Бид амьтанд хайртай

Бид амьтанд хайртай Амьтдын амьдралын хэв маяг, сонин хачинг өгүүлсэн зурагт тайлбар

Матар энэ дэлхий дээр гарч ирээд 200 гаруй сая жил болсон. Харин энэ олдворын эзэн 110 сая жилийн өмнө амьдарч байсан. 1...
27/10/2025

Матар энэ дэлхий дээр гарч ирээд 200 гаруй сая жил болсон. Харин энэ олдворын эзэн 110 сая жилийн өмнө амьдарч байсан. 12 метр урттай, 1.8 метр урт гавлын ястай байж.
Орчин үеийн матар 1.5 -6 метр урт хүрдэг.

Мозазавр.Mosasaurs. Далайн эрмэл аварга гүрвэл. Одоогоос 90-д сая жилийн өмнө далай тэнгисийн гол босс байсан. 66 сая жи...
25/11/2024

Мозазавр.
Mosasaurs. Далайн эрмэл аварга гүрвэл. Одоогоос 90-д сая жилийн өмнө далай тэнгисийн гол босс байсан. 66 сая жилийн өмнө Цэрдийн галавын сүүлээр сөнөсөн махчин гүрвэл.
Анх хүн төрөлхтөн энэ амьтны үлдэлийг 1764 онд одоогын Нидерландын Маастрихтын шохой чулууны ордоос олж танилцсан.
Тэрнээс хойш энэ гүрвэлийн олон олон эрмэл төрөл зүйлийн нээж олсон. Биеийн урт нь 1-15 м хүртэл урттай байсан гэж палеонтологичид нотлосон байдаг.
Доод зурганд Мароккогоос олдсон Мозазаврын шүднүүд байна. Яг л одоо үеийн аварга загаснууд шиг шүд нь араасаа нөхөгдөн ургадаг байж.
Өндөглөдөг байсан бах боломжтой гэж үздэг. Bold Ch.

With Maraljingoo – I'm on a streak! I've been a top fan for 4 months in a row. 🎉
24/09/2024

With Maraljingoo – I'm on a streak! I've been a top fan for 4 months in a row. 🎉

Альбатрос буюу Хурмастын элч шувуу.Төрөлдөө 21 зүйлтэй. 18 зүйл нь Улаан дансанд бүртгэлтэй. Бөмбөрцөгийн өмнөд хагасаар...
21/08/2024

Альбатрос буюу Хурмастын элч шувуу.
Төрөлдөө 21 зүйлтэй. 18 зүйл нь Улаан дансанд бүртгэлтэй. Бөмбөрцөгийн өмнөд хагасаар тархсан. Биеийн урт 80-120 см. Жин 12 хүртлэх кг. Далавчаа дэлгэхэд 3.5-4.25 метр хүрдэг хамгийн урт далавчтай шувуу. Урт, холын нислэгийн аварга. Өдөрт 50 км/цагийн хурдтайгаар 1000 км нисэж чадна. Олон өдөр буухгүйгээр нисэх чадвартай. 5-6 өдөрт ганцхан удаа далавчаа дэвж, бусал үед нь агаарын урсгалыг ашиглан элэн халин нисдэг. Бүр нисэлтэн дундаа унтаж чаддаг. Бас нэг сонин нь ойролцоогоор 500 гр жинтэй ганцхан өндөгөө 80 хоног дардаг. Ер нь ангаахайгаа бойжуулах гэж үүрэндээ 180-240 хоногыг өнгөрөөдөг. Энэ нь бусад шувуудаас маш их урт хугацаа юм. Bold Ch.

22/07/2024
Миний сайн чаддаг ажил.
22/07/2024

Миний сайн чаддаг ажил.

Өнөөдөр Дэлхийн байгаль хамгаалалын өдөр. Хүмүүн төрөлтөн 1972 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж байна.Бид хүрээлэн байгаа...
05/06/2024

Өнөөдөр Дэлхийн байгаль хамгаалалын өдөр. Хүмүүн төрөлтөн 1972 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж байна.
Бид хүрээлэн байгаа орчинг хэдий чинээ өөртөө таацуулна? Төдий чинээ байгаль доройтно!!!

With Maraljingoo – I just got recognized as one of their top fans! 🎉
29/05/2024

With Maraljingoo – I just got recognized as one of their top fans! 🎉

Саола. Энэ амьтан 1992 онын 5-р сард анх нээгдэж. 1993 онд ш/у-нд бүртгэгдсэн. Бараг бүхий л хөхтөн амьтадыг нээгээд дуу...
17/05/2024

