16/06/2026
Эр хүнийг битгий гомдоо
Элсэн цаг бага багаар урсдаг ч дуусах нь үнэн байдаг
Эр хүн омголон сайхан байсан ч бууралтах нь үнэн байдаг
Эргүүлж тавьсан элсэн цагны шинэ эхлэл
Эр болж төрсөн голомт залгах заяанд
Эргэх энэ орчлонд зөв бурууг ялгаж таньж явахдаа
Эмэгтэй хүнийг ээжтэйгээ адилтгаж шүтэж
Эсгий үнэг хайчилж эцгийн овгийг үргэлжлүүлнэ гэж
Эцгээс тань гуйж хайрыг нь асгачихгүй цааш авч явна даа гэж
Эмэгтэй хүн таныг бүх зүйл минь гэж ирээдүйг зурдаг юмаа
Тэвчээр зааж нулимсаа тэвчиж инээмсэглэхдээ
Болно доо гэж эцэгийнхээ хоолойгоор сэтгэлдээ өөртөө хэлдэг
Сайн муу гэж эмэгтэй хүнийг ялгаж үздэггүй
Хүндлэл хайр тэвчээр итгэлийг нь битгий унтраа
эр хүн ч бас гомддог юм аа
Б.Мөнхжин