Мантай морь уналга тѳв

Мантай морь уналга тѳв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Мантай морь уналга тѳв, Horse Trainer, Хан-уул дүүрэг, 14-р хороо Бугын Сангийн аж ахуйн баруун талд, Ulaanbaatar.

АГААРТ МОРЬ УНАСНААР ХҮНИЙ БИЕД ДАРААХ ӨӨРЧЛӨЛТҮҮД АЖИГЛАГДАНА. ҮҮНД БИЕИЙН БҮХ БУЛЧИН АЖИЛЛАЖ КАЛОР ШАТААНА, АДУУНЫ АЛХАА БҮРТ УНААЧ ТЭНЦВЭРЭЭ ОЛОХЫГ ХИЧЭЭДЭГ, МОРЬ УНАЖ БУЙ ХҮН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮҮДНЭЭС ХҮНЭЭС МАШ ИХ АНХААРАЛ ШААРДАГДАЖ, МОРИНДОО АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛДЭГ. ЭНЭ ХЭРЭЭР ХҮН СТРЕССЭЭ БУУРУУЛЖ, ХҮНИЙ ТАРХИ АМРАХ МӨН ЭРҮҮЛ МЭНДЭД САЙН НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХЭЭС ГАДНА ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙГ БИЙ БОЛГОДОГ.

МОНГОЛ ЁС УЛАМЖЛАЛАА СЭРГЭЭХ, НҮҮДЭЛЧДИЙН АХУЙ СОЁЛЫГ ХАДГАЛАХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ МӨН.

05/05/2025
Эх үрсийн баяраар " Мантай "морь уналгад хүүхдүүд морь унаж баяраа тэмдэглэв.Морь унасан хүүхдүүдэдээ баярлалаа.Хүүхдүүд...
02/06/2024

Эх үрсийн баяраар " Мантай "морь уналгад хүүхдүүд морь унаж баяраа тэмдэглэв.Морь унасан хүүхдүүдэдээ баярлалаа.Хүүхдүүдээ агаар салхинд гаргаж морь унуулаарай.Утас 95055727

Манайд Толингын удмын хэдэн гүү  байдаг болохоор Толинг хааяа бодно.Толин уяа тойроод алхаж явахдаа духалзаад эрлийз шиг...
20/03/2024

Манайд Толингын удмын хэдэн гүү байдаг болохоор Толинг хааяа бодно.Толин уяа тойроод алхаж явахдаа духалзаад эрлийз шиг гоёмсог .Харин сул зогсож байхдаа араатан маягын зузаавтар.Нүд хурцтай. Толинд ачаалалд ядардаггүй ,хоолоо тогтоодог гэх мэт сайн шинжүүд заяагаад улсад түрүүлсэн.Тэгээд гүүгээ яавал Толин өвөө шиг нь сайхан болгох уу гэдэг бодол явсаар гайхамшигт Монгол адуу клуб байгуулах суурь тавигдсан .Адууны сул болон давуу шинж хэрхэн удамшиж байгаа нь фото зураг харьцуулалтаар тодорхой харагдах юм.Толин хулын дээд удамд алдарт Бөгөн хул ордог

Монгол адуу гэдэг хүүхэд хөгшидгүй унахад зохимж тохиромж сайтай.Намхан номхон .Биднээс хариулага маллагаа гээд их ажил ...
17/03/2024

Монгол адуу гэдэг хүүхэд хөгшидгүй унахад зохимж тохиромж сайтай.Намхан номхон .Биднээс хариулага маллагаа гээд их ажил нэхдэггүй бидний итгэлт нөхөр юм даа.Хараад байхад хөдөө адуу малтай ойр өссөн хүүхэд илүү эрүүл чийрэг өсөж байна.Хотийн хүүхдийг амрааж морь унуулж Монгол ахуйд нь бага ч гэсэн ойртуулах нь бидний зорилго юмаа.