Саола.
Энэ амьтан 1992 онын 5-р сард анх нээгдэж. 1993 онд ш/у-нд бүртгэгдсэн. Бараг бүхий л хөхтөн амьтадыг нээгээд дууссан гэж үзэж байсан ш/у-нд том цохилт, гайхширалыг авчирсан энэ амьтан Вьетнам, Лаос улсуудын хил орчмын бүсээс олдож.
Вьетнамын Ойн яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамтарсан судалгааны ажлын үеэр анчны отгоос хачин сонин эвэртэй гавлын яс олж. Ингээд л бүх юм эхэллээ. Нутгийн индиануудаас авсан мэдүүлэгээр энэ амьтан ховор боловч байдаг аж. Тэдэнд ш/у-д бүртгэгдсэн эсэх нь ямар хамаа байх вэ дээ. Судлаачид үл мэдэгдэх амьтны тархац нутгийг тодорхойлоод, урхи тавьж 13 ш бодгаль барьж. Вьетнамаас 6, Лаосоос 7 г. Гэвч удалгүй хоёроос бусад нь үл мэдэгдэх шалтгаанаар үхжээ. Хүний гарт удаан амьдрахгүй нь тодорхой болсон. Тухайн үед хоёр улсын нутаг дэвсгэрт нийтдээ 250 орчим тоо толгой байх магадлалтай гэж таамаг тоо гаргасан.
Ангилалзүйн хувьд антилофтой адил харагддаг боловч морфологийн хувьд сарлаг, одос болон буйвалуудтай ойр төрөл болох нь тодорхой болсон.
90 см өндөр сэрвээтэй, 100 кг орчим жинтэй.
Хар хүрэн өнгөтэй, богинохон боловч маш өтгөн үстэй. Нүүрэн хэсэгтээ содон цагаан толбонуудтай. Эр эмгүй 50 см урт шорон эвэртэй.
Моногами. Аман мэдээгээр 7 гишүүнтэй бяцхан сүрэг харсан гэдэг.
Өдрийн идэвхтэй боловч маш болгоомжтой, ичимхий.
Хоол тэжээлийн хувьд өвслөг ургамал болон үр жимсээр хооллоно.
Борооны улиралаар ороо хөөцөө эхэлж, хээлээ 8 сар тээдэг. Ганц тугал төрүүлдэг.
Байгаль дээрхи дайсан нь бар , матар байх боломжтой. Вьетнамд байгуулсан 60 гаруй хавтгай дөрвөлжин бээр жижигхэн дархан газар байгуулсан боловч нутгийн анчдын гахай, буганд зориулж тавьсан урхи, хавханд үрэгддэг байх магадлал өндөр аж. Дархан газрын ажилчид цөөхөн жилийн дотор 30000 урхи хавх илрүүлж устгасан боловч тухайн үеэс хойш сүүлийн 10-д жил энэ амьтан байгальд байгаа талаар ямар албан ёсны баримт алга байна. Албан бусаар мөр, үлдэл, амьтныг өөрийг нь харсан гэх мэдээлэл бол байдаг гэнэ.
Миний дээр бичсэн бяцхан өгүүлэл бол маш бага баримт нотолгоон дээр үндэслэсэн нилээн их таамаг дэвшүүлсэн судлаачдын өгүүлэл болно.
Ер нь энэ бодгаль 95% судлагдаагүй байгаа аж. Bold Ch.

Сүү.Сүүгээр бойжигчид энэ хорвоод анх 220-210 сая жилийн өмнө үүссэнээс хойш мөхөж сэхэж, шинээр үүссэн цэцэглэсэнээс хо...
10/05/2024

Сүү.
Сүүгээр бойжигчид энэ хорвоод анх 220-210 сая жилийн өмнө үүссэнээс хойш мөхөж сэхэж, шинээр үүссэн цэцэглэсэнээс хойш ойролцоогоор 20000 гаруй зүйл амьдарч байсан гэж үздэг. Харин өнөөдөр 6400 гаруй зүйл нь үлджээ.
Сүүгээр бойжигчид буюу хөхтөн гэж онцолдогын учир эх нь үр төлөө төрснөөс нь эхлээд тодорхой хугацаанд сүүгээрээ хооллодогоос болжээ.
Дашрамд дурдахад сүүнд байдаг хамгийн гол орц болох уураг, тос, сахар нь хөхтөн болгонд өөр өөр байдаг.
Хамгийн их тослог сүү Дельфин буюу Далайн гахайнд байдаг. 43,7%.
Хамгийн их уураглаг сүү Чандаганд бий. 15,5%.
Хамгийн их чихэрлэг сүү Хирсэнд бий. 36%.
Харин Хүний сүүний:
-Тослог нь 3,76%.
-Уураг нь 2,14%
-Сахар нь 6,29%.
Bold Ch.

Хирс.Одоо бидний үед манай гаригт 5 зүйл хирс амьдардаг бол түүхийн өмнө 57 зүйл хирс амьдарч байсныг палеонтологичид су...
06/05/2024

Хирс.
Одоо бидний үед манай гаригт 5 зүйл хирс амьдардаг бол түүхийн өмнө 57 зүйл хирс амьдарч байсныг палеонтологичид судлаж мэдсэн.
158 см урт хүрсэн гэгддэг аминаас нь үнэтэй эвэр нь бидний үсний гадна бүрхүүл болон хумсыг бүтээдэг кератин хэмээх бодисоос бүрддэг.
Бас нэг сонин. Хирсны хөл 3 хуруутай. Хуруу болгон нь туурайтай. Bold Ch.

Address

Songino Hairhan Duureg
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бид амьтанд хайртай posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category