25/11/2025
Адуу тэжээх ба арчлах тухай
1. Адууны хоол боловсруулах физиологи
Адуу нь нүүрс ус, өөх тос, уураг гэсэн гурван төрлийн шим тэжээлийг энергийн эх үүсвэр болгон ашиглаж чадна.
Нүүрс ус нь:
• Ихэвчлэн үр тарианд агуулагддаг, сайн задлагддаг цардуул
• Өвсөн тэжээлд агуулагддаг, муу задлагддаг эслэг
гэсэн хоёр төрөлтэй.
Цардуул зэрэг хурдан задлагдах нүүрс ус нь нарийн гэдсэнд задран шимэгддэг.
Харин өвс тэжээлийн эслэг нь бүдүүн гэдсэнд бичил биетнээр задарч, өөхний хүчил болж хувирсны дараа энерги болдог.
➡ Адуу бол эслэгийг энергийн эх үүсвэр болгон ашиглаж чаддаг өвсөн тэжээлтэн амьтан.
Адуу, үхэр хоёр хоёулаа өвсөн тэжээлтэн боловч Адууны хувьд өвсний задралын чадвар үхрээс бага тул
ажлын ачаалал нэмэгдэхэд заавал үр тариагаар нэмэлт энерги өгөх шаардлагатай.
⚠ Үр тариа өгөхдөө анхаарах зүйл
Морийн ходоод жижиг — ойролцоогоор 10 литр.
Тиймээс их хэмжээний үр тариа нэг дор идүүлбэл:
• Нарийн гэдсэнд задрагдаагүй нүүрс ус үлдэж
• Бүдүүн гэдэс рүү ихээр урсан орно
• Энэ үед бичил биетнүүд хэт исгэж хэт их сүүн хүчил үүсгэнэ
• Үүний улмаас бүдүүн гэдэс хүчиллэг болж, бичил биетэн үхнэ
• Ингэснээр хэвлийн хүчтэй өвдөлт , гэдэсний үрэвсэл нэмэгдэнэ
• Цаашлаад бүх биеийн хүчил-шүлтийн тэнцвэр алдагдаж булчин хөшилт, туурайн өвчин үүснэ
Иймээс үр тариаг:
• Хэтрүүлж болохгүй
→ Биеийн жин 100 кг тутамд хуурай бодисоор 1.25 кг-аас бага, нийт өгөх тэжээлийн 50%-иас хэтрэхгүй
• Өдөрт олон удаа бага багаар өгөх шаардлагатай
Хүнд ачааллын дараа
Адуу хүчтэй хөдөлсөний дараа хоол боловсруулах чадвар буурдаг.
Ийм үед:
• Овьёос, хивэг зэрэгт ус нэмж, зутан болгож өгснөөр
→ Хоолны боловсролт, шимэгдэлт сайжирдаг.
2. Адууны шим тэжээл
1) Энерги
Энерги нь амьд биеийн үйл ажиллагаа болон хөдөлгөөнд шаардлагатай “түлш” юм.
Нүүрс ус, өөх тос, уураг — эдгээр нь энергийн эх үүсвэр.
Гэхдээ уураг нь зөв энергийн эх үүсвэр биш —
нүүрс ус дутагдсан үед л бие уураг шатааж эхэлдэг.
① Нүүрс ус
Хурдан ашиглагдах энергийн эх үүсвэр.
Нүүрс ус нь:
• Тарианд агуулагдах “чихэрлэг бодис” (глюкоз, сахар, цардуул)
• Өвсөнд агуулагдах эслэг
гэж хоёр ангилна.
Цардуул нь:
• Ходоодонд хэсэгчлэн задарч
• Нарийн гэдсэнд шимэгдэнэ
Гэхдээ:
• Овьёосны цардуул → сайн шингэнэ
• Эрдэнэ шишний цардуул → муу шингэнэ → их хэмжээ нь бүдүүн гэдсэнд орж
→ хэт исэлтийн улмаас гэдэсний орчин хүчиллэг болж зөвхөн исгэлэнтэй холбоотой овьёосыг бодвол илүү аюултай
Эслэг:
• Нарийн гэдсэнд шингэдэггүй
• Харин бүдүүн гэдсэнд бичил биетнээр задарч энерги болж өгнө
• Адууны гэдэсний хэвийн орчинг хадгалахад зайлшгүй
🟩 Адуу өдөрт биеийн жингийн 1%-иас дээш хэмжээтэй өвс заавал авах ёстой
(500 кг Адуу = 5 кг өвс хамгийн багадаа)
② Өөх тос
• Нүүрс уснаас 2 дахин их энерги өгдөг
• Тэжээлд ердөө 2–5% агуулагддаг
• Тосыг нэмэлтээр өгвөл энергийн хэмжээг нүүрс ус нэмэхгүйгээр өсгөж болно
• Булчингийн гликоген ашиглалтад сайн нөлөөлнө → тэсвэр тэвчээр сайжирна
• Сайн үр дүн гарах тосны хэмжээ: 6–10%
• Харин хэт их бол → булчингийн гликоген буурах сөрөг нөлөөтэй
🟧 Өдөрт 500–600 мл-ээс хэтрүүлэхгүй.
2) Уураг
• Булчингийн өсөлт, биеийн эд эрхтний бүтэц бүрэлдэхэд нэн шаардлагатай
• Үр тариа (овьёос), тос шахсан түүхий эд (шар буурцагны шахдас) нь гол эх үүсвэр
• Хэт их уураг →
o цусан дахь аммиак ихэсч
o нүүрс усны солилцоонд муугаар нөлөөлж
o шингэн их дутагдаж бөөрөнд ачаалал өгнө
Цаашид адууны арчилгаа, эмчилгээ, шинэ сонин түүх гэх мэт мэдээлэл тогтмол тавих тул биднийг FOLLOW хийгээрэй.