Дуудлагын Малын Эмч

Дуудлагын Малын Эмч Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дуудлагын Малын Эмч, Veterinarian, Улаанбаатар, Ulaanbaatar.

30/06/2026

13/06/2026

Сайн байцгаана уу?
Хөдөө орон нутгаар дуудлагатай явж байгаа болохоор дугаар холбогдохгүй байгаа шүү манайхаан

Нохойн хамуу гэж юу вэ?📌📌📌Нохойн хамуу нь арьсны хачгаар үүсгэгддэг халдварт арьсны өвчин юм. Хамгийн түгээмэл үүсгэгч н...
03/06/2026

Нохойн хамуу гэж юу вэ?📌📌📌

Нохойн хамуу нь арьсны хачгаар үүсгэгддэг халдварт арьсны өвчин юм. Хамгийн түгээмэл үүсгэгч нь Sarcoptes scabiei var. canis (хамууны хачиг) бөгөөд арьсан дотор нүх ухаж амьдарснаар хүчтэй загатнах, үс халзрах, арьс улайж үрэвсэх шинж тэмдэг үүсгэдэг.

Гол шинж тэмдэг📍📍📍

* Хүчтэй загатнах
* Үс халзрах
* Арьс улайх, зузаарах
* Хаг, тав үүсэх
* Шархалж идээлэх
* Тайван бус болж маажих

#Хамуу #нохой
#дуудлагынмалынэмч

Гударга гэж юу вэ?🦠🦠🦠Нохойн гударга буюу дистемпер нь нохойд тохиолддог маш халдварт вирусын өвчин юм. Амьсгалын зам, хо...
03/06/2026

Гударга гэж юу вэ?🦠🦠🦠
Нохойн гударга буюу дистемпер нь нохойд тохиолддог маш халдварт вирусын өвчин юм. Амьсгалын зам, хоол боловсруулах зам, арьс болон мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг. Ялангуяа вакцин хийгдээгүй гөлөгт хүндээр тусдаг.

Халдварлах зам📌

* Өвчтэй нохойн шүлс, нус, нулимсаар
* Ханиах, найтаах үед агаараар
* Бохир аяга, хоол, ус, хэрэгслээр
* Өвчтэй нохойтой шууд хавьтлаар

Гол шинж тэмдэг💁‍♂️

* Халуурах (39.5–41°C)
* Нус, нүднээс ялгадас гарах
* Ханиалгах
* Бөөлжих, суулгах
* Хоолны дуршил буурах
* Сульдах

Хүндэрсэн үед☠️

* Булчин татах
* Таталт өгөх
* Тэнцвэр алдагдах
* Саажилт үүсэх
* Үхэлд хүргэх эрсдэлтэй

Урьдчилан сэргийлэлт

✅ Вакцин тогтмол хийлгэх
✅ Өвчтэй нохойноос тусгаарлах
✅ Орчны ариун цэврийг сахих
✅ Гөлгийг бүрэн вакцинжтал гадны нохойтой хавьтуулахгүй байх

#гударга
#Дуудлагынмалынэмч

02/06/2026
Нохойн Парво өвчин (Canine Parvovirus)Парво нь нохойд тохиолддог маш хүнд халдварт вирусийн өвчин бөгөөд ялангуяа вакцин...
01/06/2026

Нохойн Парво өвчин (Canine Parvovirus)

Парво нь нохойд тохиолддог маш хүнд халдварт вирусийн өвчин бөгөөд ялангуяа вакцинд хамрагдаагүй гөлөгнүүдэд хүндээр тусдаг. Энэ вирус нь гэдэсний салстыг гэмтээж, хүчтэй суулгалт, бөөлжилт, шингэн алдалт үүсгэдэг.

Гол шинж тэмдэг📌📌📌

* Сул дорой болох, идэвхгүй болох
* Хоолонд дургүй болох
* Бөөлжих
* Хүчтэй суулгах (заримдаа цустай)
* Шингэн алдалт
* Халуурах эсвэл биеийн халуун буурах

Халдвар хэрхэн дамждаг вэ?🦠🦠🦠

* Өвчтэй нохойн өтгөнөөр бохирдсон орчинтой хүрэлцэх
* Бохир гутал, хувцас, тоглоом, хоолны сав зэргээр дамжих
* Вирус нь орчинд олон сар, зарим нөхцөлд бүр жил хүртэл амьдрах чадвартай.

#Парво нь амь насанд аюултай боловч вакцинжуулалт, эрт оношилгоо, зөв эмчилгээний тусламжтайгаар урьдчилан сэргийлж, эдгээх боломжтой өвчин юм. Нохой бөөлжих, цустай суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл малын эмчид яаралтай хандах шаардлагатай.

01/06/2026

За манайхаан энэ бантан гээчийг нохой муурны хоолны цэснээс бүр хасна шүү! Ер нь ямар юм нь нохой муурыг бантангаар бор хоолонд оруулдаг гээд хэлчихсэн юм болоо. За яахав мэдэхгүй хүүхэд бор хоолонд оруулдаг шиг санаад сэтгэл гаргаад бантан хийж өгсөн байх. Тэр сайхан сэтгэлийг нь үнэлнээ. Одоо харин мэддэг боллоо шүү. Яах гэж гөлөг муужгай нохойн зориулалтын хоолнууд байгаад байгаа билээ ккк. Бантан бол нохой мууранд их хурц ходоод, гэдэс, элгийг нь хямраана. Ер нь л битгий өг. Нохойндоо хоол хийж өгмөөр байнаа гэвэл зүгээр сайхан хар мах давсгүй чанаад өгчих. Энгийн сайхан өөхгүй хар мах бүр элэгний үйл ажиллагааг нь дэмждэг байгаа шүү

01/06/2026

Address

Улаанбаатар
Ulaanbaatar
11:08

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дуудлагын Малын Эмч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category