25/05/2026
🥩Манайхан зарим нь арай цул мах, гулууз махны үнийг нэг л ялгахгүй байна уу.
Махны үнэтэй холбоотой бэлтгэсэн мэдээлэл үзэх үед манай сурвалжлагчид бол гуяны цулын үнийг гулуузны үнэтэй харьцуулаад байна. Үзэгчид маань шууд утгаар нь хүлээж авах юм.
Ченж хэд нугаллаа гэж их туулшраадл байна. Ченж нь байнуу, сүпермаркет нь байнуу ялгаагүй зах зээлийн зарчимаар тоглож байгаа шүү дээ.
Малчидаас кг тутмыг нь 20,000₮-р гулууз аваад шулж жижиглээд яс, шүрмэс, булчирхай, зарим өөхийг нь салгаад хаяхад 15-20% нь хорогдоно.
Нэг ёсоор бол 20,000₮ аар авсан мах өөрөө 24,000₮ болж байгаа юм дундажаар шүү. Гулуузны махны гарцууд өөр байдаг.
Тэгээд цаг хугацаа лангуу түрээс гэж төлөөд ашиг хайж байгаа тул 10% үнэ нэмбэл 26,000 болж байна. Үүн дээр яг 2 гуяны цул нь Монголд бол арай үнэтэй махандаа орж байнлдаа тэр нь 28,000₮ хүрээд байх шиг. За дэлгүүрүүд бол бүр орлогоос нь татвар авах тул илүү хувь нэмэхээс өөр сонголтгүй байх. Гадаадад бол сээр, гол мах зэрэг нь илүү үнэтэй байдаг. Steak 🥩 болдог тул.
Хавар намар цагт махны үнийн зөрүү бас байгааг нэг л мушгиж байх шиг.
Миний очиж аялаж үзсэн газар бүрт хар зах байдаг ба тэнд махны худалдаа ч бас байдаг.
Улс засаг алив зүйлд хэт их оролцох нь нөгөө талдаа асуудал ихэсгэнэ. Хэн нэг хурган дарга тэнд ашиг олоод үлдэнэ. Төр заримдаа хол байгаа зүйлс арай сайн явдаг санагдах юм.
О.Чойжоо эмч нь