19/01/2024
Малчны хотноос гөлөг авч болноо болно. Тэгэхдээ?! хоточ нохойндоо ач холбогдол өгч "ам бүлийнхээ нэг гишүүн тоотой толгойндоо тоологдож явдаг юм шүү" гэж нохойгоо хайрлаж сайхан тэжээдэг айл хөдөө орон нутагт хэр их байдаг билээ? нохойндоо тогтмол улирал болгон туулга өгч, байнга вакцинд хамруулдаг, гөлөгнүүддээ вакцин туулга хийлгэдэг малчин айл бас хэр олон байна?! Ихдээ л араваас нэг айл л нохойндоо сайн анхаарал тавьдаг байж магадгүй!!! Сайхан эрүүл саруул гөлөгөө захиж зааж зааварлаад, өгөөд явуулахад хөдөө очоод л хатаад өсөлтгүй давжаа жижигхэн биетэй болгочихсон байдаг. Ийм тохиолдлыг өчнөөнөөр нь тоочиж болно!!! Мэдээж сэтгэл гаргаад хоббироод сайхан тэжээж байгаа малчид цөөн ч гэсэн байгааг үгүйсгээгүй шүү! Сайн санаад үнэгүй өгсөн гөлөг үнэ цэнэгүй харамсмаар байдалтай хачин байдалтай байхыг нь харах үнэхээр урамгүй! Хатчихсан давжаа биетэй хоол тэжээл муутай вакцин туулгагүй нохойны гөлөг хичнээн хөдөө эрүүл агаарт байлаа гээд тааруухан л гөлөг гарна шүү дээ!!! Сайн нохойтой болъё гэсэн чин сэтгэлтэй бол хүнээс нилээдгүй хүч хөдөлмөр, цаг хугацаа, мөнгө санхүү гарч зарцуулагдаж байж л сайхан нохойтой болдог юм ш дээ...copy
Дархан Тайж Мнүг Нямпүрэв