06/06/2026
Гэнэт юу болоод орон сууцанд амьтан тэжээх бузар булай, муухай, заваан. Тийм болохоор өндөр татвартай байх ёстой энэ тэр гэсэн "золбин" уриалга ч юм уу, мэдээ ч юм уу нэг юмыг гавихгүй пэйжүүд бөөн бөөнөөрөө тавиад, тэрэнд нь баахан мулгуунууд нь шуураад автаад унав. Төлбөр нэмэх гээд байгаа юм уу? Амьтны татвар авах гээд байгаа юм уу.
Тэр дор нь шавж байгаа гаруудын бүлтийг ээ 🤣
Шээдэг, баадаг, үнэртэй, хуцдаг, ульдаг, бараг гэрт нь ороод агсам тавьдаг л гэж бичсэнгүй. Лифтээр явдаг л гэнэ. Хүүхдийн тоглоомыг нь эвдлээд, завааруулдаг л гэнэ. Өвчин, тахал тараана л гэнэ. Гадныхныг дуурайлаа, тэд чинь хаустай л гэнэ.
Энэ мэдээний дор ирваатаж байгаа хүмүүсээр энэ хотоо ерөнхийд нь дүгнэж болохоор л байна лээ🤣
Орчин цагт гэрийн нохой муураа өвчинд бариулаад, өлсгөж зэрлэгшүүлээд байдаг айл бараг байхгүй байхаа. Нохой гэхээр л угаадас долоолгож, бөөстүүлээд, галзууруулж зовоодог үе шигээ бодож бичээд байх юм. Уучлаарай нохой, шувуу, муур хулгана тэжээх чинь хүн шиг асуудалтай болчихсон. Бөөн зардал чирэгдэл. Ёстой зовлон нь багадаад гөлөг авчээ гэдэг чинь бараг үнэн. Баасыг нь хаяад явдаг эзэд ч цөөн болсон.
Энийг чинь амьд амьтан, гэрийн гишүүн гэж байлгаж байгаа болохоос хүмүүсийн яриад байгаа шиг гай болгох гэж тэжээгээгүй. Адгуус л юм чинь асуудал байгаа, гэлээ гээд эзэд нь өөрсдөө "лай"-гаа үүрээд явж байгаа. Энэ хорвоод ганц хүн амьдраагүй шүү. Тэгээд ч байрны орчин тойрон, хотын өнгө үзэмжийг хэдэн халтар нохой гэхээсээ арчаагүй оркууд өөрсдөө алж байгаа шүү. Шүлс, нус, цэр, шээс, бөөлжис, баас, хог новш хэн тарьж байгаа билээ дээ. СӨХ-ын мөнгөө өгөхгүй, хогоо үүдэндээ хаяж, лифтэндээ шээж, шатан дээр бааж, эвдэж сүйтгэдэг нь оршин суугчид өөрсдөө л дөө. Аан тийм гадаадууд бүгд хаустай болохоор нохой тэжээдэг чих шиг. Ямар чөтгөр нь гадаадууд бүгд хаусанд байдаг гээд хэлчихдэг юм. Нохой бол дорд заяатай, хүнтэй хамт амьдарч болохгүй ч гэнэ үү. Нохойноосоо дор тархитай гарууд.
Яахав нохой муураа гаргаад хаядаг, үржүүлж зарж үрдэг, зуудаг том нохойгоо хошуувчгүй авч явж хүн, хүүхэд айлгадаг нөхдүүд мэр сэр бий. Тэднийг зохицуулна гээд нэг хууль баталчихсан байгаа.
Эцэст нь амьд амьтан л бол амьтай, хувь заяатай мануусаас ялгаагүй. Адгийн гаруудаас адгуус нь бараг дээр гэж үг байдаг л даа.
Ер нь амьтан тэжээсэн, мал дагасан хүмүүс арай л нинжин сэтгэлтэй, арай л уужуу байдаг юм билээ. Хүүхдүүд нь ч бас тэр хэрээр ядаж л зөөлөн сэтгэлтэй болж өсдөг гэдэг дээ.