Говьсүмбэр аймаг Мал эмнэлгийн газар

  • Home
  • Mongolia
  • Choïr
  • Говьсүмбэр аймаг Мал эмнэлгийн газар

Говьсүмбэр аймаг Мал эмнэлгийн газар Хүний эмч хүнийг л эмчилнэ, Харин малын эмч хүн төрөлхтөнийг эмчилнэ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН ДУУДЛАГА, ҮЙЛЧИЛГЭЭ ХҮЛЭЭН АВАХ УТАС ☎️ 80513034
07/05/2026

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН ДУУДЛАГА, ҮЙЛЧИЛГЭЭ ХҮЛЭЭН АВАХ УТАС
☎️ 80513034

📣📣📣 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Мал эмнэлгийн газрын албан хаагчид байгууллагын ойр орчмын 50м2 талбайн их цэвэр...
05/05/2026

📣📣📣 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Мал эмнэлгийн газрын албан хаагчид байгууллагын ойр орчмын 50м2 талбайн их цэвэрлэгээг хийж гүйцэтгэв.

❇️ Мал эмнэлгийн газрын албан хаагчид 05 дугаар сарын 05-ны өдөр хуваарьт газрын модны хогийг цэвэрлэж, тогоолон усалгаа...
05/05/2026

❇️ Мал эмнэлгийн газрын албан хаагчид 05 дугаар сарын 05-ны өдөр хуваарьт газрын модны хогийг цэвэрлэж, тогоолон усалгааг хийж гүйцэтгэв👍

✅️ ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Х.БАЯРЦЭНГЭЛ ТОМИЛОГДЛОО. ✍️✍️Мал эмнэ...
04/05/2026

✅️ ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Х.БАЯРЦЭНГЭЛ ТОМИЛОГДЛОО.

✍️✍️Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Хатанболдын Баярцэнгэл томилогдлоо.

✳️ Х.Баярцэнгэл нь Мал эмнэлгийн салбарт болон төрийн албанд 2010 оноос хойш өнөөг хүртэл 16 жил тасралтгүй ажиллаж байна.

🔸️2010 онд Улаанбаатар хотын “Мах импекс” ХХК-д малын их эмч
🔸️2011-2017 онд Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтэст Халдвартын их эмч, мал эмнэлэг ариун цэврийн магадлан шинжлэгч их эмч,
🔸️2017-2018 онд Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга,
🔸️2019-2020 онд Мал эмнэлгийн газарт Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч
🔸️2020-2023 онд Мэргэжлийн хяналтын газарт Мал эмнэлэг /үржил/-ийн хяналтын улсын байцаагч
🔸️2023 оноос Мал эмнэлгийн газарт Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаар тус тус ажилласан.

📣📣📣👇👇👇
01/05/2026

📣📣📣👇👇👇

01/05/2026

📣📣Мал, амьтны халдварт өвчний сэжигтэй тохиолдлыг “Түргэн мэдээлэх” формыг ашиглан мэдээллээрэй❗️❗️❗️

✍️Мал, амьтны халдварт өвчний сэжигтэй тохиолдлыг анхан шатанд шуурхай, бүртгэх боломжийг бүрдүүлж, мэдээлэх хугацааг богиносгон тандалтын нэмэгдүүлснээр халдварын тархалтыг эхний үе шатанд илрүүлж, голомтыг хязгаарлах, хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

28/04/2026

✍️✍️✍️Говьсүмбэр аймгийн хэмжээнд "Сайн үйлсийн өдөр" аяныг өрнүүлж байгаатай холбогдуулан Мал эмнэлгийн газрын албан хаагчид 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүмбэр сумын 5-р багийн малчин Ж.Цэцэгсүрэнгийнд очиж мал эмнэлгийн хаврын үйлчилгээг үзүүлж бог малд нь туулгалт, ивермектины боловсруулалт хийж, хурга ишгэнд е-селен, шөвөг ярын вакцин тарьж, хашаа хороог нь цэвэрлэж, халдваргүйтгэл хийж, цаашид хэрэглэгдэх малын эм тарианы тусламж үзүүлэв.
💥💥💥Сайн үйлсийн аянд нэгдэж эм тарианы туслалцаа үзүүлсэн Мал эмнэлгийн эмийн сангууд болон Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүддээ талархал илэрхийлье👏👏👏
Говьсүмбэр Аймаг

ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ХЯНАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА.✅МЭЕГ-ын даргын 2026 оны "Урьдчила...
17/04/2026

ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ХЯНАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА.

✅МЭЕГ-ын даргын 2026 оны "Урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын гүйцэтгэлд хяналт шалгалт зохион байгуулах тухай" 08-03-03/180-09 дугаар удирдамжийн дагуу Сүмбэр сумын 6-р баг, Баянтал сумын мал сүргийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулсан байдалд гүйцэтгэлийн хяналтыг хийгдэж байна.

🇲🇳ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ✅️2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрийн жинхэнэ ...
13/04/2026

🇲🇳ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ
✅️2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Тангарагаа өргөсөн Шивээговь сумын Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Г.Дашдэлэгт ажлын өндөр амжилт хүсье💥💥💥

✅️ОРОН НУТГИЙН ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ СПЭЙ, ЗАСЛАГА ХӨТӨЛБӨР🐈🐕‍🦺Аймгийн хэмжээнд нохой муурны тоо, толгойг бууруулах зор...
09/04/2026

✅️ОРОН НУТГИЙН ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ СПЭЙ, ЗАСЛАГА ХӨТӨЛБӨР
🐈🐕‍🦺Аймгийн хэмжээнд нохой муурны тоо, толгойг бууруулах зорилгоор гэрийн тэжээвэр амьтны үржил хаах спей, заслага хөтөлбөр 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 08-ны өдөр хүртэлх хугацаанд Говьсүмбэр аймгийн Чойр хотод амжилттай хэрэгжиж нийт 60 тэжээвэр амьтныг үнэ төлбөргүй хамрууллаа.
✍️Төслийн ерөнхий зохион байгуулагчаар “Азтай савар” ТББ, хамтран зохион байгуулагчаар “Чойр хотын захирагчийн ажлын алба”, Мал эмнэлгийн газар ажиллав.
💥Төслийг хэрэгжүүлэгч “Азтай савар” ТББ-д ажлын амжилт хүсье👍👍

Address

Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 3-р баг
Choïr

Alerts

Be the first to know and let us send you an email when Говьсүмбэр аймаг Мал эмнэлгийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category