Ger Garden organic farm

Ger Garden organic farm Манай ногоог борлуулдаг дэлгүүрүүд:
Emart-н салбарууд
Маршал таун дахь Хансар дэлгүүр

Гэр Гарден органик аж ахуй нь Монгол улсад анх нарийн ногоогоо органикаар баталгаажуулсан. Улирлын чанартай, эрүүл, органик ногоо тариалдаг.

04/10/2025
🌱 Органик үр бол эрүүл мэндийн эхлэлОрганик тариаланд бид зөвхөн эрүүл хөрсөөр зогсохгүй, эрүүл үрээр эхэлдэг. Химийн бо...
13/09/2025

🌱 Органик үр бол эрүүл мэндийн эхлэл

Органик тариаланд бид зөвхөн эрүүл хөрсөөр зогсохгүй, эрүүл үрээр эхэлдэг. Химийн бодисоор боловсруулсан үр нь байгальд дасан зохицох чадвараа алдаж, цаашид химийн бодисын туслалцаатай шаардах хандлагатай.

Харин байгалиараа байгаа үр өөрийн чадлаар ургах бөгөөд цаашид дархлаа сайтай ургамал болж өсдөг. Дархлаа сайтай ургамал л хүний дархлааг нэмэгдүүлнэ.

#органикмонголногоо #органикфарм #амьдхөрс #ОрганикХөрс #гэргарденорганик #эрүүлхөрсЭрүүлАмьдрал #органикүр, #эрүүлхүнс

👃 МАНАЙ НОГОО ҮНЭРТЭЙ. Тийм шүү, жинхэнэ үнэртэй 😊Энэ үнэр хаанаас гардаг вэ?Хөрсөнд амьдрах бичил биетүүд органик бодис...
09/09/2025

👃 МАНАЙ НОГОО ҮНЭРТЭЙ. Тийм шүү, жинхэнэ үнэртэй 😊

Энэ үнэр хаанаас гардаг вэ?

Хөрсөнд амьдрах бичил биетүүд органик бодисыг задалж, шим тэжээл бий болгодог. Тэр шим нь ургамлын үндсээр дамжин навч, үр жимсэнд хуримтлагдаж, онцгой амт ба үнэрийн нэгдлийг үүсгэдэг. Ногооны үнэр бол түүний эрүүл байгаагийн илэрхийлэл.

Харин химийн бордоогоор хурдан өсгөсөн ногоонд энэ процесс тасардаг тул үнэр, амт нь сул байдаг.

🥗 Тиймээс ч Гэр гардены чинцай, саладны навч хурц үнэртэй бөгөөд энэ нь шим тэжээлийн эргэлт байгалийн жамаараа явагддагийн илэрхийлэл юм.

Эрүүл мэндийг сонгодог та бүхэндээ баярлалаа🫶

#органикмонголногоо #органикфарм #гэргарденорганик #амьдхөрс #ОрганикХөрс #эрүүлхөрсЭрүүлАмьдрал

🌱 Хөрс амьтай гэдгийг мэдэх үү? Хөрсөнд амь оруулдаг зүйл нь амьд организм. Байгалийн эрүүл хөрсийг жоохон ухаж үзвэл гя...
06/09/2025

🌱 Хөрс амьтай гэдгийг мэдэх үү?

Хөрсөнд амь оруулдаг зүйл нь амьд организм. Байгалийн эрүүл хөрсийг жоохон ухаж үзвэл гялалзсан, гулжигансан, жирэлзсэн, арзаганасан төрөл бүрийн жижиг амьтад харагдана. Нүдэнд харагдахгүй нь тэднээс ч олон. Тэдгээр амьтад зарим нь хөрсөнд нүх сүв гаргаж, зарим нь ургамлын үндсээр хооллож, зарим нь агаараас шим тэжээл татаж, зарим нь бусдыгаа барьж идэж, зарим нь нунжгай шүүс ялгаруулж чулуулгуудыг хооронд барьцалдуулах гэх мэтээр тасралтгүй орчиж байдаг.

Гэр гарденд бид тэрхүү амьд организмыг органик компост, ургамлын хаягдал, малын байгалийн бууц зэргээр тэжээдэг. Оронд нь тэд манай ногоонд АМЬ өгдөг юм.

✨ Тиймээс манай ногоо амттай, үнэртэй бас амьтай байдаг.

Амттай, үнэртэй, амьтай ногоо сонгодог та бүхэндээ баярлалаа 🍀 #органикмонголногоо #органикфарм #гэргарденорганик #органикамьдралынхэвмаяг #ОрганикХөрс #амьдхөрс

🌱 Гэр гардены ногоо яагаад өөр байдаг вэ? 🌱Бидэнд хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Эрүүл мэнд бол зөвхөн нэг хүн эсвэл...
01/09/2025

🌱 Гэр гардены ногоо яагаад өөр байдаг вэ? 🌱

Бидэнд хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Эрүүл мэнд бол зөвхөн нэг хүн эсвэл нэг гэр бүл өвчингүй амьдрах тухай асуудал биш. Ангаж цөлжсөн газар, бохирдож хордсон хөрс, устан үгүйрэх амьтдын дунд хүн ганцаар эрүүл байх бололцоогүй. Тиймээс бид эх дэлхийдээ хортой ул мөр үлдээхгүйг чин сэтгэлээс хичээн ажилладаг.

Яаж хийдэг вэ гэж үү? Хамгийн наад зах нь хөрсөө жил бүр шинжлүүлж, цэвэр байгалийн бордоогоор тэжээдэг. Хаврын хөрс бэлдэхээс эхлээд таны ширээн дээр очих хүртэл бүх алхамдаа бид нэг л зарчмыг баримталдаг. ЭРҮҮЛ ХӨРСНӨӨС ЭРҮҮЛ МЭНД эхэлнэ.

🥬 Манай лоол, чинцай, навчийг амссан хүмүүс “амт нь өөр, үнэр нь өөр, энерги нь өөр” гэж хэлдэг. ЭРҮҮЛ МЭНД ТЭГЖ Л МЭДРЭГДДЭГ.

✨ Гэр гарденыг сонгодог та бүхэндээ баярлалаа. Таны сонголтын ард эх дэлхийн эрүүл мэнд байдаг юм шүү!

Органик хүнс бол хайр ёоом ☺️
28/08/2025

Органик хүнс бол хайр ёоом ☺️

Address

Tuv
Bayantsogt

Telephone

91999980

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ger Garden organic farm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ger Garden organic farm:

Share

Category