд 6-8 цагийн дотор тариаг хийхэд дотор эрхтэнд гэмтэл учруулахаас илүү сайн сэргийлж чаддаг учир энэхүү тариа Монгол улсад маань бэлэн байх юунаас илүү чухал юм. Ялангуяа бага насны хүүхдэд илүү хүнд аюултай байдаг шүү. Монголд 13н зүйл могой бүртгэгдсэн байдгаас 3н зүйл нь хортой юм. Ард иргэд сонор сэрэмжтэй байж байгаль дээр могой тааралдвал оролдохгүй орхиж, сонор сэрэмжээ дээшлүүлж хүүхдэдээ тавих хараа хяналтыг өндөржүүлээрэй. Хоргүй могойд хазуулсан бол олон жижиг шүд зоогдож тодорхой хэмжээний цус гарч болох ч ямар ч хор хөнөөл учрахгүй бол хортой могойд хазуулахад жижиг шүднүүдээс гадна хоёр том соё зоогдсон гэмтлийн ул мөр үлдэнэ.
Жишээ нь хортой бамбай хоншоорт могойд (Gloydius spp) хазуулсан тохиолдолд маш хурдан, зөв арга хэмжээ авах нь хүний амь насанд шууд нөлөөтэй.

Яаралтай авах анхны тусламж:
Хазуулсан хүнийг тайвшруулж, сандарч зүрхний цохилт нэмэгдэхээс сэргийлэх. Стресс нь хорыг илүү хурдан тархаадаг.
Хорыг биеэр хурдан тараахгүйн тулд хазуулсан хэсгийг хөдөлгөөнгүй байлгаж, гэмтсэн мөчийг зүрхнээс доогуур байлгах. Шархыг хэт барихгүйгээр сулавтар боолт тавьж, лимф хангамжийг удаашруулах. Артерийн судсыг огт бүрэн хааж болохгүй. 15-20 минут тутам суллаж шалгана.
Шархыг сорж болохгүй, зүсэж болохгүй, мөс тавих, түлэх, шээс түрхэх хориотой бөгөөд согтууруулах ундаа өгөх хориотой.
Яаралтай эмнэлэгт хүргэж антидот буюу эсрэг хор (бамбай хоншоорт могойд зориулсан) тариулах нь хамгийн чухал. Харшлын анамнезтай бол эсрэг хорыг өгөхөөс өмнө харшлын эсрэг эмчилгээ хэрэгтэй байж болно. Ойролцоох хэсгээр хаван, улайлт, өвдөлт, хөхрөлт. Халуурах, толгой өвдөх, нүүр, хэл, уруул хавагнах. Амьсгалахад хүндрэлтэй болох, амьсгал боогдох. Бөөлжих, судасны цохилт алдагдах, ухаан балартах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Хазсан могойн төрлийг баримтжуулж бичлэг хийж, зураг авах. Зураг дарж бичлэг хийх боломжгүй бол сайн ажиглаж аваад эмч нарт мэдэгдвэл оношлоход тусална. Хазуулсан хугацааг тогтоох тэмдэглэж эмч нарт хэлэх. Хортой могойноос болж ямар ч аюулгүй хоргүй тэжээвэр могой тэжээгч нарыг буруугаар ойлгохгүй байхыг хүсье.

Хортой могойд хазуулсан хүүдийн нэрийг нь барьж, гэрийнхнийх нь зөвшөөрөлгүй хүний зовлон дээр хандив цуглуулж буй залил...
25/06/2025

Хортой могойд хазуулсан хүүдийн нэрийг нь барьж, гэрийнхнийх нь зөвшөөрөлгүй хүний зовлон дээр хандив цуглуулж буй залилан үйлдэл гарсан бж болзошгүй байна шүү. Тийм зүйл байвал comment хэсэгт ss хийгээд өгөөрэй таслан зогсоох хэрэгтэй юм бн.

