Молор эрдэнийн хүлэгч Гал

Молор эрдэнийн хүлэгч Гал 🇲🇳Молорын бурхан мөнхөд ивээг. 🏇

🐎🐎🐎 АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ СОСОРБУРАМЫН ОДГЭРЭЛ 2025 ОНЫ ШИЛДЭГ УЯАЧААР ШАЛГАРЧЭЭ 🐍🐍🐍2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэ...
21/01/2026

🐎🐎🐎 АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ СОСОРБУРАМЫН ОДГЭРЭЛ 2025 ОНЫ ШИЛДЭГ УЯАЧААР ШАЛГАРЧЭЭ 🐍🐍🐍

2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой 🐍жилийн Аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол 2026 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Төрийн ордонд болсон байна.

✅️Шилдэг уяачаар 🎖Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Одгэрэл Сосорбурам С.Одгэрэл шалгарч, шагналаа гардан авчээ.

🇲🇳 Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 30/Т/2025 дугаар тогтоолоор 2025 онд Үндэсний их баяр наадам, Шигшмэл хурдан морьдын их хурд уралдаан, Улсын бүсийн хурдан морины уралдаануудад уяж, сойсон хурдан хүлгүүдээ айраг, түрүүнд🥇🥈🥉 хурдлуулан өндөр амжилт үзүүлсэн уяачдыг ийнхүү “🐎Шилдэг уяач🎖”-аар тодруулжээ.

🏆 #Шагналыг:

♻️УИХ-ын гишүүн Ухнаагийн Отгонбаяр
♻️УИХ-ын гишүүн Цэвэгдоржийн Туваан ♻️ММСУХ-ны Ерөнхийлөгч Дашзэвэгийн Дагвадорж
♻️Дэд Ерөнхийлөгч Хадбаасангийн Бат-Эрдэнэ ♻️ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Цогнямын Ганбаяр нар гардуулан өгсөн байна.

21/01/2026
🇲🇳🇲🇳🇲🇳Молор эрдэнийн Хүлэгч галын Дундговь аймгийн Дэрэн сумын ААУ Сосорбурамын Одгэрэлийн хээр үрээ🏆Өндөр гэгээн 🇲🇳🇲🇳🇲🇳...
15/08/2025

🇲🇳🇲🇳🇲🇳Молор эрдэнийн Хүлэгч галын Дундговь аймгийн Дэрэн сумын ААУ Сосорбурамын Одгэрэлийн хээр үрээ

🏆Өндөр гэгээн 🇲🇳🇲🇳🇲🇳 Г. Занабазарын Түмэн өлзий гийсний 390 жилийн ой, Хангайн бүсийн даншүг-2025 наадамд шүдлэн үрээ нас ахиж Сонгомолын дунд насанд унаган тамгатай үрээгээ айргын гуравт 🥉хурдлууллаа. 🔥👏👏👏

🐴Удам:

Эх: Төв аймгийн Баян-өнжүүл сумын харьяат Монгол улсын алтан унаганы эзэн, ААУ Сосорбурамын Одхүүгийн унаган гүү

⛳️ Амжилт:

🧲 Даага: АХ-ын 103 жилийн ой Үндэсний Их баяр наадамд Сонгомол бага насанд аман хүзүү🥈
🧲 Ирээдүйн түмэн эх 1000$-ийн уралдаанд гуравт🥉

🏇Уралдаанч: Одбаатарын Эрдэмбилэг.

🇲🇳🇲🇳🇲🇳 Молор эрдэнийн хүлэгч галын уяач Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул 🎖️ Нийслэлийн алдарт уяач Батсуурын Чи...
14/08/2025

🇲🇳🇲🇳🇲🇳 Молор эрдэнийн хүлэгч галын уяач Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул 🎖️ Нийслэлийн алдарт уяач Батсуурын Чинзоригын хээр Соёолон

⛳️Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 390 жилийн ой, Хангайн бүсийн даншүг наадамд айргын 4-т,

⛳️ММСУХ-ын 30 жилийн ой Их хурд 10 уралдаанд айргын 3-т хурдлаж нэгэн зуны наран дор Улсын бүсийн наадам болон Их хурд 10 уралдаанд гулсаж айрагдлаа. 👏

🏆Амжилт:

ХЯЗААЛАН: АХ-ын 103 жилийн ой Үндэсний их баяр наадамд түрүү магнай 🥇

СОЁОЛОН: Хүрээ цам даншиг 2025 уралдаанд айргын гурав 🥉

🧲 Уяа сойлгыг: Дэрэн сумын 🎖️ ААУ Сосорбурамын Одгэрэл таарууллаа.

