Сайн уу харанхуй минь

Сайн уу харанхуй минь If it's real, you can't walk away...

Заримдаа бид урагшлахын тулд ардаа их олон зүйлийг орхих хэрэг гардаг. Хэдий чинээ хэцүү байна тэр тусам нь орхих хэрэгт...
04/04/2023

Заримдаа бид урагшлахын тулд ардаа их олон зүйлийг орхих хэрэг гардаг. Хэдий чинээ хэцүү байна тэр тусам нь орхих хэрэгтэй гэсэн үг. Амьдрал бол хатуу бас үнэн. Бид нэг л өдөр бүхнийг орхихтой ижил...

Эргээд бодоход энэ бүхэн нэг тийм бүдэгхэн, дэлбээлж амжаагүй цэцэг шиг бяцхан булцуундаа нуугдсан үр шиг байж билээ. Хэ...
22/03/2023

Эргээд бодоход энэ бүхэн нэг тийм бүдэгхэн, дэлбээлж амжаагүй цэцэг шиг бяцхан булцуундаа нуугдсан үр шиг байж билээ. Хэн хэнийхээ мэдрэмжээс эмээсэн зориггүй бяцхан зүрхнүүд хорвоогийн хаа нэгтээ амьсгалж байгаа гэдгийг нь л бодоод тайвшрах хэмжээний мэдрэмж болоод үлдчихсэн байсан. Хүний амьдрал зоригтой 2 алхам, эмээсэн арагшаа 1 алхам гэдгийг тэртээ тэргүй мэдэж байсан атлаа бид урагшаа ч үгүй арагшаа ч үгүй тэр байрандаа зогссоор олон мянган өдрүүдийг өнгөрөөчихсөн...

02/05/2022

Хэн нэгнийг үргэлж зүүдэлвэл, зүүдэлсэн хүн чинь чамайг санаж байна гэдэг...

Тэгтлээ их санасан юмуу?

At last...We didn't felt happiness...
20/02/2022

At last...

We didn't felt happiness...

Амьдрах гэдэг нь бусадтай өөрийгөө холбох юм. Амьдрал гэдэг тийм л зүйл. Хэн нэгэнд анхаарал тавьж, хэн нэгнийг хайрлаж,...
08/03/2021

Амьдрах гэдэг нь бусадтай өөрийгөө холбох юм. Амьдрал гэдэг тийм л зүйл. Хэн нэгэнд анхаарал тавьж, хэн нэгнийг хайрлаж, хэн нэгнийг үзэн ядаж, хэн нэгэнтэй зугаацахыг хэлнэ. Хэн нэгнийг анхаарах, тэр л амьдралын утга учир. Хэрвээ чи ганцаараа бол, өөрийгөө оршин байдаг гэж болохгүй. Чиний бусадтай харилцах холбоо чинь амьдрахын утга учир юм шүү дээ. Би бусадтай харилцдаг болохоороо өөрийгөө ухаант хүн гэдгээ мэддэг, бусад зүйлс надад хүрдэг болохоор л, би биетэй гэдгээ мэдэрдэг. Энэ чинь л амьдрахын утга учир. Яг л хоёулаа энд байхаа сонгосон шиг.

Чи мэдэх үү? Хайр хүнийг өөрчилдөггүйг? Чи намайг өөрчилснийг?
Хайр хүнийг өөрчилдөг биш, хайрласан хүн нь л түүнийг өөрчилдөг. Хайртай хүн нь ном уншдаг бол ном уншиж, хэзээ ч сонсож байгаагүй дуугаа сонсож, бороонд дуртай болохоор нь норж үзэж, инээх үед нь инээж, уйлах үед нь шаналж, хайртай хүнийхээ мэдэрдэг зүйлийг мэдрэхийг хүссэн болохоор түүн шигээ болчихдог. Хэлбэргүй, өнгөгүй, үнэргүй, бас амтгүй. Бас хэмжээлшгүй. Ганцаараа хэзээ ч алхаж чадахгүй гэж боддог замаараа хичээгээд алхдаг. Тэр л мэдрэмжийг харин хайр гэх байх. Харин чамд хайр хэрэггүй, нөхөрлөл ч хэрэггүй цор ганц гэж бодож явсан.

Миний сэтгэл татам байдал бусадтай хамт байхад минь л тодордог юм. Чиний бусадтай харилцах харилцаа чинь чамайг тодорхойлдог. Өмнө нь хэлж байсан л даа, амьдрах гэдэг надад тийм л зүйл. Гэхдээ чи л ганцаараа өөрийнхөөрөө байсан. Бусдад найдаж итгэхгүйгээр өөрийн гэсэн сэтгэл булаам төрхтэй болсон. Би тийм зүйл хийж чаддаг болмоор байна.
Тэр өдөр, чиний надад үнэхээр санаа зовсон өдөр, чиний намайг амьдраасай гэж хүсэж байна гэж харсан өдөр...
Тэр мөчид л би анх удаа өөрийгөө энэ ертөнцөд цор ганц гэж мэдэрсэн. Би өөрийгөө бусад сая сая хүмүүстэй адилхан гэж боддог байсан. Гэхдээ тэднээс арай богино амьдрах амьдрал сонгосон нэгэн. Гэхдээ чи над шиг сонирхолгүй хүнд санаа зовсон. Чам шиг хайр дурлал, нөхөрлөл хэрэггүй хүн өөр хэнийг ч биш ганцхан намайг л сонгосон. Магадгүй би чамд л хэрэгтэй болох гэж энэ олон жил хүлээсэн байх. Яг л Сакура хаврыг хүлээдэг шиг.

Үнэн шүү.
Чи хэн нэгнийг ийм аз жаргалтай болгож чаддаг гайхалтай хүн юм.

Address

Ulaanbaatar
11000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сайн уу харанхуй минь posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Сайн уу харанхуй минь:

Share