01/07/2025
Америкийн Питбуль Терьерийн түүхээс:
(American Pit Bull Terrier) нь булчинлаг, биерхүү, богино үстэй нохой бөгөөд Англиас гаралтай. 19-р зууны дунд үе хүртэл устаж үгүй болсон Old English Terrier болон Old English Bulldog үүлдрийг хооронд нь хольж бий болгосон. Энэ үүлдэр нь Англид үхэр, баавгайтай ноцолдох, нохойны тулааны спортод ашиглагдаж байсан бөгөөд 19-р зууны сүүлчээр АНУ-д ирсэн түүхтэй.
Америкийн Питбуль Терьер нь United Kennel Club (UKC) болон American Dog Breeders Association (ADBA)-д бүртгэлтэй ч American Kennel Club (AKC)-д бүртгэгдээгүй байдаг.
Гадаад төрх:
- Эр нохойны өндөр 45-53 см
- Эм нохойны өндөр 43-50 см хүртэл байна.
- Эр нохойны жин 15.8 - 27.2 кг
- Эм нохойны жин 13.6 - 22.6 кг хүртэл хэлбэлздэг.
Зан чанар:
Ухаалаг, дуулгавартай, эелдэг зөөлөн, үнэнч, хайр татам, гэр бүлдээ ээлтэй, хүчтэй, зоригтой, зан чанартай нохой юм.
Анхаарах зүйлс:
Зөв хүмүүжүүлж, нийгэмшүүлээгүй тохиолдолд гэр бүлээ хэтэрхий хамгаалах, бусад амьтанд түрэмгий зан гаргах хандлагатай байдаг.
Муур болон жижиг амьтдыг ангийн олз мэтээр харах хандлагатай тул багаас нь янз бүрийн хүмүүс, амьтад, орчинд дасгах хэрэгтэй. Энэ нь тэднийг тайван, эелдэг зан авиртай болоход тусалдаг.
Нэр хүндийн маргаан:
20-р зууны эхээр Питбулийг Америкт:
• Гэр бүлийн хамгаалагч
• Фермийн туслах
• Тоглоомын найз болгон үржүүлж, хайрладаг байв.
Гэвч сүүлийн үед тулааны зорилгоор дахин ашигласан нь үүлдрийн нэр хүндийг унагаасан.
• Хүчирхийлэл, буруу эзэд, хууль бус тулаан зэрэг нь олон улсад аюултай нохой гэсэн ойлголтыг бий болгосон.
Орчин үед аврах ажиллагаа, хамгаалалт, спорт, гоёлын зориулалтаар тэжээх болов.
Арчилгаа:
- Үс арчилгаа багатай.
7 хоногт нэг удаа үсийг нь сойзоор самнаж өгөхөд хангалттай.
- 7 хоногт хоёр удаа шүдийг нь угааж өгөх
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийлгэх
- Зөв хооллох шаардлагатай.
Америкийн Питбуль Терьерийг халамжилж, сайн сургаснаар анд, сайн нөхөр, сайн гэрийн тэжээвэр амьтан, эрч хүч, эр зоригийн бэлэгдэл болдог.