23/01/2026
Малын амьдын жинг тогтоох лентметр буюу туузан метр
Үхрийн амьдын жинг тооцох арга
✅Энэхүү арга нь үхрийн амьдын жинг богино хугацаанд, тусгай зориулалтын зогсоол, жин хэмжүүр шаардахгүйгээр гарын дор материал болох туузан метр ашиглаж тухайн үхрийн биеийн ерөнхий хэмжээг хэмжих аргаар тооцдог.
✅Үхрийн жинг тооцож байх үндсэн шаардлагууд
1. Үхрийн биеийн биологийн өсөлтийг тодорхойлох.
2. Эмчилгээ сувилгаа хийхэд шаардлагатай эм бэлдмэл, туулга, тарианы хэмжээг тогтоох.
3. Нэмэгдэл тэжээлээр тэжээж байгаа үед тэжээлийн орц норм, тэжээх хэмжээг тооцоолж, тухайн тэжээлийн шингэц үр дүн хэр байгааг хянаж, жингийн нэмэгдлийг тодорхойлох.
4. Малаа газар дээрээс нь зарж борлуулах үед махны гарцыг тодорхойлж, малынхаа зах зээлийн үнийг тооцоход.
✅Үхрийн жинг тооцоход ашиглах зүйлс.
• 2м -с дээш урттай уян зөөлөн туузан метр (хулдаасан метр)
• Хэмжсэн хэмжилтээ бүртгэж тэмдэглэх үзэг, цаас
• Хэмжилтээр тогтоосон уртын хэмжээг харгалзах жинг үзүүлсэн таблиц.
✅Хэмжилт хийх:
1. Хэмжилт хийх үхрээ хашаа саравч болон багана, зэлнээс уяах.
2. Хэмжилт хийж байх үед тайван амгалан байлгах үүднээс бага зэрэг өвс тэжээл тавьж өгч тайвшруулах.
3. Туузан метрээ дэлгэж урд хоёр хөлийн ар тал буюу суганы хэсгээр цээжийн биеийг тэгш босоо (А) чигт ороож уртын хэмжээг тодорхойлох.
4. Их биеийн урд хэсэг буюу хүзүүний төгсгөлөөс биеийн хойд хэсгийн төгсгөл буюу бөгсний овгор яс хүртлэх (В) чигт хэмжилт хийж тодорхойлох.
5. Хэмжилт хийж тогтоосон хэмжээсээ цээжний өргөн их биеийн уртын индексийг харьцуулж, биеийн жинг тодорхойлсон таблицын хамаарах нүднээс амьдын жинг тодорхойлох.
📌Анхаарах зүйл:
Хэмжилтээр биеийн жинг тодорхойлохдоо 3 -с багагүй хэмжилт хийж дундажаар нь тооцох хэрэгтэй.
Энэ аргаар хэмжилт хийж амьдын жинг тооцоход +- 2% алдаа гарах магадлалтай.