🇲🇳🇲🇳🇲🇳 БАТМӨНХ ДАЯН ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 560 ЖИЛИЙН ОЙ, ГОВЬ ШАНХ-VII ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛТОЙ ГОВИЙН БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ ...
28/07/2024

🇲🇳🇲🇳🇲🇳 БАТМӨНХ ДАЯН ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 560 ЖИЛИЙН ОЙ, ГОВЬ ШАНХ-VII ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛТОЙ ГОВИЙН БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ СОНГОМОЛ БАГА НАСНЫ УРАЛДААНД Молор эрдэнийн хүлэгч Гал-ын Аймгийн алдарт уяач Сосорбурамын Одгэрэлийн хурдан зээрд даага 🥈Аман хүзүүнд хурдаллаа. 🏇🙏

Гал 🔥 🏇 уяаны хамт олон уралдаанч хүүхдүүддээ баяр хүргэе. 💯👏👏👏

🧲Уяа сойлгыг: ААУ С. Одгэрэл
🏇Уралдаанч: Мөнхбаярын Ганмягмар

Удам:

🐴 Эцэг: Зимник дуудлагатай Англи халзан азарга
🐎 Эх: Дундговь аймгийн Дэрэн сумын Аймгийн алдарт уяач Мандраагын Сосорбурамын унаган гүү.

🇲🇳🇲🇳🇲🇳 Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Молор эрдэнийн хүлэгч Гал-ын Аймгийн Алдарт уяач Сосорбурамын Одгэрэл Тулгар ...
13/07/2024

🇲🇳🇲🇳🇲🇳 Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Молор эрдэнийн хүлэгч Гал-ын Аймгийн Алдарт уяач Сосорбурамын Одгэрэл Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын Хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмаас 1 түрүү, 🥇 1 аман хүзүү 🥈хүртэж нэгэн зуны 🌞 наран дор хурд хуваалцаж ✨⭐️ одтой өмтэй сайхан наадлаа. 🏇🏇🏇

✅ Энэ цаг мөчид Аймгийн бүс сумдын тэгш ойн баяр цэнгэл наадмуудаас 🧲Айраг түрүү 🏆🥇🥈🥉хүртэж сайхан наадсан гал уяаны 🔥 хамт олон болон ар талын албыг даан хариуцдаг гэр бүл, туслах уяачид, авхаалжтай бяцхан уралдаанч дүү нартаа халуун баяр хүргэе ээ. 👏👏👏

🫂Олон хүний, баг хамт олны бүтэн жилийн хүч хөдөлмөр, итгэл сэтгэл зүтгэл шингэсэн амжилтууд байлаа 🏇🏇🏇

🧲 Хөдөлмөрлөсөн хүнд л аз ирдэг. Тиймээс боломжийг хүлээж биш бүтээж амьдраарай. Баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн та бүгдэд баярлалаа. 🐴🫰🙏

13/07/2024

#Дурантай уяачдын үргэлжилэл
#Дэрэн сумын харьяат ААУ С.Одгэрэл

#Эр охин эрлийз монголгүй жигд сайн хурдлуулж байгаа уяач даа 🙏

👴 Аавынхаа дэргэд нэрмэл амсаж үзээгүй ч 🇲🇳 Ардын төрийн наадамд аргамаг 🥇🏇 түрүүлгэсэн хүү

🇲🇳🇲🇳🇲🇳 Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 11...
10/07/2024

🇲🇳🇲🇳🇲🇳 Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хурдан Хязаалангийн уралдаанд Молор эрдэнийн хүлэгч Гал-ын уяач Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Чин овоо ХХК-ын захирал, НАУ Батсуурийн Чинзоригын Chinzorig Batsuuri Хээр үрээ торгон жолоо өргүүлэн түрүү магнайд хурдаллаа. 🥇🏇👏👏👏

🧲 Уяа сойлгыг: Аймгийн алдарт уяач Сосорбурамын Одгэрэл таарууллаа 🥇🏆🏇

🏇Уралдаанч: Солтанатын Жансерик

🐴 Молор эрдэнийн хүлэгч гал 🔥 уяаны гишүүд, хамт олны нэрийн өмнөөс Б.Чинзориг, С.Одгэрэл, С. Жансерик нартаа халуун баяр хүргэе. 🙏👏👏👏

✅ Монголын Цэвэр Адуу Үржүүлэгчдийн Холбоо-с санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг VII-дах удаагын Алтан ц...
08/05/2024

✅ Монголын Цэвэр Адуу Үржүүлэгчдийн Холбоо-с санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг VII-дах удаагын Алтан цомын төлөөх "ULAANBAATAR CUP 2024" 🇲🇳 🏆 Шүдлэн байдас, Үрээний 🏇уралдаан
❇️ Mongolian Turf Club - Монголын Морин Тойруулгын Клуб ХХК-ийн шинээр байгуулагдсан Морин тойруулга дээр анхлан амжилттай зохион байгуулагдлаа.

🇲🇳 Тус уралдаанд Молор эрдэнийн хүлэгч Гал-ын МУАУ-ч Сосорын Мөнхбатын Sosor Munkhbat Хээр байдас түрүүлж Цомын эзэн боллоо. 🏇🥇🏆

🐴 Эцэг: Бардо дуудлагатай Ирланд халзан азарга

🧲 Уяа сойлгыг: ААУ Сосорбурамын Одгэрэл,

🇲🇳 Дашрамд дурдхад тус уралдааны түрүүг 🥇🏆 сүүлийн 2 жил дараалан хүртэж амжилтаа бататгалаа. 🏇🏇🏇

Address

Улаанбаатар хот ХУД 17-р хороо Өлзийт Хороолол
Ulaanbaatar
976

Telephone

+97699662776

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Молор эрдэнийн хүлэгч Гал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Молор эрдэнийн хүлэгч Гал:

Share

Category