Achu Tortoise

Achu Tortoise Орос яст мэлхийн талаар зөвөлгөө, үйлчилгээ, худалдаа Монголд Орос яст мэлхийний өндөгийг анх удаа амилуулж чадсан.

Анх удаа усанд орууллаа. 2 хоногтоо инкубатортоо чийгтэй сальфеткэн дээр байлгана. Хэд хоногтоо хоол идэхгүй байх. Учир ...
29/03/2026

Анх удаа усанд орууллаа. 2 хоногтоо инкубатортоо чийгтэй сальфеткэн дээр байлгана.

Хэд хоногтоо хоол идэхгүй байх. Учир нь өндөгний шараараа хэд хоногийн тэжээлээ авчихсан байгаа.

Хошуунд байгаа цагаан цэгийг харж бн уу? Тэр цэгээрээ өндөгөө дотроос нь хагалдаг.

30 орчим хэмд өндгийг дарсан учраас хүйс нь эр байх магадлалтай. 31-32 хэмд эм болох магадлал нэмэгддэг.

28/03/2026

78 хоногийн дараа өндөг хагарчээ. Цахилгааны хязгаарлалтаас болоод хамт гарсан 2 өндөг нь амилаагүй. Энэ ч их эд юмаа. Өндөгний шараа бүрэн хэрэглэсэн бн, гэдэс нь битүүрчээ.

🐢 Орос яст мэлхийн ухах зуршилОрос яст мэлхий бол төрөлхийн гарамгай ухагчид бөгөөд хөрсөндөө гүн нүх ухаж нуугдах, амра...
17/03/2026

🐢 Орос яст мэлхийн ухах зуршил

Орос яст мэлхий бол төрөлхийн гарамгай ухагчид бөгөөд хөрсөндөө гүн нүх ухаж нуугдах, амрах дуртай байдаг. Тэдний амьдрах орчинд дор хаяж 10-15 см зузаантай, аюулгүй зөөлөн хөрс дэвсэж өгвөл тэд өөрийгөө аюулгүй, стрессгүй, тухтай мэдрэх болно.

🌿🐢🍂

#зөвлөгөө

🥬 Орос яст мэлхийн кальцийн хэрэгцээОрос яст мэлхийн хуяг болон ясыг бэхжүүлэхэд кальци маш чухал үүрэг гүйцэтгэдэг тул ...
09/03/2026

🥬 Орос яст мэлхийн кальцийн хэрэгцээ

Орос яст мэлхийн хуяг болон ясыг бэхжүүлэхэд кальци маш чухал үүрэг гүйцэтгэдэг тул өдөр тутмын хоолонд нь зориулалтын кальцийн нунтаг цацаж өгөх шаардлагатай. Мөн зориулалтын кальцын шахмал яс үүрэн дотор нь тавьж өгвөл тэд өөрсдөө мэрж кальциа нөхөхөөс гадна хошуу нь хэт урт ургахаас сэргийлдэг давуу талтай.

🐢🦴🥗

#зөвлөгөө

🛁 Усанд оруулахын ач тусОрос яст мэлхийг долоо хоногт 2-3 удаа бүлээн усанд 15-20 минут хэвтүүлж байх нь маш чухал. Ингэ...
02/03/2026

🛁 Усанд оруулахын ач тус

Орос яст мэлхийг долоо хоногт 2-3 удаа бүлээн усанд 15-20 минут хэвтүүлж байх нь маш чухал. Ингэж усанд оруулах нь тэдний биеийг гаднаас нь чийгшүүлээд зогсохгүй бөөрний үйл ажиллагааг дэмжиж, хоол боловсруулалтыг сайжруулахад тусалдаг юм.

💧🐢✨

#зөвлөгөө

Цахилгааны хязгаарлалтаас болчих вуу? Хаана алдчив? Үр хөврөл амьгүй болоод судсаар цус гүйхээ болиод үхчихлээ.
01/03/2026

Цахилгааны хязгаарлалтаас болчих вуу? Хаана алдчив? Үр хөврөл амьгүй болоод судсаар цус гүйхээ болиод үхчихлээ.

24/02/2026

Шалан дээр амьдардаг мэлхий ийм болно эсвэл үхнэ.

Манай том мэлхий 17 хоногийн дараа дахин 1 өндөг гаргалаа. Бараг 2 цаг шахуу ухаж байж нүхээ бэлдлээ. Өндөг гадуураа тос...
17/02/2026

Манай том мэлхий 17 хоногийн дараа дахин 1 өндөг гаргалаа. Бараг 2 цаг шахуу ухаж байж нүхээ бэлдлээ. Өндөг гадуураа тосолгоотой байдаг, энэ нь өндөг биеэс гарахад зууралтыг бууруулж тусалдаг.

3 хөөрхнийг 33 дахь өдрөө дарж байна. Дахиад сар дарна. Харамсалтай нь 3 өндөгний голын 1 нь амьдрахгүй бж магадгүй боло...
12/02/2026

3 хөөрхнийг 33 дахь өдрөө дарж байна. Дахиад сар дарна. Харамсалтай нь 3 өндөгний голын 1 нь амьдрахгүй бж магадгүй болоод явчихлаа шүү. Цусны судал ялгарсан өндөгтэй харьцуулбал өсөлт удаан эсвэл огт алга бн. 7 хоногийн дараа мэдэгдэх байхдаа.

Хөрсөө шигшээд л цэвэрлэчихнэ.
03/02/2026

Хөрсөө шигшээд л цэвэрлэчихнэ.

02/02/2026
21 хоногтой өндөг, цусны судал үүсч эхэлж байгаа тул амьтай гэсэн үг. Дахиад 40 хоног дарна.
31/01/2026

21 хоногтой өндөг, цусны судал үүсч эхэлж байгаа тул амьтай гэсэн үг. Дахиад 40 хоног дарна.

Address

Ulaanbaatar
16017

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00

Telephone

+97699029760

Alerts

Be the first to know and let us send you an email when Achu Tortoise posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Achu Tortoise:

Share

Category