06/03/2024
Тахиа болон гэрийн шувуудын өвчлөл хэрхэн эмчлэх талаар
Тахианы хувьд дэгдээхий болон өндөглөгч өвчинд нэрвэгдэх нь илүү байдаг. Гэхдээ азарга өвдөхгүй гэсэн үг биш. Төрөл бүрийн шалтгаанаас болж тахиа өвчин тусдаг боловч ихэвчлэн нь бохир байр сууцтай холбоотой байдаг. Өвчний шинж тэмдгийг хурдан мэдэж эрт арга хэмжээ авах нь чухал юм.
Өвдсөн тахиа болон шувуудын ерөнхий шинж тэмдэг
1. Хоол идэж уухгүй байх
2. Турах
3. Хөдөлгөөн удаашрах, бүгэж хэвтэх
4. Залаа, унжлага цайрах, хөхрөх
5. Сүүмгэр нүд
6. Өндөглөхгүй байх эсвэл хэвийн бус өндөг гаргах
7. Өдөө унагах, арчлахгүй байх болон бусад хэвийн бус зан байдал
Хэрэв дээр дурдсан зүйлс таны тахианд ажиглагдсан бол тэр тахиа өвчтэй байж магадгүй юм. Хамгийн түгээмэл тохиолддог өвчин нь ханиад байдаг.
1. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг
Амьсгалын замын өвчлөл бусад ихэнх өвчнүүдтэй харьцуулахад өвөрмөц шинж тэмдгүүд илэрдэг. Хэрэв таны тахиа амьсгалын замын өвчтэй бол дараах шинж тэмдгийг үзүүлнэ.
1. Ханиалгаж, натиах
2. Чих, хамар үрэвсэх
3. Хүчтэй төвөгтэй амьсгалах
4. Нүд хавдаж улайх, нулимс гойжих
Эмчилгээ
Өвчний тархахаас урьдчилан сэргийлэх, эрүүл тахианы дээрэлхэх явдлыг багасгахын тулд түүнийг сүргээс тусгаарлаарай. Түүнийг дулаан, хуурай газар байлгаж олон нэр төрлийн хоол хүнс, усаар хангах. Хэрэв тахиа ердийн хоол идэхгүй бол зориулалтын тэжээл өгөх.
Дархлаа сайжруулахын тулд хоолонд нунтаглаж, жижиглэсэн сармис , алимны цуу нэмж өгөх. Тараганд агуулагддаг пробиотик нян бактерийг биенээс гадагшлуулж өгдөг тиймээс тараг өг. Хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд суулгалт үүсч улам дорддог тул хэмжээг тааруулна уу.
Салхины хаалтгүй, тоос шороо их босдог бохир байр нь өвчний нийтлэг шалтгаан бөгөөд эдгээр асуудлыг шийдэж нь сүргээ эрүүл байлгаарай.
Зарим шувууны нийтлэг өвчнийг дурьдвал
1. Марек : Тахианы бие дээр ургадаг хавдар (ургацаг)
2. Кориза : [амьсгалын замын] Нүд маш их хавдах, муухай үнэр ялгаруулах
3. Коксидиоз : Цуст ялгадас гаргах
4. Шувууны томуу: [амьсгалын замын] Залаа хөхрөх, цайх мөн улаан тол