Pawchko

Pawchko Catsby� Kiwi� Бөмбөл�

📍За нохойны тухай хэдэн мэдээлэл хүргэх гэсэн юм аа. 🔍Монголчууд эм нохой буюу жингэрт ээлгүй ханддаг авч тэжээх дургүй ...
29/05/2025

📍За нохойны тухай хэдэн мэдээлэл хүргэх гэсэн юм аа.

🔍Монголчууд эм нохой буюу жингэрт ээлгүй ханддаг авч тэжээх дургүй байдаг энэ нь заслага хийлгээгүйгээс болж👇🏻

👉🏻сарын тэмдэг ирэх хашаа, гэрээр цус дусах наалдах, бохирдох /жилд 1-2 удаа 2-3 долоо хоног үргэлжилнэ/
👉🏻орооны үеэр эр нохой өөртөө татах, зан авир өөрчлөлт орох жишээ нь гаслах, тогтворгүй болох, хуцалт ихсэх г.м
👉🏻зуртаах, газар ухаж гарах г.м
👉🏻олон гөлөг гаргаснаас болж эзэнгүй нохой ихсэх
👉🏻Эзнийхээ үгийг сонсохгүй дуулгаваргүй болох.

📌 Эрүүл мэндийн эрсдэлүүд
👉🏻 Савны үрэвсэл (pyometra): Амь насанд аюултай, өндөр халуурдаг, мэс ажилбар шаарддаг
👉🏻Өндгөвчний хавдар: Нас ахих тусам магадлал ихэсдэг
👉🏻Хөхний хавдар: Spay буюу заслага хийлгээгүй эм нохойд 4 дахин өндөр магадлалтай
👉🏻Жирэмслэлтийн хүндрэл: Эхийн амь нас эрсдэх тохиолдол байдаг.

🟢 Spay буюу заслага хийлгэснээр дээрх бүх асуудлыг бүрэн арилгаж болдог. Энэ нь зөвхөн эзэнд амар биш, нохойны амьдралын чанарт ч маш том нэмэр болдог. Мөн гудамжинд хоол усгүй хүн нохойнд дээрлхүүлж зодуулж гэмтэж байгаа амьтад цөөрнө. Сүүлийн үед муур нохой яргалж, чирж хаашаа нь мэдэгдэхгүй авч явж уутанд торонд хийгдэж таашгүй үйлдэл хүлээх аюулаас сэргийлнэ.

📅 Хэзээ spay хийлгэх вэ?

Эм нохойд spay (сав, өндгөвч авах мэс ажилбар) хийх хамгийн тохиромжтой нас нь:
6–8 сартайд гэхдээ хамаагүй та эмнэлэг дээр очоод эмчээсээ асуугаад хийлгэж болно.

🟢 Залуугаараа хийвэл:
👉🏻Хавдраас 99% сэргийлдэг
👉🏻Сэргэлт хурдан
👉🏻Эсэргүүцэл багатай

Тиймээс гудамжнаас гөлөг олоод ӨӨ ЭМ ЮМ байна гээд орхихын оронд заслага вакцин хийлгээд аваарай❤️

Арай урт болох гээд байгаа учраас дараа нь эрэгтэй нохой, эр эм муурны тухай бас оруулнаа.
Амьтанд хайртай бүх хүнд баярлалаа✨❤️

28/05/2025

Аавтай нь 1 хором үлдээх үед…

28/05/2025

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Pawchko posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category