19/06/2025
“СУМАН ХАЛЗАН” үржлийн газарт 10-жил төлийнхөө чанараар дэлхийд тэргүүлсэн гиннессийн эзэн ахиж түүний амжилтыг давтах азарга байхгүй гэж үздэг, алдарт ГАЛИЛЕО шууд гал төл ШВЕДЕН азаргандаа 2,3гүүний захиалга аваад хаалаа
☎️ 99786718
ШВЕДЕН (SWEDEN) -2019
Европын аварга, Европын АВАРГА ҮЙЛДВЭРЛЭГЧ, Ирланлын АВАРГА, EPSOM ДЕРБИ түрүү байр, Ирландын ДЕРБИ түрүү байртай, нийт 6 түрүү - аман хүзүүлсэн Алдарт ГАЛИЛЕО азаргын шууд төл ШВЕДЕН азаргыг та бүхэндээ танилцуулж байна.
Нэр: ШВЕДЕН
Төрсөн он: 2019
Төрсөн улс: Ирланд
Үүлдэр: Цэвэр англи
✅ Эцэг: ГАЛИЛЕО (1998) - Галилео азарга нь 8 уралдахдаа 6 түрүүлж 1 аман хүзүүлсэн амжилттай.
Шүдлэн насандаа анхны уралдаандаа оролцож 16 адуу уралдсанаас саахалтын дайтай хол тасархай түрүүлж цугларсан олныг баясгаж уяасан эзнийхээ хүлээлтэнд хүрч чаджээ. Түүний дараагийн уралдаан 2001 оны хавар 4 сарын 16-нд байсан бол 5-н сарын Дерби Трэйл 3-р группын том уралдаанд
түрүүлж 🥇 🥇 🥇 түүний дараа хоёр ч удаа 2001 оны Эмпсом болон Ирландын Дербид түрүү байр 🥇 🏆 🥇 🏆 🥇 🏆 эзэлж маргаангүй хурдан хүлэг 🐎 🐎 🐎 гэдгээ олон түмэнд баталсан юм.
Галилео маш олон хүчтэй өрсөлдөгч нартай байсан бөгөөд хамгийн хүчтэй нь 10 түрүүтэй, Алтан цомын аварга ФАНТАСТИК ЛАЙТ азарга байсан юм. Георгий хаан Елизавета хатны нэрэмжит уралдаанд ФАНТАСТИК ЛАЙТыг түрүүлсэн бол дараагийн томоохон уралдаан болох Айриш Чемпион Стейкс уралдаанд Фантастик Лайтад хагас метрээр хоцорч аман хүзүүлсэн юм.
Тэгсэн ч хүнд өрсөлдөгчид ялагдсан учир ГАЛИЛЕО азаргын чансаа нэр хүнд улам өссөөр байлаа. Галилео удмын адуунууд шороон болон өвсөн зам дээр илүү давуу талтай уралддаг байсан ч түүний дасгалжуулагч хэлэхдээ “Миний ГАЛИЛЕО усан дээгүүр ч давхина” хэмээн ам гарч байсан юм. Тэрээр ГАЛИЛЕО азарга нь ЖИНХЭНЭ КЛАССИК азарга хэмээн үнэлэгддэг бөгөөд Европын аварга, Ирландын аварга, Европын аварга үйлдвэрлэгч юм.
Алдарт Галилео азаргын ЭЦЭГ ЭХИЙН талаар товч дурдья:
✅ Эцэг нь алдарт СЕДЛЕРС УЭЛЛС - 14 удаагийн аварга, удамдынм түүхэндээ цор ганц ЕВРОПЫН АВАРГА ҮЙЛДВЭРЛЭГЧээр шалгарсан бөгөөд Их Британи, Ирландын Үйлдвэрлэгч. Түүний эцэг Алдарт УГШИЛ ҮНДЭСЛЭГЧ - НОРСЕРН ДАНСЕР.
✅ ГАЛИЛЕО азаргын эх: УРБАН СИ - гүү дундаа ИХ НАСНЫ аварга, 19 уралдаж 7 түрүүлж, 3 аман хүзүү, 3-н гуравдугаар байр эзэлсэн амжилттай. Сайн уралдсан гүү сайн ҮЙЛДВЭРЛЭГЧ ЭХ болдог жам ёсоор УРБАН СИ төлүүд дэлхийн хэмжээний аваргууд төрж байна. УРБАН СИ 11 төлүүдээс нь 8 нь том хэмжээний уралдаанд түрүүлсэн байна аа. Охин төлүүдээс нь 2 аварга төрж МЕЛИКА гүү 1,5 сая еврод, харин Май Тайфун 2,955 сая долларт хүрч зарагдсан байдаг юмаа. УРБАН СИ гүүний аав МИСВАКИ азарга нь МИСТЕР ПРОСПЕКТОРЫН төл гэдгийг нэмээд дурдах нь зөв бизээ.
ШВЕДЕН азаргын эх нь
✅ Эх: ЭВЕН СОНГ - 7 уралдахдаа 4 түрүүлсэн ба түүний эцэг нь 7 түрүү 2 аман хүзүүтэй Ирландын 2000 Гиний уралдаан, James’s Palace Stakes уралдаан, National Stakes уралдаан, Railway Stakes уралдаан, Diamond Stakes уралдааны ТҮРҮҮ байртай алдарт МАСТЕРКРАФТСМЭН бол цаашлаад зөвхөн эцэг талаасаа өвөө нь Австралийн 9 удаагийн аварга, 2006 оны Англи Ирландийн аварга, 300 гаруй аварга төл өгсөн анхны үйлдвэрлэгч алдарт ДЭЙНХИЛ азарга, түүний аав ХОЙД АМЕРИКИЙН ТЭРГҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ, НОРСЕРН ДАНСЕРийн хүү домогт ДАНЦИГ азарга байна.
ЭВЕН СОНГийн эх талын өвөө нь 1990, 1992-2002,2008 оны ЕВРОПЫН ТЭРГҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ, НОРСЕНР ДАСЕРИЙН хүү 6 түрүү, 4 аман хүзүүлсэн ГАЛИЛЕОгийн эцэг алдарт СЭДЛЕРС УЭЛЛС юмаа.
Цөөхөн Гүүний захиалга авна:
☎️ 99786718