13/04/2026
Гомдож байна...
Зарим нэг хүмүүс зөвхөн өөрийгөө л бодохоос бусдыг ер боддоггүй...
Бусдыг гэдэг нь амьтан гэх нэршилтэй тэднийг...
Тэдэнд цохилох зүрх, гомдох сэтгэл, урсах нулимс бий...
Амтай болгон нь өчигдрийн их цасыг яасан романтик юм бэ, яасан гоё юм бэ гэж шагширч байхад, зарим нэг нь бүрий ормогц цохилох зүрхтэй тэднийг, надаас холдож үхээрэй гээд л хаяж... хөөрхий тэр эхээсээ хол, бие нь өвдөж, бор хоолонд ч ороогүй амьтан харангадаж, дагжин чичирч, эхийнхээ дулаан биеийг болон бүлээн сүүгээ нэхэн орилсоор азаар гэх үү, юугаар ч гэх үү бидэнтэй таарч ганц шөнийг ч болтугай дулаан газар, өөрийнх нь төлөө энэ амьтан босох нь уу гэх сэтгэлээр хандсан хүмүүстэй хамт ганц л шөнийг өнгөрөөв. Угж, зориулалтын сүү байгаагүй учир шипризээр, үхрийн сүү шингэлж угжив... угжих ч гэж дээ асгаж цутгасаар арай чүү жоохон л сүү өгсөн. Нөгөө хэдээсээ тусгаарлаж, амьтан болгоод авчих юмсан. Түрдээ гадаадын иргэн гээд нэрлчихье, эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгээд жуулчиндаа оргонох виз гаргая даа гээд тэрүүхэндээ инээлдээд л хоноцгоолоо... Өглөө эмнэлэг явж үзүүлсэн ч муурны 4 төрлийн халдвартай хүнд өвчин туссан байв... эмч маш эелдгээр ийм бяцхан амьтан тэр их эмчилгээ, тэр их өвдөлтийг даахгүй ээ гэж учирлаж хэлэв. Ээ дэ тэр УНТУУЛЪЯ ДАА гэх үг хичнээн хатуу, хичнээн гол зурам үг гэдгийг сэтгэлийн гүнээсээ мэдэрч, гомдож, харуусч, ашгүй дээ ядаж л удаан, тамираа тасартлаа өвдөж зовохгүй юм байна, азаар бидэнтэй учирлаа гэх түмэн бодолд даруулж. Бяцхан жуулчин минь горьдлого тээсэн тэр хөөрхөн харцаараа харсаар эмнэлэгт хоцров... Жуулчин минь магадгүй одоо энэ хорвоод байхгүй болсон байх... Магадгүй тэр ганц удаа ч болов өөрийг нь гэх сайхан сэтгэлт хүмүүстэй таарсандаа баярласан байх, нөгөө талаараа эхээс нь салгаж харанхуй шөнө хаясан тэр хүнд ч гомдсон байх...
Амьтан тэжээгчдийн спэй, заслага гэж орилоод байдаг гол шалтгаан чинь ердөө л энэ юм шүү дэ... таны ганц удаа байгалын жамаараа төрөг гэх шийдвэрийн цаанаа ийм үр дагавар хүлээж буйг би ч мэдэхгүй, та ч мэдэхгүй гэхдээ жуулчинтай минь ижил тавилантай учрах магадлал өндөр өө... заа тэгээд ойлгох нэг нь ойлгоно биз дээ... Ганцхан шөнө үзэгдээд өнгөрсөн хөөрхөн жуулчин минь ахиж өвдөхгүй, ахиж уйлахгүй, ахиж гомдохгүй л боллоо...