Монгол Банхар Нохой /Mongol Baavar kennel/

Монгол Банхар Нохой /Mongol Baavar kennel/ Монгол Банхар анч Тайга Нохойг сонирхдог хүмүүс нэгдэх хуудас

27/07/2026

Ойрд уулын ам руугаа гараагүй өөр зүгт яваад байсан, өнөөдөр хэдэн гөлөг нохойгоо дагуулаад уул руу алхлаа. Агаар бол зүгээр л тасархай байна даа

26/07/2026

#Ухаандалай шиг ээ хэдэн сайхан томхон жингэртэй болчихвол ч үржлийн ажилд тун чиг хэрэгтэй дээ. Мэдээж засах өөрчлөх юм байгаа ч харьцангуй аятайхан жингэр болох дүр зураг тодроод л байгаа. Орж ирсэн хүн болгон шахуу хөөрхийг минь магтдаг юм.

1000 найзын Түвшинтөр Тошоо  маань ийм нэгэн ном бүтээжээ. Завгүй энэ амьдрал дунд ном бичнэ гэдэг бас л чанга шүү. Бүгд...
21/07/2026

1000 найзын Түвшинтөр Тошоо маань ийм нэгэн ном бүтээжээ. Завгүй энэ амьдрал дунд ном бичнэ гэдэг бас л чанга шүү. Бүгдээрээ бие биендээ тус дэмтэй байх шиг сайхан зүйл байхгүй. Дэмжээд номыг нь худалдан авч шимтэн уншвал тань мэдлэгт дусал боловч нэмэр болохоос гадна, дараа дараагийн ажилд нь тус нэмэр болох юм шүү. Бүгдээрээ энэхүү номыг уншаарай.🇲🇳🔥💥👍

16/07/2026

Монгол хоточ банхар бол үнэхээр ухаантай даа

16/07/2026

Гөлөг ноход маань ус үзээд бөөн баяр болж байна даа. Жич зарим нэг поопордог гарууд загнаад байв даа. Хүн малын ундны ус гээд энэ гол горхи биш шүү! үерийн ус урсдаг замд жаахан гүнзгий газар тогтсон цүнхээл байгаа шүү.

16/07/2026
15/07/2026

Өнөөдөр Цэрэнбат найз ирээд юм будах гэсэн юм гээд компрессор аваад явсан. Жаахан буу халж юм ярьж суусан чинь Банхар судлалын холбооны хэсэг бүлэг хүмүүс хэдэн жилийн өмнө морин аялахаар явсан тухай яриа өрнөөд тэгээд гэнэт санаа аваад хотоос ойрхон явган аялал зохион байгуулбал гэж гэнэт бодлоо. 1 хүн нэг л нохойгоо аваад явганаар буу халангаа алхаад хоноглох газар дээрээ очиход хоол хүнс майхан сав авч явсан машин биднийг алхаад очиход хоол унд бэлэн байгаад тэндээ хоноглоод маргааш буцаад алхаад хонхорт манай тэнд үлдээсэн машинаа аваад гэр гэртээ харьвал гоё юм уу гэж бодоод сууна. Бүх зардал мөнгөө хуваагаад гаргаад явчихвал. Явах өдөр маршрут зүг чигээ гаргавал. Би ч тэгээд өөрөө өөртөө ажил нэмж байдаг л хүн дээ. Санаа сэтгэл нийлсэн хүмүүс нохойтойгоо явган аялал хийвэл...

13/07/2026

Адуу мал руу дайрахгүй, давхихгүй байна гэдэг нь Монгол хоточ банхар нохойнд байх ёстой гол мөн чанарын нэг юм даа. Мал руу дайрдаг нохой хичнээн гоё байгаад ч хэрэггүй л дээ малчин айлд.

Венесуэлд болсон аймшигт газар хөдлөлтийн дараа бетон, тоос шороо, нам гүм болсон нурангин дунд аврагчид хамгийн хатуу с...
11/07/2026

Венесуэлд болсон аймшигт газар хөдлөлтийн дараа бетон, тоос шороо, нам гүм болсон нурангин дунд аврагчид хамгийн хатуу сэтгэлтэй хүнийг ч уяраахаар нэгэн дүр зургийг олж харжээ.
Нуранги доор эрлийз нохой хэвтэж байв. Тэр хуцаагүй. Зугтах гэж оролдоогүй. Зүгээр л хөдөлгөөнгүй хэвтэн, хүмүүс рүү ширтэж, өөрийн биеээр бамбай мэт халхалсан байлаа.
Түүний доор бяцхан хүүхэд байв.
Эргэн тойрон бүх зүйл нурж сүйдсэн тэр мөчид бяцхан хүү үнэнч нөхрийнхөө ачаар амьд үлджээ. Нохой аюулын өмнө ухралгүй, өөрөөсөө илүү хамгаалалт хэрэгтэй байсан хүүхдийг өөрийн биеэр хамгаалсан байна. Аврах багийнхан эхлээд нохойг гаргасан ч тэр хүүхдийг мөн аварсан гэдэгтээ итгэх хүртлээ холдохыг хүсээгүй аж. Удалгүй хүүхдийг эсэн мэнд гаргаж ирэхэд тэнд байсан хүмүүс алга ташиж, нулимс дуслуулан баярлан угтжээ.
Энэ гэрэл зураг удалгүй дэлхий даяар тархсан юм.
Энэ нь Бурханы гайхамшиг байсан уу, эсвэл хүүхдийн амийг хамгаалахын тулд бүхнээ зориулахад бэлэн амьтны төрөлхийн зөн совин байсан уу? .

11/07/2026

Пүү тасархай дуу болжээ. Өртэй хүмүүс минь өрөө өгөөд сайхан наадаарай.

Address

Ulaanbaatar

Telephone

+97696322233

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Банхар Нохой /Mongol Baavar kennel/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category