24/06/2025
Санаа зовж буй олон хүмүүс байгаа бх аа. Хүүхдийн ээжийн эгч нь ийм зүйл бичжээ. Онц шаардлагагүй зүйлс энэ хаягруу нь о...
24/06/2025

Санаа зовж буй олон хүмүүс байгаа бх аа. Хүүхдийн ээжийн эгч нь ийм зүйл бичжээ. Онц шаардлагагүй зүйлс энэ хаягруу нь олноороо битгий бичээрэй. Хүлээх л үлдлээ 🥺🙏🙏🙏🥺

Уул нь залуу хүн шиг л байх юм. Энэ мэт олон хүнд элдвээр зэмлүүллээ. Манайхан юмыг ойлгох тал дээрээ тун маруухан улс ю...
24/06/2025

Уул нь залуу хүн шиг л байх юм. Энэ мэт олон хүнд элдвээр зэмлүүллээ. Манайхан юмыг ойлгох тал дээрээ тун маруухан улс юм. Та бүгдээс ирсэн хэрэгтэй гэсэн бүх зүйлсийг хэдэн цагаар сууж цааш нь өөрийн боломжоороо дамжуулсаан. Харин хариу мэдээ л олигтой авч чадсангүй. Хүлээх л үлдлээ санаа зовоод тайван байж чаддаггүй ээ.

24/06/2025

Энэ пост дотор орж ирсэн комментыг л харчхаарай. Яана даа Монголчууд минь. Үндсэн поструу нь дарж ороод уншиж болно.

Могой тэжээгч болон сонирхогчдын зарж борлуулж мөн тэжээгээд байгаа элдэв төрлийн тэжээвэр олон янзын өвөрмөц өнгө хэлбэ...
24/06/2025

Могой тэжээгч болон сонирхогчдын зарж борлуулж мөн тэжээгээд байгаа элдэв төрлийн тэжээвэр олон янзын өвөрмөц өнгө хэлбэртэй могойнууд бол ямар ч аюулгүй, огт хоргүй, төрлүүд бөгөөд харин Монгол оронд байгаль дээр зэрлэгээр байдаг нийтдээ 10 аад орчим зүйл могой бүртгэгдсэн байдгаас тэдгээрийн 2 зүйл нь хортой гэж албан ёсоор тооцогддог тул та бүхэн болгоомжлох хэрэгтэй. Өнөө орой дахиад нэг хүүхэд хортой могойд хазуулаад эмнэлгийн тусламж аваад ирж байгаа юм байна. Зуны улиралд та бүхэн сонор сэрэмжтэй байж хортой хоргүйг нь мэдэхгүй байгаа байгаль дээрх могойноос болгоомжилж, аялал зугаалга хийхдээ өндөр сонор сэрэмжтэй байж, өвс ногоо зулгаах гэж байгаа бол гараар биш багаж заавал ашиглаарай. Хортой могой бол тоглоом биш юм. Монгол орны байгаль дээрх могойд мөн санаатайгаар зүй бусаар харьцахгүй байж оролдохгүй тайван орхих хэрэгтэйг зөвлөж байна. Хортой болон хоргүй могойнууд нь хоорондоо огт хоёр өөр ойлголт юм.
Биеийн байдал хүнд байгаа хүүхдийн ар гэрийнхэнд хэрэгтэй гэсэн зүйлсийг нь холбож өгч утсаар болон чатаар ирсэн зүйлсийг алдалгүй авч ажлаа хойш тавиад social-аа хэдэн цагийн турш ажиглаж суулаа. Оройтсон ч гэсэн хэрэгтэй хүнд нь мэдээ хүрч ЭМЯ тариаг аль болох шуурхай татах бүхий л арга хэмжээ авах урьдчилсан мэдээлэл авлаа. Манай улсад ерөндөг тариа хомс байгаа тул дараа дараагийн тохиолдолд хэрэгтэй учир илүүдэхгүй шүү хүмүүсээ.
Амазон амьтны дэлгүүр Amazon pet store

24/06/2025

Узбекистан улсын эм тарианы үзэсгэлэн худалдаа БЗД сансрын тэр хавьд гарч байгаа гэсэн. Одоо буусан байх. Тэдэнд могойн хорын antivenom тариа байгаа эсэхийг лавлах боломжтой зохион байгуулалтад нь оролцож байгаа хүмүүс байна уу?

Address

Бөхийн өргөөнөөс чанх урагшаа 350м яваад Хангалуун супермаркетийн баруун талд 42 байранд
Ulaanbaatar
13373

Opening Hours

Monday 11:00 - 21:00
Tuesday 11:00 - 21:00
Wednesday 11:00 - 21:00
Thursday 11:00 - 21:00
Friday 11:00 - 21:00
Saturday 11:00 - 21:00
Sunday 11:00 - 21:00

Telephone

+97688190022

Alerts

Be the first to know and let us send you an email when Амазон амьтны дэлгүүр Amazon pet store posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Амазон амьтны дэлгүүр Amazon pet store:

Share

Category