Монгол адуу нь хоорондоо хэлбэр хийц өөртөй.Хэлбэр  хийц өөр  байдаг шиг  зан ааш нь ондоо.Наана зогсож байгаа хул морь ...
16/03/2024

Монгол адуу нь хоорондоо хэлбэр хийц өөртөй.Хэлбэр хийц өөр байдаг шиг зан ааш нь ондоо.Наана зогсож байгаа хул морь хүүхдэд их сайн унахад ядаргаа багатай .Тайвандуу.Дундах буурал морь их хашир .Морь унадаггүй хүнийг элэг барих гэнэ.Номхон ч гэсэн унахад хөл хүндтэй.Цаад бор морь онгироо цайлгандуу. Хөөрвөл авч давхих маягтай.Тэгэхдээ муу санаа багатай .Сул үедээ гараар баригдчихна.Гэм нь үргэмтгий.Тийм болохоор номхон ч гэсэн морь уналгад тохирохгүй гээд өөр хүнд өгсөн.Тэгээд морьдоо харж байхад эртний уламжлалт морь шинжээтэй манай морьд тохироод байгаа санагддаг.Бор морь ерөнхийдөө хөнгөн ястай гөрөөсөн шинжийг төлөөлөхөөр харагддаг.Тэгтэл гөрөөсөн шинжэт үргэмтгий гээд сударт бичсэн нь бий.Дайн байлдаанд бор морь шигээ адуу унаад байлд гэвэл аюулгүй талдаа найдвар муутай байна.Эндээс дүгнэхэд Монголчууд бидний хуучины морины судар амь нас ахуйгаас урган гарсан судар байжээ гэж ойлгогдож байна.

Морь унаж сурахад хэзээ ч оройтохгүй.Хөгшин хүүхэд аль ч насныхан морь унаж болно.Морины дөрөөнд хөл тавьж мордохоос өмн...
14/03/2024

Морь унаж сурахад хэзээ ч оройтохгүй.Хөгшин хүүхэд аль ч насныхан морь унаж болно.Морины дөрөөнд хөл тавьж мордохоос өмнө хэрхэн адуутай харьцах талаар ерөнхий ойлголт таньд өгнө.Морь унаж хийморио сэргээе гэж Монголчууд бид ярьдаг.Үнэхээр морь унах биеийн сайн дасгал болохоос гадна уураг тархинд сайн амралт өгдөг нь судалгаагаар нотлогдсон байна.Бид аюулгүй байдлыг хангасан элсэн зам дээр байгаль мододын дундуур шаардлагатай бол хөтөчөд хөтлүүлэн морьтой явна.Манай хөтөчөөр олон жил адуутай харьцсан туршлагатай хөтөч ажилладаг.Таньд морь унаж сурахад бүх талаар туслахад бэлэн байна.Холбогдох утас95055727

12/03/2024

Салхинд гарч амран морь унангаа шилмэл Монгол адуутай болох боломжтой байна.Сайн адууг нийлээд хувьцаа хэлбэрээр ч авч болно.Адуу авахгүй байсан ч клубын гишүүн болж болно.Морины клубэд элсээд цагийн гарз боллоо гэж л бодохгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн хурдан морь сонирхдоггүй байсан ч найз нөхөд гэр бүлээрээ агаарт модон дунд амарч болно.Хөнжил байхгүй тул мишоктой ирээрэй.Хоног нь 100000 төг.Манайд амралтын 2 зуухтай гэр байна.95055727

28/01/2024

Self-propelled Hand Push Gasoline Grass Trimmer Sickle Scythe Lawn Mower 870mm Width Cutting Mower , Find Complete Details about Self-propelled Hand Push Gasoline Grass Trimmer Sickle Scythe Lawn Mower 870mm Width Cutting Mower,Best Price Hand Handled Walk Behind Sickle Bar Mower Best Price For Self...

08/01/2024

Амралтын гэр түрээслэнэ.95055727

Тайван улсаас манай  улсад ирж мэс засал хийсэн эмч нар морь унаж амрав.Морь эрхлүүлж аманд нь өвс өгөөд хажуугаар нь мо...
02/09/2023

Тайван улсаас манай улсад ирж мэс засал хийсэн эмч нар морь унаж амрав.Морь эрхлүүлж аманд нь өвс өгөөд хажуугаар нь мод цэцэгний зураг дарж байв.

Address

Хан-уул дүүрэг, 14-р хороо Бугын Сангийн аж ахуйн баруун талд
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Мантай морь уналга тѳв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share