03/04/2020
?
Арьс, хумс бол бидний биеийн толь юм. Арьсан дээр хаана батга гарсан, аль хэсгээрээ хуурайшиж байгаагаар дотор эрхтний үйл ажиллагаа доголдолтой эсэхийг мэдэж болдог. Tэгвэл хумс ямар байгаагаар ч мөн дотор эрхтэнээ шинжиж болдог байна.
💁♀️ 1️⃣
Мөөгөнцөртэй үед хумс үзүүр болон гол хэсгээрээ шарлаж хугарамтгай болдог. Tүүнчлэн чихрийн шижингийн үед ч хумс шарлах нь бий. Тиймээс таны хумс шарлаж эхэлсэн л бол эмчид хандаж шинжилгээ өгөх нь зүйтэй.
💁♀️ 2️⃣
Дааврын үйлдвэрлэлийг дарангуйлдаг гипотиреодизм хэмээх эмгэгээс үүдэлтэйгээр хумс нимгэрч, амархан хугарч болно. Мөн сэтгэл гутрал, депрессээс үүдэлтэй нойргүйдэх, жин нэмэх, хасах үед хумс нимгэрдэг.
💁♀️ 3️⃣
Хэрвээ хумсны голоор хар судал тогтож, дарахад хөндүүртэй, цус шүүрч байвал арьсны өвчин, арьсны хавдар байх эрсдэлтэй тул аль болох түргэн хугацаанд эмчид хандахыг зөвлөе.
💁♀️ 4️⃣
Хумсны гадаргуу бөмбөгөр, гөлгөр байх ёстой атал таны хумс нимгэн бөгөөд долгиотсон хэзээ мөдгүй хууларч унах мэт байгаа бол толбот үлд болон псириоз туссан байх магадлалтай. Иймээс цинк, кальц, А витаминаар баялаг хоол хүнс хэрэглэж эмчид хандаарай.
💁♀️ 5️⃣
Энэ нь хэдийгээр өвчин биш ч гэлээ түгшсэн, сандарсан, сэтгэл хямарсан үед хийгддэг муу зуршил юм. Хумсаа мэрснээр хумс хэврэг болж салаалах, гар үзэмжгүй болохоос гадна бохир дамжих эрсдэлтэй.
💁♀️ 6️⃣
Онихолиз хэмээх эмгэг нь хумсыг хэврэг болгож хугарамтгай болгодог. Энэ нь химийн бодист хордох болон бамбай булчирхайн өвчлөлөөс болох ч үе бий.
💚 Манай хумсны хос серум маань хумсыг тэжээлээр хангаж гэмтлийг маш хурдан эмчилдэг байгаа шүү😍
💯 Органик 🇲🇳 бүтээгдэхүүн
.